Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Олонд танигдсан хоёр нэртнүүд - Сонин хачин - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
«  5-р сар 2010  »
НяДаМяЛхПүБаБя
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15909
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6577
Эр: 4993
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 0
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 31
Зочид 31
Хэрэглэгчид 0
Олонд танигдсан хоёр нэртнүүд
poster


УДЭТ-ын жүжигчин, найруулагч Б.Наранбаатарыг найзууд нь хэн гэж дууддагийг та мэдэх үү? Дуурийн дуучин Оюунбилэг ч бас найз нөхдийнхөө дунд өөр нэрээр дуудагддаг. Энэ мэтчилэн найз нөхөд болоод хамт олон дундаа эцэг эхийнхээ өгсөн
нэрнээс өөрөөр дуудагддаг хүмүүс олон бий. Уншигч танд сонин байх болов уу гэж үзэн энэ удаагийнхаа амралтын дугаарт олны танил хүмүүсийн уран бүтээлийн нэр болоод найз нөхдийнхөө дунд хэрхэн дуудагддагийг сонирхуулахаар бэлтгэлээ. Дулаацуулагч УДЭТ-ын жүжигчин, үеийн гурван залуугийнхаа хамт хамтлаг байгуулан дуулж явсан дуучин, чадварлаг найруулагч гээд л авьяасын уурхай болсон Б.Наранбаатарыг хүмүүс сайн танина. Өөрийнхөө театрыг дэлхийн театруудын хаана нь явааг тодорхойлох зорилгоор тэрбээр өнгөрсөн жилийн босгон дээр "Парисын дарь эхийн сүм” жүжгийг найруулсан. Наранбаатарыг хамт олон нь гэрийнхэн нь хүртэл Пара гэж дууддаг. Тэр бүү хэл найзууд нь хүртэл Пара л гэх. Тэр ч өөрөө энэ нэрэндээ дасчихсан. Энэ нэр түүнд тун сонирхолтойгоор "ирсэн” юм билээ. Юу гэхээр тэр хүүхэд байхаасаа л урлагийн тогоонд "чанагдсан” нэгэн. Монголын хүүхдийн ордны драмын дугуйланд явах гэж өдрийн ихэнх цагийг зарцуулна. Тухайн үед одоогийнх шиг машин тэрэг ч элбэг байсангүй. Хүүхдүүдийн хөл дүүжлэх унаа нь автобус. Ядахад том автобуснууд хүйтэн гэж жигтэйхэн. Хүүхдүүд л болсон хойно автобусны ард явахаас яахав. Нэгэн удаа дугуйлангаа тараад явж байтал найз Хүрлээ нь түүнийг гэнэт Пара гэж дуудсан гэнэ. Хүйтэн автобусанд даарч явсан Хүрлээ Наранбаатарын гарт санамсаргүйгээр хүртэл нөгөөхийнх нь гар хав халуун байж. Яг л паар шиг. Түүнээс хойш Наранбаатар найзуудынхаа гарыг дулаацуулдаг паар болж Пара хэмээн дуудагдах болсон гэдэг. Эгшиглэн буюу Энхтуяа Рок попынхон ер нь нэрээ өөрчлөх сонирхолтой л доо. Тэдний нэг нь сүүлийн үед залуусын анхаарлыг татаад байгаа залуу дуучин Эгшиглэн. Түүнд эцэг эх нь ямар нэр хайрласныг та мэдэх үү. Эгшиглэн гэдэг нэрээсээ эхлээд B продакшинтай салшгүй холбоотой түүнд ээж аав нь Энхтуяа гэж нэр хайрлан Монгол улсын иргэн болгон бүртгүүлсэн юм билээ. Гэвч дуудах нэрийг эцэг эх өгдөг дуурсагдах алдраа өөрөө олдог гэж ярьдагчлан тэрбээр Энхтуяа гэх нэрээ Эгшиглэн болгон өөрчилж олонд танигдаж яваа. Тэрбээр Энхтуяа гэхээсээ Эгшиглэн гэж дуудуулах дуртай. Магадгүй дууны урлагт хүч үзэж байгаа нь өөрийнхөө нэрийг ингэж өөрчлөгдөхөд хүргэсэн байж мэдэх. Эгшиглэнтэй, сонсголонтой дуулах нь дуучдын баримтлах гол зарчим. Бас B продакшны Болд түүнд энэ нэрийг өгсөн байж магадгүй гэсэн таамаг гарч ирээд байгаа юм. Яагаад гэвэл Болдын том охиныг Эгшиглэн гэдэг. Ямартаа ч рок попын ертөнцөд Эгшиглэн гэх уран бүтээлийн нэртэй залуухан бүсгүй хүч түрэн орж ирж буйг бид сайн мэднэ. Бат-Эрдэнэ гэж хэнийг хэлдгийг та мэднэ биз дээ Урлаг соёлынхны талаар бичиж байгаа болохоор таныг энэ асуултад маань аварга гэж хариулаагүй гэдэгт итгэлтэй байна. "My loүe" "Sorrow” "Сак don’t cry”, "Өвлийн шөнө” гээд л сүүлийн үед хит болоод байгаа олон сайхан дууны эзний жинхэнэ нэр нь Бат-Эрдэнэ юм билээ. Өөрөөр хэлбэл BX-ийн. Шляп малгайтай гарч ирэн эргэлдэн дуулж өөрийн гэсэн имижээ бүрдүүлж байсан энэ дуучны уран бүтээлийн нэрний эхний B үсэг нь өөрийнх нь нэрний эхний үсэг. Х нь математикийн Х/икс/ тэмдэгтэй адил утгатай. Өөрөөр хэлбэл X-ийг ол гэсэн үг л дээ. Зарим хүмүүс түүнийг Баянхонгор аймгийнх болохоор аймгийнхаа нэрний товчлолоор ингэж нэрлэсэн гэх юм билээ. Гэхдээ тэр Баянхонгорынх биш. Улаанбаатарын унаган хүү гэсэн шүү. Павка Дуурийн дуучид дунд ийм нэртэй нэгэн дуучин бий. Болгарт сургуульд сурч байсан гэхээр залуу дуучин лав биш юм гэсэн таамаг танд төрж байгаа байх. Үнэхээр энэ дуучин дуучид дундаа бол залууд орохгүй. Цагтаа "Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаад дуулж олныг шуугиулж байсан энэ дуучин бол З.Оюунбилэг. Дуурьт ороод Оюунбилэг хаана байна вэ гээд л асуухаар хэн нь ч байсан Павка юу гэж тодотгоно. Тэрбээр оюутан насандаа Павка гэж нэрлэгдсэн гэдэг. Угаас ямарваа нэгэн юманд шаргуу дайчин болохоор үеийн найзууд нь түүнийг Павел Корчаген шиг гүргэр их дайчин гэж магтан энэ нэрийг өгсөн гэдэг. 1970-1980-аад онд оюутнууд намрын ажилд явна гэж их юм болдог байсан гэх. Намрын ажилд нэг боодол өвсийг хоёр гараараа өргөөд шидчих тэнхээтэй эмэгтэй оюутан Оюунбилэгээс өөр байсангүй. Түүнийг нь харсан ангийнх нь анд "Хөөх энэ Оюунбилэг яг л Павел Корчаген шиг тэнхээтэй юм” гэж уулга алдсан гэдэг. Ийнхүү Монголд төдийгүй Азид ганцхан байдаг сонгодог урлагийн театрын гоцлол дуучин явсан Оюунбилэг бүсгүй хориод жилийн турш Павка гэж дуудагдаж байгаа юм билээ. Оюутан насандаа мяраалаг байсан нь бас ийн нэрлэгдэхэд хүргэсэн байж ч болох юм хэмээн тэр ярьдаг. Найрагчийн гэргий Ану болон Уранхолбоо Яруу найрагч З.Түмэнжаргалын гэргий Мягмарсүрэн энэ нэрнээсээ гадна Ану гэж олонд дуудагддаг. Тайзны урлагт олон жил зүтгэж буй энэ эмэгтэй Галдан бошигтын хатан Ануг бодолцон өөртөө ийм нэр хайрласан байж болох. Тэрбээр Францад хэсэг хугацаанд амьдарч уран бүтээлээ хийж байгаад гурав дөрвөн жилийн өмнөөс эх орондоо ирж хүүхдийн дуугаар занималдаж байгаа. Бүр "Маамуу нааш ир” нэртэй цомог хүртэл гаргаад авсан шүү. Харин түүний амьдаа нь "Гала” хамтлагийн дуучин байсан Уранхолбоо хэмээх залуухан эмэгтэй. "Хөөрхөн дэлхий” нэртэй тоглоомын төв байгуулж бас түүнийхээ нэрээр цомог гаргасан Ануг залуучууд их шохоорхдог юм билээ. Уранхолбоогийн хүүхэд насны хүсэл мөрөөдөл нь АНУ-д очиж үзэх байсан байж болох юм. Тиймдээ ч энэ улсын товчилсон нэрийг өөртөө өгсөн байхыг үгүйсгэхгүй. Оньсого таах уу? Одоогоос тав зургаан жилийн тэртээ Монголын хип хопчид эгнээндээ нэгэн гишүүнийг элсүүлэн авсан юм. Элсүүлсэн ч гэж дээ нэрээ сольсон болохоос уг нь аль хэдийнэ гишүүнээр элчихсэн байсан хүн л дээ. Хип хоп сонирхдог томдсон өмдтөнгүүд бол энэ тааврыг аль хэдийнэ таачихсан л байгаа. Өөрөөр хэлбэл "Люмино” хамтлагийн гишүүн байсан Батцэнгэлийг яриад байгаа юм шүү дээ. Өдгөө тэрбээр хамтлагаасаа өрх тусгаарлаж бие даан уран бүтээл хийхийн тулд Quiza гэсэн уран бүтээлийн нэртэй болсон. Тэрбээр энэ нэрээ оньсого хэмээн тайлбарладаг. Батцэнгэлийнхээр бол бүх юм нь учир битүүлэг яг л таавар шиг байх ёстой юм байх. Бүр нэрнээсээ эхлээд шүү дээ. Тийм ч учраас тэр өөрийгөө Quiza буюу оньсого гэж нэрлэсэн хэмээдэг. Дуулсан дуу бүрийнхээ үгийг өөрөө зохиодог Quiza одоо ч оньсого шиг хэвээрээ байгаа. Ташрамд сонирхуулахад Quiza гэдэг нь англиар асуудал, шүүгч, шооч гэсэн утгатай юм билээ. Quiza-гаас гадна Люмино хамтлагийн Тэмүүжинг MC, Батхишигийг Баажий хэмээдэг.

Би ямар ч машины осолд ороогүй шүү. Мөөгий надруу залгасан нь үнэн гэхдээ би утсаа аваад ойрд завгүй мэдээ нэмж чадахгүй байх тиймээс Tools - д мэдээ нэмээрэй гээд хэлчээрээ л гэж хэлсэн. Би эв эрүүл цоо сааруул байгаа шүү, гэхдээ энэ тоглоомны ачаар манай сайтынхан ямар дотно болохыг ойлголоо. Бүгдээрээ хамтдаа байхдаа л САК шүү. Tools - д баярлалаа мэдээ сайн хүргэж байгаарай. Мөөгийн битгий зүггүйтээд байгаарай хэхэ

Сэтгэгдэлүүд: 8
Аватар байхгүй
8 | sound <<< бичсэн | 2010-05-09 | 1:46 AM Сэтгэгдэлтэй хуудас |
zaa hudlaa medeelel bichheee boliochee
+ (0) -
Аватар байхгүй
7 | baaska39 <<< бичсэн | 2010-05-02 | 11:46 AM Сэтгэгдэлтэй хуудас |
ya bas l evgui togloom bna shuuu
+ (0) -
6 | amor <<< бичсэн | 2010-05-01 | 11:10 PM Сэтгэгдэлтэй хуудас |
humuus muuhai yumaa hunii eruul mendeer toglood bhdaa yadg bnaa angry
+ (0) -
Аватар байхгүй
5 | snbuyanaa <<< бичсэн | 2010-05-01 | 9:19 PM Сэтгэгдэлтэй хуудас |
tnx zolig mini zugeer uu
+ (0) -
4 | max_changmin <<< бичсэн | 2010-05-01 | 8:43 PM Сэтгэгдэлтэй хуудас |
oo tm blgyi dee zaza bitii owdoj zowooroi ah aa !!!
+ (0) -
Аватар байхгүй
3 | alex0221 <<< бичсэн | 2010-05-01 | 8:34 PM Сэтгэгдэлтэй хуудас |
thhhhhhhhh
+ (0) -
2 | nyamkabb <<< бичсэн | 2010-05-01 | 8:26 PM Сэтгэгдэлтэй хуудас |
eruul bol yaamai daa
+ (0) -
1 | alexmercer <<< бичсэн | 2010-05-01 | 6:25 PM Сэтгэгдэлтэй хуудас |
eruul bol yaamai daa
+ (0) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !