Монголын цахим залуусын нэгдэл!
Site menu
Section categories
Видео бичлэг Сонин хачин
Гар утсанд Программ
Tоглоом Хичээл
График Флэш
Chat Box
Statistics
Нийт Онлайнд 4
Зочид 4
Хэрэглэгчид 0

6:28 PM
Nintendo 3DS-ийн талаар


Capcom-ын мэдэгдсэнээр бол удахгүй гарах Nintendo 3DS халаасны консолын тоглоомууд MT Framework хэмээх хөдөлгүүр дээр тулгуурлан бүтээгдэх гэнэ. Энэ хөдөлгүүр нь PC, Playstation 3, Xbox 360, Wii дээр гардаг тоглоомуудад ашиглагддаг. Юуг хэлээд байна вэ гэхлээр бидний тоглох дуртай сүүлийн үеийн тоглоомуудад байдаг "HDR lighting, real-time color correction, self-shadowing, normal mapping, depth of field, motion blur” гэх мэтийн боломжуудыг ашигласан сүүлийн үеийн маш өндөр зураглалтай тоглоомууд энэ алганы консольд зориулагдан гарна гэсэн үг юм. Бас дээр нь 3D дэлгэцтэй гэж байгаа. Уг консольд зориулсан Resident Evil 5-ийг өөрчилсөн хувилбар болох Resident Evil: Revelations тоглоомын тоглох үеийн зургуудыг хараад ямархуу чадалтай консоль болохыг та ойлгох болно.

Nintendo 3DS яг ямархуу хүчин чадалтай байх нь одоо болтол нууц хэвээр байгаа билээ. Харин сүүлд гарсан яг баттай бус мэдээгээр бол 266MHz dual-core ARM11 CPU, 133MHz-ийн GPU, 4MB-ийн тусдаа видео RAM, 64MB RAM, 1.5GB суурилсан багтаамж (мөн мэдээж SD карт нэмж болно) гэсэн үзүүлэлттэй байх юм байна. Ийм үзүүлэлттэй нь яг үнэн бол тийм ч их сүртэй лут халаасны консоль гэж хэлэхэд хэцүү л юм. Бидний мэдэх PSP-ээс нээх сүртэй хол тасарсан үзүүлэлт харагдахгүй л байна. Гэхдээ хос цөмтэй ARM CPU-ны хувьд бол өөр хэрэг шүү.


Category: Видео бичлэг | Views: 811 | Added by: tsogtoo | Rating: 0.0/0
Total comments: 1
1 Enh  
0
Ystoooo haraagu ym. bnn. hmmmm. Soyliin blok tongue wacko

Only registered users can add comments.
[ Sign Up | Log In ]
Log In
Search
Calendar
«  9-р сар 2010  »
Ня Да Мя Лх Пү Ба Бя
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Entries archive
Site friends
Тохиромжтой дэлгэц: 1440х990+, тохиромжтой хөтөч: Firefox 3+.. , Copyright© 2026 eZaluuS Team.Hosted by uCoz