Монголын цахим залуусын нэгдэл!
Site menu
Section categories
Видео бичлэг Сонин хачин
Гар утсанд Программ
Tоглоом Хичээл
График Флэш
Chat Box
Statistics
Нийт Онлайнд 2
Зочид 2
Хэрэглэгчид 0

11:10 PM
Үндэсний өв соёлоо хамгаалцгаая


Chinanews-д 2009 оны аравдугаар сарын 1-ний єдєр (сурвалжлагч Chen Guon Ming) Арабын Нэгдсэн улсын нийслэлээс ирсэн хамгийн шинэ мэдээллээр бол есдvгээр сарын 30-ний єдєр тус хотод зохион байгуулсан НVБ-ын Дэлхий соёлын євийг хамгаалах нийгэмлэгийн хурлаас гаргасан шийдвэрээр нийт 76 зvйл соёлын єв шинээр бvртгэгджээ. Vvнээс 22 тєрєл нь БНХАУ-аас шалгарсан байна. Тэр жагсаалтыг нь сонирхвол, Хаадын гэр бvлд зориулж шар дурдан vйлдвэрлэж байсан Нанжингийн торго нэхэх арга, Хятад, Тєвд модон ваар, Будда шашны ном судрыг хадгалж байгаа Нанжин хотын Жинлин модон ваарын сvм, БНХАУ-ын хvр хорхойгоор торго нэхэх технологи, Гvйжvн мужийн Тун vндэстний дуулал, "Гэсэр" туульс, Жижан мужийн Шаазан ваар, Хєх нуурын Дээд Монголчуудын Бурханы зураг зурах арга, Тєвдийн "Азилам" нэртэй "Сvнжидмаа" жvжгээр тєлєєлvvлсэн цамын бvжиг, Уйгарийн киргиз vндэстний "Манас" туульс, монгол vндэстний хєємий, Солонгос vндэстний тосгоны бvжиг, бийрийн бичилт, хайчилбар, уламжлалт модон бvтцийн барилгын мэргэжил, тавдугаар сарын 5-ны єдрийн "Цагаан будааны боов"-ны баяр, Далайн сахиусын шvтээний ёс заншил зэрэг зvйлсийг БНХАУ-ын соёлын єв хэмээн бvртгэжээ.

Энэ мэдээллийг Хятадын CCTV єчигдєр єглєєний 06 цаг 51 минутад бас дахин нотлов. Манай Монгол туургатны vндэсний єв соёлын нэгээхэн хэсэг болсон хєємий, "Гэсэр" тууль, бурхан зурах арга зэргийг дэлхий дахинаа Хятад улсаар тєлєєлvvлэн ойлгоход хvрэх нь. Аливаа vндэстний тvvх, єв соёл гэдэг юугаар ч сольж, vнэлж болшгvй vнэт зvйл бєгєєд аль нэг єєр vндэстэн санасан зоргоороо єєрийн нэр дээр бvртгvvлээд байдаггvй байлтай. Гэвч хятадын нэр хvнд бvхий сайт дээр ийн мэдээлснийг vзэхэд Арабын Нэгдсэн Эмират улсын нийслэлд ийм хурал болж тийм шийдвэр гаргасан байх магадлал єндєр байна. Бид єнгєрсєн тvvх, єв соёлоо мэдэхгvйн улмаас ємнє нь ч асар олон зvйлээр харийнхны олз болгосоор ирсэн. Тухайлбал, дарь, цаас бvтээсэн анхны vндэстэн нь хятадууд гэж дэлхий нийтээрээ vздэг. Гэтэл тvvнийг бvтээсэн хятадууд маань єнєєгийн хятадууд биш, монгол угсаат нvvдэлчин киданууд байсан байдаг.

Хятадууд єєрсдийгєє дундад улс гэж нэрлэж, монголчууд тэднийг нанхиад гэдэг байсан. Харин киданууд Бээжинг эзэлж нийслэллэж байх vед оросын сурвалж бичгvvдэд нанхиадыг кидантай андууран Китай гэж бичсэнээс анх энэ эндvvрэл vvссэн гэдэг. Эрдэмтэн тvvхчид энэ алдаагаа ойлгон засах гэтэл нэгэнт хожимдсон байсан тухай эрдэмтэн Лев Гумилев "Хар домог"-тоо бичсэн байдаг. Энэ мэтээр санаатай болон санамсаргvй андуу эндvv олон гарч байсныг єнгєрсєн цагийн хэрэг хэмээн уучилж болох ч мэдээлэл харилцаа дээд зэргээр хєгжсєн энэ цаг vед єнє эртний тvvхтэй, єєрийн гэсэн бахархалтай туурга тусгаар Монгол тvмний єв соёлыг єєрийн нэр дээр бvртгvvлнэ гэдэг тусгаар тогтнолд халдсантай агаар нэг билээ.

Өв соёлоо өөрсдийн нэр дээр эргүүлэн авахын тулд таны тус нэмэр хэрэгтэй байна. Та бидний санал 500000 байх ёстой гэнэ шүү. Залхууралгүй саналаа өгөөрэй.


Санал өгөх
Category: Сонин хачин | Views: 776 | Added by: tsogtoo | Rating: 0.0/0
Total comments: 6
6 dragonball  
0
bi uneheer demjij b.na muuu lriin hujaa nariig deeeee duudaad buud

5 kazame  
0
mongolchuudaaa gogogoogogogogogo

4 tsogtoo  
0
http://www.petitionspot.com/petitions/khoomii/ ene siteruu orood Sign Petition gesen hesegt n sanalaa og

3 sadness  
0
demjej bna gehdee yaj sanlaa ughuu?

2 Ganaa_40  
0
adminaa yaaj sanalaa ogoh vee zaagaad ogooch

1 Sara_loff  
0
hey yaj end sanalaa ogoh uu?? sanalaa ogj ov soyoloo butsaaj avmaar bna ene zevun jungaa naraas>>

Only registered users can add comments.
[ Sign Up | Log In ]
Log In
Search
Calendar
«  1-р сар 2010  »
Ня Да Мя Лх Пү Ба Бя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Entries archive
Site friends
Тохиромжтой дэлгэц: 1440х990+, тохиромжтой хөтөч: Firefox 3+.. , Copyright© 2025 eZaluuS Team.Hosted by uCoz