Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу Парк гэх нэрээрээ хүүхдүүд бидний
очих дуртай газар удаан хүлээлгэсний эцэст 90 хувь нь дуусаж 14 хоногийн
хугацаатайгаар тоглоомуудаа хүүхдүүд бидэндээ тоглуулж эхэллээ. Би
өчигдөр ангийнхаа хүүхдүүдтэйгээ очиж үзсэн маш гоё болсон байна лээ, та
бүхэн ч гэсэн очиж нүдээрээ харж нэг сайхан тоглож аваарай. Гэхдээ нэг
юм нь дэндүү үнэтэй болсон байна, би бага байхдаа парк - д 500 аас 1500
төгрөгийн хооронд тоглодог байсан санагдаад байгаа юм, гэтэл одоо нэг
тоглоом нь 4000 - 6000 төгрөг болсон байна лээ, гэхдээ 50 хувийн
хямдралтай байгаа гээд 2000 - 3000н хооронд тоглуулж байсан, бас их
хүнтэй байна лээ шүү.