tsogtoo Мэдээ: 1632 Сэтгэгдэл: 745 Нэр хүнд: 14 Цол: |
TOOLS Мэдээ: 269 Сэтгэгдэл: 666 Нэр хүнд: 1 Цол: |
ByAmBaA Мэдээ: 191 Сэтгэгдэл: 179 Нэр хүнд: 2 Цол: |
WINNER Мэдээ: 147 Сэтгэгдэл: 429 Нэр хүнд: 6 Цол: |
sadness Мэдээ: 120 Сэтгэгдэл: 1384 Нэр хүнд: 3 Цол: |
2012 оны дэлхийн сүйрлийн тухай таамналыг анх эртний Шумерийн одон орончдын нээсэн Нибира гаригтай холбон тайлбарлаж байсан. Уг гариг дэлхийг чиглэн хурдтай хөдөлж буй нь гариг, дэлхийн мөргөлдөөнийг үүсгэж сүйрлийн шалтгаан болно гэж байв. Анх сүйрэл 2003 оны тавдугаар сард тохионо гэж тооцоолсон байсан. Гэвч тухайн өдөр сүйрэл болох хугацаа ямар ч хувирал, сүйрэлгүй өнгөрөхөд шуугиан дэгдээгчид "ертөнцийн төгсгөл”-ийг 2012 он болгож хойшлуулсан. Цаг хугацаа өнгөрөх тусам сүйрлийн тухай шуугиан цөөнгүй хүнийг сандрааж буйг шуугиан дэгдээгчид анзааран ертөнц сүйрэхээс өөр замгүй болж буй мэт олон янзын хувилбар, таамгийг баримтжуулан, үнэмшилтэй болгон цацаж байв.
Тухайлбал, Майягийн индианчуудын үечилсэн цаг тооны бичиг 2012 онд дууссан нь ертөнц суйрнэ гэсэн үг хэмээн хэсэг тайлбарлав. Мөн Нибира эсвэл Икс гариг бас Эрида гаригууд дэлхийтэй ойртож байгаа нь сүйрэлд хүргэнэ гэж ч шуугисан. Гэвч эдгээр нь бүгд адилхан домог гэж эрдэмтэд дүгнэсэн байна. Хэрэв огторгуйн дээрх биетүүд үнэхээр байсан бөгөөд дэлхийд аюул учруулахуйц бол одон орончид хэдийнэ ажиглан судлах нь гарцаагүй. Тийм том хэмжээтэй огторгуйн биетийг өнөө үед "зэвсэглээгүй” нүдээр ч ажиглан харах боломжтой. Жирийн хүмүүс болон мэргэжлийн одон орончид ч огторгуйн зүгээс ямар нэг аюулт биетийг олж хараагүй. Энэ нь тийм зүйл байхгүй учир ямар ч муу зүйл тохиолдохгүй гэсэн үг.
Харин Эридагийн хувьд, ийм гариг үнэхээр байдаг. Гэхдээ уг гаригаас айн санаашрах зүйлгүй. Эрида нь нарны аймгийн хамгийн алслагдсан хязгаар дээр оршдог одон гариг. Биднээс тэрбум км-ийн алсад оршдог.
Тэрбум жилийн хугацаанд ч Майячуудын цаг тооны бичигтэй холбоотой таамналыг судалж үзэх юм бол бусад хуанлийн л адил тодорхой цаг хугацаан дээр төгссөн нь ойлгомжтой. Та ханандаа өлгөсөн хуанлигаа хар даа. Магадгүй 2010 оны 12-дугаар сарын 31-нд дуусч байгаа байх. Гэвч цаг тооны бичгийн хугацаа дуусахад хүн төрөлхтний амьдрал дуусгавар болно гэсэн санаа хэний ч толгойд орохгүй нь лав. Майячууд ч дуусашгүй үргэлжлэх хуанли зохиож чадаагүй нь мэдээж. 2012 оны 12 дугаар сарын 21-нд тэдний зохиосон хуанлийн ээлжит үечлэл л дууссан. Харин дараа нь хуанли яг л танайд байгаа шиг үргэлжлэх ёстой байсан. Туйлуудын өөрчлөлтийн дүнд дэлхийн төв 180 градус хүртэл эргэж болох аюулыг ч НАСА-ийн эрдэмтэд үгүйсгэжээ. Дэлхийн ротаци болох боломжгүйг эрдэмтэд батлан өгүүлсэн байна. Дэлхийн соронзон талбайн туйлшралт жам ёсоороо өөрчлөгдөж буй. Туйл 400 мянган жил тутамд өөрчлөгддөг. Гэхдээ эл өөрчлөлт дэлхийн амьдралд ямар ч "гэмтэл” учруулахгүй. Ямар ч тохиолдолд ойрын мянган жилд өөрчлөлт гарахгүй гэж тооцоологдсон байна.
Нарны хүчит шуурганы аюул яах бол? Бас л магадлал багатай. Нарны идэвхжил ойролцоогоор 11 жилийн хугацаатайгаар тогтсон үечлэлээр явагддаг.
Идэвхжлийн оргил үед наран дээрх шуурганы хүч хүчирхэг, аюултай болж болох талтай. Шуурганы хүчин чадал хиймэл дагуулуудын төхөөрөмжийн үйл ажиллагаанд саад учруулж, гэмтээх.ч чадвартай. Гэхдээ ийм сүйрэл боллоо гэхэд 2012 онтой ямар ч хамааралтүй. Шинжээчдийн тогтоосноор нарны хамгийн ойрын идэвхжил 2013 онд тохиох бөгөөд онцгой аюулыг дагуулах төлөвгүй байгаа аж. Урьд өмнө тохиолдож байсан олон шуурга шиг л мэдрэгдэх зүйлгүй болж өнгөрөх гэнэ.
Хамгийн сүүлийн шуугиан болох огторгуйн биетийн цохилт үлдэж байна. Яагаад заавал 2012 онд гэж? Дэлхий оршин тогтнож буй бүхий л хугацаанд төрөл бүрийн хэмжээтэй огторгуйн биет, сүүлт од, солирын цохилт дэлхий дээр олон удаа тохиолдож байсан ч аюулд хүргэх хэмжээний томоохон цохилт ховор болж байсан түүхтэй. Хамгийн сүүлийн томоохон цохилт 65 сая жилийн өмнө тохиолдсон гэдэг бөгөөд үүний уршгаар динозаврын сүрэг мөхөлд хүрсэн гэж үздэг. Эрдэмтэд энэ талын түгшүүрийг ч үл ойшоосон байна. Өнөө үед одон орончид дэлхийн ойролцоохь огторгуйн биетүүдийг ажиглан, байнгын мониторинг явуулж байдаг. Тэгээд ойрын үед динозаврыг сүйрэлд хүргэсэн шиг тийм том объект унаж аюул нүүрлэхгүйг батлан үзүүлсэн ажээ.
Түүнчлэн НАСА-ийн албан ёсны цахим хуудсаар тогтмол зочилж "NEO” хөтөлбөрийг байнга үзэж байхыг эрдэмтэд зөвлөжээ. Яагаад гэвэл уг хуудас өдөр бүр шинэчлэгдэж огторгуйн томоохон биет биднийг чиглэн хөдөлж буй эсэхийг цаг алдалгүй мэдээлж байх гэнэ. Тиймээс ирээдүйдээ итгэлгүй байгаа хүн бүр НАСА-ийн цахим хуудсыг сонирхож түгшин сандрах шаардлага буй эсэхээ баталгаажуулаарай хэмээн зөвлөжээ. Эцэст нь ертөнцийн сүйрлийн талаархи бүхий л мэдээллүүд шинжлэх ухааны баталгаагүй, тодорхой, үнэн зөв баримтгүйг эрдэмтэд онцлон хэлсэн баййа. Мөн сүйрлийн тухай хэдэн зуун кино, ном, сэтгүүл, нийтлэл гарсан ч гэсэн эрдэмтдийн гаргасан баримт өөрчлөгдөхгүй хэвээр үлдэнэ гэдгийг анхааруулжээ. Тиймээс шуугиан дэгдээхийг сонирхогчдын зүгээс гарч буй бүхэн зөвхөн хүмүүсийн "тархи угаагч” мэдээллүүд юм. Шинжлэх ухаанаар баталгаажсан ямар ч аюул нүүрлэхгүй, тэр тусмаа 2012 онд юу ч тохиолдохгүйг НАСА-ийн эрдэмтэд хүн төрөлхтөнд мэдээлж байна.
Ц.Мөнхжаргал
Сэтгэгдэлүүд: 6 | |
6 |
buyna <<< бичсэн | 2010-08-10 | 3:07 AM
Сэтгэгдэлтэй хуудас |
tiim bailguud de onoodor bol 2010 onii 8 dugaar sariin 9n bilee bi medeegeer 8 dugaar sariin 6nd onoo shono buh gariguud neg shugmand irne gej helsen gesen yu ch boloogui sh dee kkekke
(0)
5 |
bayanaa <<< бичсэн | 2010-03-29 | 11:43 AM
Сэтгэгдэлтэй хуудас |
haha tiim bailgui dee aimar sanaa zovoj blaa.kkkkkkkk
(0)
4 |
ucoz_anhaa <<< бичсэн | 2010-03-28 | 1:59 PM
Сэтгэгдэлтэй хуудас |
ashgui dee johon ch gesen amidrah yum bna shde ura
(0)
2 |
sadness <<< бичсэн | 2010-03-26 | 10:14 PM
Сэтгэгдэлтэй хуудас |
ashgui joohonch gesen amidrah yum shig bna
(0)
| |