Монголын цахим залуусын нэгдэл!
Site menu
Section categories
Видео бичлэг Сонин хачин
Гар утсанд Программ
Tоглоом Хичээл
График Флэш
Chat Box
Statistics
Нийт Онлайнд 1
Зочид 1
Хэрэглэгчид 0

0:12 AM
MP4-г MP3 болгох
Хэрэв та МР4-ийг МР3 руу хувиргах гэж байгаа бол МР4 audio файлыг хөрвүүлж, МР3 тоглуулагч дээрээ тоглуулахаар сонирхож байна гэж ойлгож байна. Хэрхэн хувиргах талаар зөвлөгөө өгөхөөс өмнө МР4, МР3-ын ялгааг авч үзье.

• MP3 (MPEG-1, Layer 3): MP3 нь жижиг хэмжээтэй, өндөр чанартай аудио файл бөгөөд софтвер юм уу МР3 тоглуулагч дээр тоглох боломжтой. MP3 нь гэрийн компьютер болон CD-нээс компьютер руу хуулдаг програм, дууг МР3 форматад хувиргадаг хөрвүүлэгч зэргийг ашиглан хялбархан бүтээгддэг.

• MP4 (MPEG-4 Part 14): МР4 нь аудио болон  видеод хэрэглэгддэг. Ийм төрлийн файл нь өндөр чанарын бичлэгийг интернэт болон дараа үеийн гар утсанд гаргах боломжтой болгодог. МР4-ийн файл нь үндсэн хоёр төрөл байдаг. Эхнийх нь Simple Profile гэдэг ба бага нягтралтай дижитал видео бичлэгт хэрэглэгддэг, ихэвчлэн онлайнаар тараагддаг. Хоёр дахь хувилбар болох Advanced Video Coding нь өндөр нягтрал бүхий формат бөгөөд HDTV-д хэрэглэгддэг.

Ерөнхийдөө МР3 нь софтвер болон МР3 тоглуулагчид хэрэглэгддэг аудио файл бол МР4 нь интернэт болон өндөр технологийн гар утсанд хэрэглэгддэг аудио болон видео файл юм.

МР4-ийг МР3 руу хувиргах

МР4-ийг МР3 руу хувиргахад файлын формат хувиргагч програм хэрэг болно. Эдгээр програмыг вэбээс авах нь тохиромжтой. Хувиргагч програмыг худалдан авахдаа Downloads.com–оос эхлэх нь зүйтэй. Ихэнх татаж авдаг програмууд үнэгүй туршиж үзэх боломж олгодог.  Тиймээс худалдан авахаасаа өмнө туршилтын журмаар хэрэглэж үзэх нь сайхан санаа юм.

МР4-ийг МР3 руу хувиргах үндсэн 3 алхам байна.
1. МР4, МР3-ийг дэмжих үнэгүй хувиргагч татаж авах буюу худалдаж авах
2. Хувиргагч програмыг компьютертаа суулгах
3. Програм хангагчийн зааврыг даган МР4 файлыг МР3-т хувиргах
Энд зарим хувиргагч програмыг санал болгож байна.

• Easy CD-DA Extractor 9.0.1 build 2 by Poikosoft
Энэ нь тодорхой хугацаанд үнэгүй туршиж үзэх боломжтой.
• River Past Audio Converter
Үүнийг тохирох үнээр татаж авах буюу худалдаж авах боломжтой.
Category: Сонин хачин | Views: 1712 | Added by: pun1shir | Rating: 0.0/0
Total comments: 1
1 v_ampire  
0
zooz

Only registered users can add comments.
[ Sign Up | Log In ]
Log In
Search
Calendar
«  6-р сар 2010  »
Ня Да Мя Лх Пү Ба Бя
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930
Entries archive
Site friends
Тохиромжтой дэлгэц: 1440х990+, тохиромжтой хөтөч: Firefox 3+.. , Copyright© 2026 eZaluuS Team.Hosted by uCoz