Монголын цахим залуусын нэгдэл!
Site menu
Section categories
Видео бичлэг Сонин хачин
Гар утсанд Программ
Tоглоом Хичээл
График Флэш
Chat Box
Statistics
Нийт Онлайнд 4
Зочид 4
Хэрэглэгчид 0

4:57 PM
Монголын цэргийн баг Чад улсад зэвсэгт дээрэмчдийг баривчиллаа


Нийгмийн толь сонин

Энэ сарын 10-ны өдөр үл мэдэгдэх зэвсэгт дээрэмчид Чад улсад байрлах манай цэргийн багийн хариуцлагын бүсэд багтдаг Ириба хот дахь олон улсын хүмүүнлэгийн үйл ажиллагааны САRЕ байгууллагын хамгаалалтын ажилтнуудад буу тулган дээрэмдэж улмаар жийп машин авч зугатсан хэрэг гарчээ. Энэ үеэр ойролцоо харуулын цэгт үүрэг гүйцэтгэж байсан Монголын цэргийн албан хаагчид буун дууг сонсож НҮБ-ын аюулгүй байдлын албаны даргад мэдэгдсэн байна. Мөн САRЕ байгууллагын хамгаалалтын ажилтнууд Ириба хот дахь дотоодын аюулгүй байдлыг хангах албанд мэдэгджээ.

НҮБ-ын дотоодын аюулгүй байдлыг хангах алба болон орон нутгийн цагдаагийнхан зэвсэгт дээрэмчдийг Тулум дүрвэгсдийн хуаранг чиглэн явж байхад нь илрүүлсэн боловч дээрэмчид хүчтэй эсэргүүцэл үзүүлэн буудалцаж эхэлсэн тул НҮБ-ын цагдаагийн бүрэлдэхүүн рүү утасдаж цэргийн тусламж хүссэн байна. Цэргийн багийн удирдлага НҮБ-ын хүчний командлалын ажиллагааны удирдлагын даргаас даалгавар авч 10 минутын дотор мөргөлдөөн болж буй газар руу хуягт техниктэйгээр хөдөлгөөн үйлджээ. Манай шуурхай бүлгийг газар дээр очих үед орон нутгийн цагдаагийн нэг ажилтан хүнд шархдаж галын шугамд орхигдсой байсныгтатан гаргаж цэргийн багийн эмнэлэгт анхан шатны үйлчилгээ үзүүлэн хоёрдугаар шатны эмнэлэгт хүргүүлжээ.

Дараа нь шуурхай бүлэг орон нутгийн цагдаа, дотоодын аюулгүй байдлыг хангах албатай хамтран зэвсэгт дээрэмчдийг бүслэн хааж баривчлан орон нутгийн цэргийнхэнд хүлээлгэн өгчээ. Ажиллагааны явцад шуурхай бүлэг НҮБ-ын мандат болон Хүч хэрэглэх дүрмийг хатуу баримтлан оролцож Дотоодын аюулгүй байдлыгхангах албанд дэмжлэг үзүүлжээ.

Уг хэрэг явдлаас хэд хоногийн өмнө мөн манай цэргийн багийн хариуцлагын бүс дэх Оиг Саззот дүрвэгсдийн хуарангийн ойролцоо хоёр км хүрэхгүй газарт хүчтэй дэлбэрэлт болсон байна. Дэлбэрэлт болсон газарт хийсэн шинжилгээнээс үзэхэд сөнөөгч онгоцоор цохилт өгсөн болох нь тогтоогджээ. Түүнчлэн Чадын цэргийн хүчний зүгээс ийн эргүүлийн нисдэг тэргийг саатуулах, устгана хэмээн сүрдүүлэх зэрэг байдал хэд хэдэн удаа давтагдсан бол аюулгүй байдлын албаны ажилтнуудаар хамгаалуулсан 11МНСР хүмүүнлэгийн байгууллагын машиныг нь зэвсэглэсэн бүлэг этгээд дээрэмдэх оролдлого хийсэн зэрэг нь уг бүс нутагт цагийн байдал тайван бус байгааг харуулж буй.

Энэхүү цагийн байдалд манай цэргийн баг НҮБ-ын хүчний командлал болон ЗХЖШ-аас шуурхай удирдлагаар хангагдан ажиллаж бэлэн байдлын зэрэглэлээ өндөрсгөж нэн хариуцлагатай үүргээ гүйцэтгэж байна.

Б.Өлзийдэлгэр

Category: Сонин хачин | Views: 797 | Added by: tsogtoo | Rating: 0.0/0
Total comments: 5
5 nyamkabb  
0
manai aaviin ah yvsan ch dee

4 Wikinoy  
0
BOLOOSHTEE ushuu yu helhebdee biggrin biggrin

3 sadness  
0
Iluu iluu happy happy

2 gantulga15  
0
Lag yumaa hehe biggrin biggrin

1 ByAmBaA  
0
Yaamai daa hehe biggrin

Only registered users can add comments.
[ Sign Up | Log In ]
Log In
Search
Calendar
«  1-р сар 2010  »
Ня Да Мя Лх Пү Ба Бя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Entries archive
Site friends
Тохиромжтой дэлгэц: 1440х990+, тохиромжтой хөтөч: Firefox 3+.. , Copyright© 2025 eZaluuS Team.Hosted by uCoz