Монголын цахим залуусын нэгдэл!
Site menu
Section categories
Видео бичлэг Сонин хачин
Гар утсанд Программ
Tоглоом Хичээл
График Флэш
Chat Box
Statistics
Нийт Онлайнд 1
Зочид 1
Хэрэглэгчид 0

5:02 PM
Mongolian Spot буюу Хөх толбо


Хөх толбо (Англи хэл: Mongolian spot) буюу Монгол толбо нь зүүн Азийн хүн амын дунд элбэг бөгөөд зарим орны хүн амын 90-95% д тохиолдох бөгөөд мөн Зүүн Африк, Америкийн Индианчуудад элбэг тохиолддог энэхүү тэмдгийг 3 ангилдаг:

   1. Жирийн хөх толбо нь голцуу өгзөг, хуруун дээр байдаг бөгөөд 10 жилийн дотор арилдаг
   2. Гүн хөх толбо нь гар орчим байдаг бөгөөд залуу нас хүртэл байж болно
   3. Хөнгөн толбо нь бусад газар байрладаг бөгөөд хэдхэн жилийн дотор арилдаг юм.

Гарал

Хөх толбо нь арьсанд байрлах нөсөөт эсүүдээс үүсдэг бөгөөд ихэнхдээ нуруу, өгзөг, мөр, гарны орчим тохиолддог хүүхдийн хүйснээс хамаардаггүй байна. Барууны орнуудад хүүхэд төрөхөд хөх толбо байвал энэ нь ямарваа нэгэн өвчин, хорт зүйл биш бөгөөд хүч хэрэглэсний үр дагавар биш гэсэн утгаар төрсний гэрчилгээн дээр нь заавал тэмдэглүүлдэг байна.

Тархалт

Хөх толбо нь ихэнхдээ Монголчууд, Түрэгүүд болон Хятад (тус улсын хүн амын монгол угсаатнуудын дунд), Япон болон Солонгос улсад тохиолдох бөгөөд эцэг эхийн аль нэг нь хөх толботой үед 90-95%-д нь, харин зүүн Африк болон индианчуудын 80-90%-д нь тус тус тохиолддог байна. Мөн Энэтхэгийн ойролцоох газар нутгийн, Энэтхэг, Пакистан, Афганистан, Бангладеш зэрэг улс оронд бас тохиолддог.

Европоос гаралтай цагаан арьстнуудын дунд 1-10% тохиолддогийг төв Азийн нүүдэлчдийн байлдан дагуулалттай холбон авч үздэг бөгөөд үүний нотолгоо нь төв Азиас гаралтай Унгарчуудын 22,6%-д хөх толбо байдаг дээр үндэслэгддэг байна.
Category: Сонин хачин | Views: 1255 | Added by: tsogtoo | Rating: 0.0/0
Total comments: 2
2 sadness  
0
Сонирхолтой мэдээ байна баярлалааа Цогтоо happy happy

1 TOOLS  
0
1 т гоё мэдээ байна

Only registered users can add comments.
[ Sign Up | Log In ]
Log In
Search
Calendar
«  5-р сар 2010  »
Ня Да Мя Лх Пү Ба Бя
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Entries archive
Site friends
Тохиромжтой дэлгэц: 1440х990+, тохиромжтой хөтөч: Firefox 3+.. , Copyright© 2025 eZaluuS Team.Hosted by uCoz