tsogtoo Мэдээ: 1632 Сэтгэгдэл: 745 Нэр хүнд: 14 Цол: |
TOOLS Мэдээ: 269 Сэтгэгдэл: 666 Нэр хүнд: 1 Цол: |
ByAmBaA Мэдээ: 191 Сэтгэгдэл: 179 Нэр хүнд: 2 Цол: |
WINNER Мэдээ: 147 Сэтгэгдэл: 429 Нэр хүнд: 6 Цол: |
sadness Мэдээ: 120 Сэтгэгдэл: 1384 Нэр хүнд: 3 Цол: |
-Монгол улс буруу замаар будаа тээгээд байна гэдгээ мэддэг боловч харин яаж зөв зам руугаа орох вэ гэдгээ мэддэггүй гэж та хэлдэг. ҮШН Үндсэн хуулийг өөрчлөх замаар хувьсгал хийх шинэ санаа дэвшүүлж байгаа нь сонирхол татаж байна?
-Монголчууд хэрхэхээ мэдэхгүй будилж яваа гэдэг ч үнэн шүү. Биднийг
яаж будилж байгааг, дараа нь яаж будилахыг том гүрнүүд харахын дээдээр
харж байгаа. Тэд хэзээ ч бидэнд зөв замыг нь заахгүй. Яагаад гэвэл тэд
ийм байлгахыг сонирхоод байгаа юм.
Хувь хувьдаа эрх чөлөөтэй гэх монголчуудыг гаднаас залж чиглүүлэхэд их
амархан. Ингүүлэхгүйн тулд Монголчууд үндэсний үзлээ таньж мэдэж өөрийн
замаа сонгох хэрэгтэй болоод байна. Чингис хааны сургаал бий. Тэр
хэлэхдээ "Мянган жилийн үйл явдлыг нэг өдөр болсон мэт тунгаа. Тустай
болохыг болгоо” гэжээ. Мянган жил биш юмаа гэхэд 20 зуунд биднийг яаж
залуурдсаныг харах хэрэгтэй байна. Социализм хэмээж 70 жил таваргасан.
Ардчилал хэмээж 20 жил явав. Бүгд л Америкт тэгдэг, Европт ингэдэг
гэсээр насыг барж байна.
Үндсэн хуулийг нь гадныхан хийж өгдөг байлаа. Социализмын үеийн Үндсэн хуулиудыг зөвлөлт ах нар хийж өгч байв. 1992 оны Үндсэн хуулийг Америк, Европын ах эгч нар хийж өгсөн байдаг. Түүнийг нь монголчилсон хүмүүс нь Үндсэн хуулийн эх баригч, гавьяат хуульчид цолоор өргөмжлөгдөж түүнээ дагасан монгол хуулийн ухаан шахуутай болж тэр хуулийг нь өөрийн үзлээ мэдэхгүй олон намууд нохой мэт хамгаалдаг болсон юм. Дүр зураг ердөө иймэрхүү.
1992 оны Үндсэн хуулийн үр дүн нь өнөөдрийн олигарх засаглал юм. Сонгуулийг хулхиддаг, сонгогчдыг амлалтаар молигоддог, төрийн эрх мэдлээр хөрөнгө хүчээ зузаатгадаг бүлэглэл бий болжээ. Үүнийг хувьсгалт замаар л өөрчлөхөөс арга алга гэсэн дүгнэлтэд ҮШН хүрээд байна.
-Төслөөр парламентыг хоёр танхимтай болгож ерөнхийлөгчийн эрх мэдлийг УИХ-тай тэнцүүлнэ гэсэн байна. Энэ нь ерөнхийлөгчийн засаглалтай болно гэсэн үг үү?
-Ерөнхийлөгчийн засаглал уу, парламентын засаглал уу гэж маргалдах нь бас гадныхны бидэнд бэлдэж өгсөн хоосон маргааны сэдэв юм шиг байна лээ. Парламент хууль гаргаж, улс орныг хуулиар л засагладаг нь үнэн юм бол хаана ч гэсэн парламентын засаглал байдаг. Ерөнхийлөгч өөрөө хууль гаргах эрхгүй л байгаа бол тэр улс парламентын засаглалтай гэсэн үг юм. Манай намын Үндсэн хуулийн төсөл бол яг энэ зарчмыг баримтлал болгосон. Бид "Хүчтэй Ерөнхийлөгч бүхий парламентын засаглал” гэж томьёолж байгаа.
Шинэ Үндсэн хуулийн зарчмын ялгаа нь үндэсний эрх ашгийг хувь хүний эрх ашгаас дээгүүр тавьж, төрийн дээр нам гарсныг болиулж, төрийн салаа мөчир харилцан уялдаатай хяналттай байх, эрх мэдлийг тэнцвэржүүлсэн юм. Бидний төслөөр Үндэсний Их хуралдай байгуулагдах бөгөөд түүнд бүх засаг дарга нар, тэрч байтугай төрийн өмч бүхий үндэсний их сургуулиудын ректорууд, ШУА-ийн Ерөнхийлөгч, МҮЭ-ийн Ерөнхийлөгч, Ажил олгогч эздийн холбооны Ерөнхийлөгч нар томилолтоор орох зэргээр хийсэн байгаа.
Төслөөр Ерөнхийлөгч Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг томилж Ерөнхийлөгч гадаад хэргээ, Ерөнхий сайд дотоод хэргээ бүрэн хариуцахаар хийсэн. Улсын Бага хуралдайг 51 гишүүнтэй байхаар тэр нь намын жагсаалтаар нэг тойрог болж сонгогддог байхаар, түүнийг аливаа томилолтоос салгасан. Улс төрчдийн зарц болж ирсэн Монгол төрийн албыг засаглалын хэмжээнд шахуу тавьсан. Хяналтыг ч өндөр хэмжээнд аваачиж Үндэсний Их хуралдайн эрх хэмжээний асуудал болгож байгаа.
-Үндсэн хуулийг өөрчлөх эрх УИХ-д бий. Тэд өөрсдийгөө тараах уу?
-1992 оны Үндсэн хуулийг олигархи эрх ашгийг төлөөлсөн өнөөгийн УИХ
өөрчилнө гэж найдах тун хэцүү. Тийм учраас л бид Үндэсний хувьсгалыг
бүх монголчуудын дэмжлэгтэйгээр хийх хэрэгтэй гээд байгаа юм. Үндэсний
хувьсгал цөсний хөөрөл багатай оюун ухаан давамгайлсан байхыг манай нам
сонирхож байна. Гэвч нөхцөл байдал хэрхэн эргэхийг бид урдчилан хэлж
чадахгүй юм.
-Ж.Батмөнх гуайн үед ийм шийдвэр гаргаж байсан гэж байна л даа. Гэхдээ
одоогийн төр засагт байгаа улс төрчид тэр үеийнхийг бодвол тэс өөр
хүмүүс байгааг харахгүй байна уу?
-Үндэсний эрх ашгийг урьтал болгосон Үндсэн хуулийг гаргахад олигархиуд элдвээр саад хийх нь гарцаагүй. Яагаад гэвэл тэд чөлөөт гэх хэвлэл мэдээллийг хянадаг. Дээр нь эдийн засгийн хүчин чадал тэдэнд байгаа. Ямартаа ч өөрчлөлт өвдөлттэй болох байхаа. Улс үндсээ гэж бодож л байгаа бол энэ өөрчлөлт хийгдэх л учиртай. Бид үүнийг гүйцэлдүүлэхийн тулд бүхий л аргыг хэрэглэнэ. Ер нь 1911, 1921, 1990 оны цагаан морин жилийн хувьсгал үндэстнээ гэсэн монгол ард түмний дэмжлэгтэйгээр болсон ч аль нь ч логик төгсгөлдөө хүрч чадахгүй харь гүрний бодлогоор засамжлагдсан байдаг шүү.
-Манайхан нэг хууль боловсруулахдаа энэ тэр улсын их сайн сайхан шилдэг туршлага гэдэг. Та бүхэн хаанаас туршлага судлав?
-Юуны өмнө Үндсэн хууль өөрийн ард түмний сэтгэлгээ онцлогоос урган гарсан байх учиртай юм. Бид Үндэсний үзлээ үзэл суртлын хэмжээнд томьёолж түүнээсээ ургуулан байж төслөө хийсэн. Ертөнцийг мөн тэр үзлээрээ тольдож бусад орны туршлагыг харсан. Ингэхдээ өнөөгийн харь үзлийн хордлогод олон жил орсон ард түмний нөхцөл байдлыг бодолцон Үндсэн хуульд хамруулах, эс хамруулах асуудлыг зохистой байлгахыг бодсон байгаа.
-С.Баярын засгийн газрын байгуулсан Оюутолгой гэрээний зэс цухайж эхэллээ. Тэд гэрээгээ байгуулчихаад одоо юу ярьж суугааг сонсов уу. Би эйч Бид нөөц ашигласаны төлбөр 2 хувийг бид төлөлцөнө ч гэх шиг?
-Хүнээр юмаа хийлгээд өөрсдөө сайхан амьдрах маягийн сэтгэлгээг гадныхан бидэнд суулгаж өгсний том жишээ нь Оюу толгой гэрээ юм даа. Бөөн бөөн мөнгө орж ирээд, сайхан болно гээд сурталдаад байсан. Одоо зэс нь цухайж байна. Дэлхийн эдийн засгийн түүхэнд байдаг юм …ухсан нүх рүүгээ алттай шороогоор цэнэглэсэн шувууны буугаар буудчихаад одоо эндээс ухаад үз алт зөндөө байгаа гээд хуурч байсан түүх бий. Оюу толгой гэдэг ч манай Монголын Засгийн газрын оролцоотойгоор канадын хэдэн тэтгэврийн хөгшчүүдийн мөнгийг хулхидсан тоглоом байж магадгүй л байх шүү.
Нэг тонн зэс 7000 ам. долларын үнэтэй. Нэг тонн ноолуур 60 000
ам.долларын үнэтэй. Ноолуур гээд хуйлраад байсан Монголчууд уул уурхай
зэс гээд гүйгээд байгаа нь хэр зөв бол гэж бодогдохгүй байна уу. Дутуу
хөтүү хийсэн зүйлээсээ манай Засгийн газар зоригтой татгалзах хэрэгтэй
бизээ.
-Цагаан сарын өмнө тараасан 70 мянган төгрөгийн талаар та юу хэлэх вэ?
-Би бол хүүхдийн мөнгийг устгасныг хамгийн ихээр эсэргүүцэж байгаа.
Хүүхэд бүрт өгч байсан 136 000 төгрөгийг хүний хөгжлийн гээд 120 000
төгрөг болгож байгаа нь хүүхдийн мөнгийг хулгайлсантай утга нэг юм.
Хүүхдэд Монгол улсын иргэн болж төрснийх нь төлөө, тэднээс
хөдөлмөрлөхийг шаардаж болохгүйн төлөө хүүхдийн мөнгө гэж өгөх учиртай
юм. Гэтэл иргэн бүрт хүний хөгжлийн мөнгө гээд 70 000 төгрөг тараах нь
буруу төдийгүй, яг л бэлэг сэлтээр Монголыг буулгаж авах Манжийн
бодлогын үргэлжлэл гэвэл хатуудахгүй байх.
-Мөнгө тараах хэрэггүй гэдгийг мэдэж байгаа ч тэр мөнгийг авах гэж
хэрхэн дугаарлаж зогсоог харахаар өгөхгүй байх аргагүй л санагдсан.
Иргэд даанч их ядуу байна шүү дээ.
-Иргэдэд буруу гэж байхгүй. Тэд олдвол авах гэж эрмэлзэх нь гарцаагүй. Тэр тусмаа ядуурал газар авсан цагт. Ямааны гэх 40 тэрбум төгрөгөөр ноолуурын хоёр үйлдвэр барьж болох байлаа. Тийм хоёр үйлдвэрээс улс жил бүр 20 тэрбум төгрөгийн ашиг олж олон мянган хүмүүсийг ажилтай болгож болохоор байлаа. УИХ хэмээх бүх эрх мэдлийг атгасан новширсон байгуулагатай байсан цагт Монгол өөдлөхгүй шүү. Үндсэн хуулиа өөрчлөх хэрэгтэй л гэх гээд байна.
-Энэ ондоо багтааж 120 мянгыг иргэн бүрт өгнө гэж байгаа. Тийм боломж байна уу?
-Мөнгө гэдэг чинь цаас. Түүнийг хэвлээд тарааж болно. Ингэлээ гээд юмны
үнэ өсөх учир үнэн хэрэг дээрээ ард түмэн л өөрсдөө төлбөрөө хийх болно.
Сэтгэгдэлүүд: 2 | |
2 |
sadness <<< бичсэн | 2010-03-02 | 7:18 PM
Сэтгэгдэлтэй хуудас |
ОООО мэдэхгүй юм бна бүүр сүүлдээ бодхоос залхуу хүрээд бхын
(0)
| |