Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголчууд үсэрч үхсээр, үгсэж барьцалдсаар - Сонин хачин - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
«  10-р сар 2009  »
НяДаМяЛхПүБаБя
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15909
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6577
Эр: 4993
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 0
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 21
Зочид 21
Хэрэглэгчид 0
Монголчууд үсэрч үхсээр, үгсэж барьцалдсаар
poster

Үнэн худлыг хараахан тогтоогоогүй байгаа аж. ГХЯ-ны Консулын газарт ийм мэдээлэл албан ёсоор ирээгүй гэсэн хариулт өгч байна. Гэхдээ хэвлэлд гарсны дагуу Швейцарьт байгаа консулынханд албан тоот илгээсэн. Хэдийгээр гурван монгол бүсгүй байсан мэтээр бичигдсэн ч бичиг баримтгүй учир монгол мөн бишийг нь тогтоогоогүй байгаа гэнэ. Ази царайтай болгоныг л монгол гэж төсөөлдөг биз. Өвөрмонгол хүн ч юм билүү, хэн мэдлээ.

Ямар боловч манай яамныхан тодруулахаар хөөцөлдөөд эхэлчихэж. Харин тэнд амьдардаг эх сурвалжаас лавлавал үнэн гэнэ. Хараар амьдардаг гурван монгол бүсгүй нийлж архидсан юм байна. Хөлчүүрхсэн бүсгүйчүүд дэндүү чанга чанга орилолдож, хажуу айлуудын амгалан тайван байдлыг алдагдуулаад байсан учир доод давхрын айл цагдаа дуудчихаж. Цагдаа нарыг ирэх үед нэг эмэгтэй нь цонх онгойлгон тавцан дээр тамхи татаад сууж байсан гэнэ. Цагдаа нарыг хармагц цочоод ухасхийхдээ унасан уу, эсвэл цонхоор зугтах гээд үсэрсэн үү гэдгийг мэдэхгүй.

Ямар ч гэсэн нэг нь унаад амьсгал хураасан аж. Дуудлагаар нь бичвэл Аарау гэдэг нэртэй хотод гарсан энэ хэргийг тэнд амьдардаг монголчууд бүгд сонссон байна. Швейцарь хэмээх энэ баян улсад цөөнгүй монголчууд амьдардаг юм гэсэн. Дэлгүүр, хоршооноос хулгай хийж гаршсан нөхөд ч байдаг гэж дуулдах.

Хэдэн жилийн өмнө Женев хотноо олон улсын хуралд оролцсон албаны хүн ингэж ярьсан юм. Швейцарийн цагдаагийнхан нэгэн монгол охиныг манай консулын газарт хүлээлгэж өгчээ. Хариугүй төрөх дөхчихсөн том гэдэстэй, 18-хан настай бүсгүй байж. Монголд байхдаа нэг хар арьст залуутай танилцаж, гэр бүл болохоор тохиролцон дагаад Францад ирж л дээ. Тэгсэн нөгөөх нь очсон хойноо төөрүүлж хаячихаад зугтаачихаж. Хэл мэдэхгүй, бичиг баримт ч үгүй, дээр нь жирэмсэн охин яахаа мэдэхгүй тэнэж яваад, өөртэй нь ижил хоёр гурван хүнтэй таарчээ. Тэднийг бараадан дагасаар хил даван Швейцарьт ирж. Тэндхийн баячууд урин дулаан үед гэрээ эзгүй орхиод гадагшаа зугаалаад явах нь элбэг. Тийм нэг эзгүй айлын хаалгыг онгойлгож ороод гэрийн эзэн нь юм шиг л суугаад авч. Хоёр cap орчим жаргалд умбасан гэж байгаа. Идэх уух юм нь ч дуусч. Бусдаас сонссоныхоо дагуу гадагш гарч ойролцоох дэлгүүрт ороод баахан хүнсний зүйл хулгайлсан нь амжилттай болсон учир “амташсан хэрээний үлгэр”-ээр дахин дахин дэлгүүр хэсч хулгай хийж яваад үйлдэл дээрээ баригдсан байна. Цагдаагийнхан асууж тодруулаад Монгол Улсын иргэн болохыг тогтоочихож. Тэр дор нь түр бичиг баримт, буцах онгоцны тийз олгоод манай консулд хүлээлгэн өгч л дээ. Маргааш өглөөнийх нь онгоцоор албаны хүмүүсийн хамт буцаахаар болж, нэг өрөөнд байрлуулаад консулын ажилтан харж хоносон юм билээ. Өглөө болсон чинь нөгөө охин хэдийнээ оргоод явчихсан байсан гэсэн. Тэндээ төрөөд суурьшсан уу, өөр тийшээ хил даван одсон уу бүү мэд. Ажил ч үгүй, амьдрал ч үгүй өдөр хоног өнгөрөөж яваа энэ мэт нь архинд орж, эцэстээ байшингийн цонхоор үсрэхээс өөр гарцгүй болсон байхыг үгүйсгэх аргагүй юм.

МОНГОЛ ЗАЛУУ ХЯТАДУУДТАЙ ҮГСЭН ХҮН БАРЬЦААЛСАН БАЙЖ МАГАДГҮЙ

Саявтархан нийслэлд хоёр охин барьцаалсан хэрэг гарсан. Яагаад барьцаалсан болон нөгөө нэг охин нь олдсон эсэхийг мэдэж амжсангүй. Кинон дээр гардаг шиг л төсөөлөгдсөн шүү, бичигдсэнийг уншаад. Хэд хоногийн өмнө Эрээнд хоёр бүсгүй барьцаалагдсан байхтай таарав. Яг барьцаалагдсан гэхэд ч хаашаа юм. Гэхдээ л бичиг баримтаа хураалгаад нутаг буцах боломжгүй болчихсон болохоор барьцаалагдсанаас ялгаагүй л юм даа. Хоёр залуухан эмэгтэй наймааны гарц олох санаатай Эрээн орж л дээ.

Замын-Үүдийн монгол залуугийн машинд суухдаа учраа хэлээд паспортоо нэхсэнийх нь дагуу өгчихөж. Нөгөө залуу нэг буудалд оруулаад паспортуудыг чинь энд үлдээлээ гэсэн байна. Хоёр бүсгүй хүн амьтантай уулзаж ажлаа бүтээгээд буцах болсон чинь буудлын үйлчлэгч хятадаас манайд паспорт үлдээгээгүй гэх хариу сонсож. Гайхсан хоёр бүсгүй нөгөө жолоочийг арай гэж олоод утасдсан чинь “муусайн п…нууд. Мөнгө нэмж төлөөд ав. Тэгээд ч би Монголд байна. Хэзээ очихоо мэдэхгүй” гэхчилэн загнаж байх юм гэнэ. Мөнгө нэмж төлбөл паспорт өгөх үү хэмээн хятад үйлчлэгчээс асуувал тодорхой хариу өгөхгүй мөртлөө, нэг л сэжигтэй жуумалзаад байсан гэж хоёр бүсгүй ярилаа. Паспортгүй, мөнгөгүй хоёр бүсгүй гарцаагүй байдлаас хэрхэн гарсныг бүү мэд. Тэнд үлдсэн дээ, хөөрхийс.

Үлдсэн гэснээс Эрээний шинэ захын зүүн талын хаалга хавьцаа анх очсон монголчуудын мөнгийг сольж өгөх нэрээр мэхэлдэг нэг ёсондоо луйварчид зогсдог юм гэж хашир наймаачид сэрэмжлүүлж байсан. Coнирхож очлоо. Ганц зуун юань солиулъя гэсэн чинь аравтаар болох уу гэнэ. Болно гэмэгц аравтын дэвсгэрт гаргаад нүдэн дээр тоолоод арван дэвсгэрт өглөө. Аваад тоолсон чинь ес байна. Хэлсэн чинь гайхсан дүр эсгэж дуу алдаад дахин тоолоод атгууллаа. Шалгасан чинь бүр найм болчихож. Яг л хөзрийн илбэ шиг юм гээч. Энэ юу ч биш. Нөгөө хятад хүүхэн чинь залуу гуүня (бүсгүй л гэсэн уг байх) хэрэгтэй юу гэж шивнэж байна. Ямар гэсэн чинь ямар л бол ямар байна гэнэ. Монгол уу гэвэл монгол ч байна, хятад ч байна, өвөрлөгч ч байна гэдэг байгаа. Эрээн хотод хямд төсөр өмд гуталтай хамт монгол охид маань бас худалдагдаж байдаг аж. Арай ч дээ.

Олхонууд ШААБАР

Сэтгэгдэлүүд: 1
1 | Black_hole <<< бичсэн | 2011-07-24 | 12:07 PM Сэтгэгдэлтэй хуудас |
Иим их юмыг унших гэсэн хүмүүсийн залхуу нь хүрсэн байх
+ (0) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !