Монголын цахим залуусын нэгдэл!
Site menu
Section categories
Видео бичлэг Сонин хачин
Гар утсанд Программ
Tоглоом Хичээл
График Флэш
Chat Box
Statistics
Нийт Онлайнд 9
Зочид 9
Хэрэглэгчид 0

8:01 PM
Монгол улсын агаарын бохирдол дэлхийн жишгээс 10 дахин их

Монгол улсын агаарын бохирдол дэлхийн жишгээс 10 дахин их

Дэлхийн банкнаас монгол улсын нийслэл улаанбаатар хотын агаарын бохирдлын суурь судалгааг хийжээ. Судалгаагаар нийслэл хотын агаарын бохирдол дэлхийн улс орнуудаас 10 дахин их гэсэн тоон баримтыг гаргажээ.Дэлхийн банк БНСУ болон нидерландын засгийн газрын дэмжлэгтэйгээр улаанбаатар хотын агаарын бохирдлын талаарх болон эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг тодорхойлох зорилгоор суурь судалгааны ажлыг эхлүүлжээ. Судалгаагаар монгол улсын нийслэл нь дэлхийн хамгийн хүйтэн нийслэл болох нь тогтоогджээ. Харин агаарын бохирдол агаарт байгаа тоосонцроороо бол дэлхийн улс орнуудын агаараас агаарын бохирдлоороо 10 дахин их байгаа нь судалгаагаар тогтоогдоод байна.Хараад баршгүй тал нутагтай дэлхийд хөндөгдөөгүй үлдсэн онгон байгальтай хамгийн сэнгэнсэн сайхан агаартай нэг хүнд оногдох газар нутгаараа хамгийн их гээд монголчууд бид сайрхдаг. Гэтэл хүн амынх нь талаас илүү хувь нь нийслэлдээ амь зогоож байгаа хотын агаарын бохирдол дэлхийн үйлдвэржсэн томоохон хотуудаас ч илүү бохир байна. Жилийн жилд хэдэн тэрбумаар нь агаарын бохирдолд төсөвлөчихөөд хуваагаад цохичихдог манайх шиг улс орон нэн түрүүнд утаа бага гаргадаг дээр нь сайн шатаадаг зуухыг нэн түрүүнд нэвтрүүлэх дараа нь орон сууцжуулах урт хугацааны хөтөлбөр хэрэгтэйг зөвлөж байна. үнэн хэрэгтээ монголын эдийн засаг нийгэм нь хөгжиж улмаар гэр хороололд байгаа иргэд бүхэлдээ байр орон сууц авч чадах эдийн засгийн тэнхээтэй болж байж утаа цогцоороо шийдэгдэнэ. Даанч ийм төр ийм засаг ийм улс төртэй улс орон утаатайгаа л мөнхөрөх биз ээ. Хэдийгээр хавар ирж байгаач дахиал өвөл ирнэ дараа өвөл Улаанбаатар минь бүү утаатай байгаасай гэж найднам

Category: Сонин хачин | Views: 3038 | Added by: kazame | Rating: 0.0/0
Total comments: 5
5 nyamkabb  
0
unen sh dee sanaa zaila

4 kazame  
0
sanaa chi ooroo zail

3 TOOLS  
0
YHCHIH YUM BNA L DAA

2 sadness  
0
Ulaanbaatriin utaach aimar bgaa shuu

1 amu_sanaa  
0
чи ямар сонин юм бэ зайл angry angry angry angry angry

Only registered users can add comments.
[ Sign Up | Log In ]
Log In
Search
Calendar
Entries archive
Site friends
Тохиромжтой дэлгэц: 1440х990+, тохиромжтой хөтөч: Firefox 3+.. , Copyright© 2025 eZaluuS Team.Hosted by uCoz