Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монгол улс дэлхийн хэмжээнд өрсөлдөж чадах уу - Сонин хачин - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
«  11-р сар 2009  »
НяДаМяЛхПүБаБя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15909
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6577
Эр: 4993
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 0
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 10
Зочид 10
Хэрэглэгчид 0
Монгол улс дэлхийн хэмжээнд өрсөлдөж чадах уу
poster

Өнөө үед ийм асуултын хариу тун чухал болжээ. Учир юу гэвэл, зарим нэртэй судлаачийн үзэж буйгаар даяаршлын эринд улс орнууд, хүн төрөлхтөн бөөрөнхий биш, хавтгай дэлхий дээр оршиж буй аж. Мэдээж, дэлхийн бөмбөрцөг хэлбэрээ өөрчилсөн хэрэг бус, харин улс орнууд улам бүр өөр хоорондоо ойртож, нүдэнд үл үзэгдэх холбоосоор нягт холбогдож буй үйл явцыг тийн нэрлэж байгаа хэрэг юм.

Тэгвэл өрсөлдөх чадвар гэж чухам юу вэ. Улс орнуудын өрсөлдөх чадварын стратегийн асуудлаар мэргэшсэн, Харвардын их сургуулийн профессор Майкл Портерийн хэлснээс үзвэл өрсөлдөх чадвар гэдэг нь ердөө л бүтээмж аж. Өрсөлдөх чадварын талаар 20 шахам ном, 100-гаад өгүүлэл бичсэн, дэлхийн хамгийн шилдэг их сургуулийн профессорын үгэнд итгэхгүй байхын аргагүй. Тэр эрхэм судлаач Монголд нэгэнтээ ирсэн л дээ. Тэр ч байтугай, Монголын өрсөлдөх чадварын талаар лекц уншсан юм. Тэрээр монголчуудад өрсөлдөх чадвараа дээшлүүлэх талаар хэд хэдэн зөвлөгөө өгсөн билээ. “Өрсөлдөх чадвар бол бүтээмж учраас бүтээмж сайтай орон түргэн хөгжинө, ямар салбарт өрсөлдөх, юу хийж байгаа нь гол биш, яаж хийж буй нь чухал, зочид буудал сайн ч музей нь муу, такси нь заваан бол аялал жуулчлал хөгжихгүй, байгаа зүйлдээ л түшиглэ, байхгүй юмны араас хөөцөлдөх хэрэггүй, өрсөлдөх чадвар сайтай орнуудыг харахад дотоод, гадаад хөрөнгө оруулалтыг хамт авч явжээ, Монголд татварын ачаалал харьцангуй бага, худалдаа нээлттэй ч бизнес эрхлэхэд хүнд байна”. Энэ бол тэр профессорын үг юм.

Хамгийн харамсалтай нь, Монгол Улсын өрсөлдөх чадвар жилээс жилд улам буурсаар байгаа юм. Тухайлбал, 2006 онд 89, 2007 онд 101 дүгээрт бичигдэж байсан бол өнгөрсөн жил 134 орноос 100, энэ онд 133 орноос 117-д жагсчээ. Гурван жилийн өмнөхөөсөө 28 байраар ухарсан гэсэн үг. Энэхүү өрсөлдөх чадварын үнэлгээг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүндтэй байгууллага болох Дэлхийн эдийн засгийн форумаас жил болгон гаргадаг юм. Эднийх улс орнуудыг хөгжлийнх нь үе шатаар Innovation driven, Efficiency driven, Factor driven гэж гурав ангилжээ. Энэ ангиллаар бол Монгол Улс Factor driven буюу өрсөлдөх чадвар муутай, хөгжлийн төвшин буурай, чадвар муутай ажиллах хүч, байгалийн нөөцтэй ч бүтээмж тааруу, цалин бага орны тоонд орж байна. Эндээс үзвэл үнэхээр манай улсын өрсөлдөх чадвар дэлхийн жишгээс дэндүү хол хоцорсон нь тодорхой байгаа юм.

Швейцарийн IMD гэдэг сургуулиас гаргасан бас нэг судалгаа бий. Тэд 331 шалгуур үзүүлэлтээр хамгийн шилдэг эдийн засаг бүхий 55 орныг тодруулсан байна. Энэ жагсаалтыг АНУ тэргүүлж, Азийн бар-Сингапур, Хонконг удаалж, айргийн тавд Швейцарь, Люксембург багтан, эхний аравт Дани, Австри, Канад, Швед, Голланд оржээ. Манай урд хөрш 17, хойд хөрш 49-д давхижээ. Тэрхүү жагсаалтад Монголын сураг ч алга. Одоо бас нэг судалгааг харъя.

Судалгааг мөн л Дэлхийн эдийн засгийн форумаас гаргажээ. Гэхдээ улс орнуудыг зөвхөн өрсөлдөх чадвараар нь байр эзлүүлж, дэлхий дахины өрсөлдөх чадварын тайлан нэртэй баримт бичгийг жил болгон гаргадаг аж. Уг тайланд дурдсанаас үзвэл, Монгол Улс 2005 онд 125 орноос 90 дүгээр байрт байсан бол жилийн дараа хоёроор ухарч, 92-т орсон байна. Энэхүү судалгааг тухайн улсын эдийн засгийн хөгжлийн түвшин, дэд бүтэц, эрүүл мэнд, боловсрол, технологийн байдал гэх мэт 137 үзүүлэлтээр дүгнэжээ. Дээрх баримт бол өнөөх өрсөлдөх чадвар доройг маань л давхар баталж байгаа хэрэг.

Бодит байдал иймэрхүү л байгаа аж. Үүнийг монголчууд бид дээр доргүй хүлээн зөвшөөрөхөөс аргагүй.
Харин дараа нь өрсөлдөх чадвараа хэрхэн дээшлүүлэх вэ, ямар арга зам, гарц байна вэ гэдгийг хамтын хүч чармайлт, оюун ухаанаар гүйцэлдүүлэх учиртай. Төр, засгаас энэ талаар чамгүй анхаарч байгаа нь сайшаалтай. Хэдэн жилийн өмнө “Монголын өрсөлдөх чадварын зөвлөл”-ийг байгуулсан билээ. Тэр гоё нэртэй байгууллага чухам юу хийж буй нь тодорхойгүй л байна. Ямар ч байсан улс орныхоо өрсөлдөх чадварыг дээшлүүлэхийн тулд нэгд, уул уурхай, хоёрт, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, гуравт, энэ хоёрыг дэмжих дэд бүтэц бий болгож хөгжүүлэх гэсэн эрхэм зорилт тавьсан аж. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж албан тушаалдаа орсныхоо дараахан бизнесийн салбарынхантай өглөөний цай уусан билээ. Энэ үеэр өрсөлдөх чадварын талаар голлон ярилцсан нь цагаа олсон сонголт байв. Ер нь судлаачдын үзэж буйгаар бол өрсөлдөх чадвар сайтай орон л дэлхий дахиныг хамарсан эдийн засгийн хямралыг богино хугацаанд хохирол багатай даван туулах магадлалтай гэнэ. Тэгэхээр хүссэн ч, эс хүссэн ч өрсөлдөх чадвартаа анхаарал хандуулж, түүнийг бололцоотой бүхий л аргаар сайжруулах нь хамгаас чухал болжээ. Ойрмогхон энэ чиглэлээр хэд хэдэн арга хэмжээ зохион байгууллаа. Тухайлбал, “Хөрөнгө оруулалтын орчин, хөрөнгө оруулагчдын үнэлгээ зөвлөмж” сэдэвт зөвлөлдөх уулзалт Улаанбаатарт болов.

Монголын түүхэнд хамгийн том гэрээ болох Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг баталлаа. ОХУ-тай ураны салбарт хамтран ажиллах болов. “Монатом” хамтарсан компани байгууллаа. Франц улстай цөмийн энергийн салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав. Энэ ажлыг “Арева Монгол ” групп хэрэгжүүлэх юм.

Францын төрөөс дэмжлэг хүлээсэн тус компани хамгийн өндөр ач холбогдолтой эрдэс баялаг-ураны чиглэлээр хамтран ажиллах аж. Энэхүү группын ерөнхий захирал Де Сейз Монголд ирээд сэтгэл бас л дундуур буцах шиг болов. Тэрээр “2006 онд ирэхэд Сайншанд руу тавьж байсан хатуу хучилттай авто зам одоо болтол дуусаагүй л байна. 230 км замыг гурван жилийн турш тавина гэдэг дэндүү урт хугацаа шүү” гэж халагласан байна лээ. Энэ маань өнөөх л өрсөлдөх чадвараа өөрсдөө боомилж буйн жишээ шүү дээ.

Өрсөлдөх чадвар гэдэг ойлголт дэндүү өргөн хүрээтэй. Монголын банкны системд үүссэн нөхцөл байдал гэхэд л түүнд чөдөр тушаа болж байна. “Анод” дампуурлын ирмэгт оччихсон, хүч суларсан “Хадгаламж”, “Монгол шуудан” хоёр нэгдэх замаар амиа аврахыг оролдож байна. Эргэж төлөгдөөгүй зээлийн хэмжээ өмнөх оныхоос тав, эргэлзээтэй зээл 15 дахин өсчээ. Валютын ханш тогтворгүй байна. Үе үе огцом өсч буй. Стратегийн гол түүхий эд болох зэс, зэсийн баяжмал, цайр, ноолуур, арьс ширний үнэ үлэмжхэн буурав. Импорт буурч, бараа бүтээгдэхүүний үнэ өссөн, хэрэглэгчдийн худалдан авах чадвар буурсан, хэрэглээ хязгаарлагдсан, банкууд зээл олгохоо больсон, инфляц Азид толгой цохих 34 хувьд хүрсэн, тээврийн салбарын хөгжил дорой гээд өрсөлдөх чадварыг бууруулж буй үзүүлэлт цөөнгүй. Нэг үе тонн нь 2800 “ногоон” болж буурсан зэсийн үнэ одоо 6200 гарч байна. Өрсөлдөх чадвараа дээшлүүлэх ихээхэн боломж гэсэн үг. Гэхдээ л эрсдэлтэй. Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Аршад Сайед үүнийг “тун аюултай бизнес” гэж тодорхойлсон байна лээ. Агаарын тээврийн хувьд гэхэд, МИАТ-ийн байдал даанч тааруу. Хоёрхон онгоцтой, цөөхөн чиглэлд нислэг үйлддэг атлаа 800 гаруй хүнтэй. Үйлчилгээ муу. Уг нь Монгол Улс Ази, Европыг холбосон хамгийн дөт, хамгийн их урсгалтай агаарын хөндлөн . замд оршдог гэх. Гэтэл байдал нэг иймэрхүү.

“Монголчууд шударга татвар, ухаалаг зардлын төлөө” ТББ-ын тэргүүн, нэртэй эдийн засагч Д.Жаргалсайхан “МИАТ-ийг онгоц гэж үзвэл, асар том биетэй атлаа жижигхээн хөдөлгүүртэй мэт” хэмээн онож зүйрлэсэн байна лээ. Ийм байж адгийн наад зах нь “Аэрофлот”, “Чайнаэйрвайз”, “Кореанэйрвайз”, “АНА”-тай өрсөлдөх вэ дээ.

Өрсөлдөх чадварт муугаар нөлөөлөх олон зүйлээс жижиг гэлтгүй анзаарах юм зөндөө. Агаарын бохирдол, гэмт хэрэг хүртэл энд багтана. Энэ онд агаарын бохирдлыг бууруулахад зориулж, 3.2 сая төгрөгийг хотын төсвөөс гаргахаар шийдвэрлэсэн, харин утаа аль хэр багасахыг хэлэхэд эрт байна. Энэ оны эхний есөн сарын байдлаар улсын хэмжээгээр 15 мянга гаруй гэмт хэрэг бүртгэгджээ. Дээрэм, хулгайн хэрэг чамгүй хувийг эзэлж байна. Гадаадын иргэдийн амь нас, эд хөрөнгөд халдах явдал газар авчээ. Ийм айдастай орныг гадаадынхан тэр болгон сонирхохгүй нь лавтай.

Монгол малаар баян л гэнэ. Тэндээс олдог орлого маш бага. Малыг ОХУ-д хөлөөр нь гаргахаар болсон билээ. Жил бүр тус улсад 10 орчим мянган тонн мах экспортолж байгаа. Энэ хэмжээг үлэмжхэн нэмэх боломж байж л таарна. Өвөрмонгол 100 сая толгой малтай, үүнийхээ бараг 40 саяыг нь хятадуудад нийлүүлж, дөрвөн тэрбум “ногоон” олдог гэх. Энэ маягаар мал аж ахуйн өрсөлдөх чадвараа нэмж болох шүү дээ. Гол нь малаа л эрүүлжүүлэх.

Монгол Улс Европын холбооны 25 улсын зах зээлд 7200 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээ татваргүй гаргах эрхийг хэдэн жилийн өмнө олж авсан, түүнийгээ олигтой ашиглаж чадаагүй. Үгүй ядаж хэл ам болоод байгаа идлэг шонхроо экспортлох ажлаа өрсөлдөх чадвартайгаа сайтар холбож өгмөөр санагдана. Монгол орны өрсөлдөх чадварыг сайжруулахын тулд нутагтаа “пуужин хөөргөх буудал хүртэл байгуулж болно шүү дээ” гэж “малыш” Б.Энхтүвшин хэлэв. Юу нь болохгүй гэж.

АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч, Хятадын дарга, Японы Еренхий сайдаа эхлээд Ливийн дарангуйлагч Муамар Каддафийн хүү хүртэл Монголд хөл тавьж байхад монголчууд бид жаахан хичээвэл өрсөлдөх чадвараа богино хугацаанд дэлхий нийтийн жишигт ойртуулж чадахсан билээ.

Б.Билгээ

Сэтгэгдэлүүд: 3
3 | Black_hole <<< бичсэн | 2011-07-24 | 1:01 PM Сэтгэгдэлтэй хуудас |
тийм тийм
+ (0) -
2 | nyamkabb <<< бичсэн | 2010-05-23 | 10:31 AM Сэтгэгдэлтэй хуудас |
ene ch vnen shvv
+ (0) -
1 | pun1shir <<< бичсэн | 2009-11-01 | 10:33 PM Сэтгэгдэлтэй хуудас |
ene ch vnen shvv. hezee mongol oron hezee hugjih yum boloo.
+ (0) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !