|
Өнгөрсөн Бямба гарагт Ерөнхий сайд Сү.Батболд болон түүний танхимын гишүүд сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт зохион байгуулав. Зангиа
л зүүгээгүй болохоос урьдын л адил дарга нар Монгол улс хэрхэн дэвшин
хөгжиж буй тухай ам хуурайгүй ярив. Бүр ам халж, "Монгол улс бизнесийн
таатай орчноороо дэлхийд тэргүүлдэг улс боллоо”, "Төсвийн ил тод байдал,
ард түмэнд хүртээмжтэй байдлаараа Итали, Португалийг хэдийн гүйцээд
байна” хэмээн Сангийн сайд С.Баярцогт "сагсалзав”.
Гэвч энэ нь юугаар батлагдаж буй тухай дэлгэрэнгүй ярьсангүй.
Бодвол Сэлэнгийн намын хорооны дарга аавынхаа буянаар Москва,
Германд сурсан сайдын өөрийн "Товхон Хан” компанийхаа буудайг спиртийн
компаниудад нийлүүлдэг бизнесийнх нь орчин маш таатай байдаг юм байлгүй
дээ. Харин жирийн иргэдэд зөвхөн нэг жижиг барилга барихад 140
зөвшөөрөл хэрэгтэй байдаг нь одоо ч хэвээр буй билээ.
Н.Санга
|