Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монгол бол Оросын далд колони улс - Сонин хачин - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
«  10-р сар 2009  »
НяДаМяЛхПүБаБя
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15909
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6577
Эр: 4993
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 0
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 18
Зочид 18
Хэрэглэгчид 0
Монгол бол Оросын далд колони улс
poster

Монголчууд бид Их Тэмүчин Чингис хааны онол, үзэл, бодлогын талаар бүр 1940-өөд оны эцсээс үнэлж цэгнэж ярих явдал хориотой болсон юм. Чингис хааны бодлогыг ярих нь байтугай түүний нэрийг дурсахаас хүмүүс айж эмээдэг болов. Чингис хааныг хамгийн харгис хаан байсан мэтээр сурталчлах явдал дээд цэгтээ хүрсэн ажээ. 1990 оноос хойш монголчууд бид түүхэн үнэнийг тогтоохын тулд Их Тэмүчин Чингис хааны үзэл бодлогыг Монголын нууц товчоо хэмээх номноос эрж хайж эхэллээ. Бид найман зуун жилийн тэртээд Их Монгол улсад өрнөсөн агуу лут үйл явдлуудын талаар иж бүрэн мэдээллийг олж авч чадахгүй явна. Бид зөвхөн Тэмүчин Чингис хааны явуулсан дайн байлдааны түүхийг голчлон ярьдаг байснаас биш, түүний хэрэгжүүлсэн том бодлогын талаар ямар ч түүхэн эх сурвалжтай тааралдаж байгаагүй. Бид мэтийн ахмад үеийнхэн Их Тэмүчин Чингис хааны талаар олигтой мэдээлэл түгээгээгүй мунгинаж ч явахад манай өнөөгийн 50 хүртэлх насны залуучуудыг, охид хевгүүдийг Их Тэмүчин Чингис хааны тухай юу ч мэдэхгүй байна гэж хэлэх нь утгагүй болчихоод байгаа юм. Тэрбайтугай 1630 оноос хойшхи бидний үе удмынхан болон өвөгчүүд дээдчүүд Их Монгол улсын тухай түүхэн чухал чухал мэдээллүүдийг огт мэдэхгүй, бүр мартжээ гэж хэлэхэд хэлстэхгүй л болов уу. Монгол улсын сүүлчийн хаан Лигдэн, баатар эрэлхэг зоригт Цогт тайж нараар Их Монгол улсын бодит түүхэн эх сурвалж үндсэндээ хаагджээ гэж хэлж болох байх.
Харин өнгөрсөн оноос, өөрөөр хэлбэл 2008 оны 5-р сараас бидний судалгаанд гэрэл гэгээ цацрах нэгэн боломж гарав. Энэ нь “Чмнгис хааны Алтан аялгуун нууц” хэмээх гарчигтай нэгэн номыг миний төрсөн дүү доктор П.Хосбаярын том хүү Ариунбаяр надад авчирч, “Энэ номыг та уншиж задлан шинжилгээ хийгээчээ” гэж хүссэн юм. Энэ цаг мөчөөс эхлэн Их Тэмүчин Чингис хааны үзэл бодлогын талаар миний хийсэн судалгаанууд онолын шинэ шинэ томъёоллоор баяжигдаж эхэллээ. Урьд өмнөх судалгаа маань Их Тэмүчин Чингис хааны үзэл, бодлого хоёроор хязгаарлагдаж байсан бол 2008 оны 5-р сараас эхлээд Их Тэмүчин Чингис хааны үзэл, бодлого, онолыг гайхамшигт сүлжээнүүд эрэмбэ дараалан миний гарт орж ирсэн аж.
Миний бие юуны өмнө Их Тэмүчин Чингис хааны онол жинхэнэ онол мөн үү, үгүй юу гэдгийг бас давхар ялгаж үзсэн. Ер нь урьд өмнө бидний өвөг дээдсийн болои Их Тэмүчин Чингис хааны онолын сэтгэхүй гэж юу байдгийг лав л би төсөөлж явж байгаагүй. Миний бие аливаа онолын шүтэлцэл, зангидалтыг шийддэг тэр арга зүйг, тухайлбал цогцолбор балансжилтын арга зүйг эзэмшсэний хувьд марксизм-ленинизмийг зөвшөөрч, уг онолыг баримталж байсан билээ. Гэтэл бидний өвөг дэздсүүд онолын гайхамшигтай бөгөөд нэн өвөрмөц загвартай байсныг энэ онолыг дээд илрэл болсон уялгын агуу арга зүй бас байсныг би олж мэдсэнээр ялангуяа Их Тэмүчин Чингис хааны үзэл, бодлого хоёрыг онолоор шүтэлцүүлэн зангидах гоё гарцыг олж харсандаа сэтгэл нэн тэнүүн явдаг боллоо. Хэрэв 1990 он гэхэд миний бие марксизм-ленинизмын лут арга зүйд түшиж, ардчилсан хувьсгалын онол, бодлогыг Монгол улсын бодит амьдралд нийцүүлж боловсруулсан бол 2008 оноос миний судалгаанд нэгэн лут шинэ чиглэл гарч, Их Монгол улсын асуудлыг Их Тэмүчин Чингис хааны уялгын онолоор танин мэдэх бас нэг шинэ гарцтай болсон гэдгийг хэлье гэж бодож байна.
“Чингис хааны алтан аялгуун нууц” хэмээх номыг бичигч Банзайн Хүрэлтогоо 2008 оны 8-р сарын 8-д надад өөрийнхөө номыг дурсгаад, “Та сэтгэл оюунаараа Чингис хааны алтан аялгуун нууцыг задлан шинжлээрэй гэж захиж билээ. Мөн 2009 оны 1-р сард түүхийн шинжлэх ухааны доктор Н.Ням-Осор “Хөх Монголыг төрөөр бадраах хутагтай нэүрит засгийн алтан дээд үнэний аялгуу” хэмээх номыг надад өргөн барив. Мөн “Хөх Монголыг Нүүдлийн соёлоор бадраах Их Засагийн Алтаи Дээд Гэрээ” хэмээх номыг Д.Нинж надад өгсөн. Сүүлчийн хоёр ном нь өвөг монгол хэлнээс хөрвүүлсэн Журнайн Нүрзэдийн бүтээл байв. Ийнхүү Их Тэмүчин Чингис хааны онол, үзэл, бодлого гурвыг нь шүтэлцүүлэн судлах ажил өриөсөн түүхтэй. Өнөө үед Монгол улс ямар улс вэ гэдгийг, бас ямар улс болчихоод байна вэ гэдгийг тогтоох зорилгоор дээрх зүйлүүдийг би эориуд хөндөж тавьж байна. Найман зуун жилийн тэртээд Монгол улс маань 25 сая км2 нутагтай, 250 сая малтай, 10 сая хүн амтай, нэг сая гаруй өрх айлуудтай дэлхийн хамгийн хүчирхэг бөгөөд төвшин сайхны нийхэмийг 99 бүтээвэрт нүүдлийн соёлоор цогцлуулан сүндэрлүүлсэн агуу улс болчихсныг бид зориуд тэмдэглэн хэлэх гэсэн юм. Их Монгол улс бол манай гариг ертөнцийг нэгдмэл нэг журамд хумин оруулсан тийм агуу гурэн болж чаджээ. “Монголчуудын очсон газар бүхэнд хуучин дэглэм эцэс болж байлаа” гэж Энэтхэгийн их удирдагч, лут эрдэмтэн Ж.Неру бичсэн ажээ. Хуучин дэглэмүүд нурж, тэдгээрийн оронд цоо щинэ дэглэм төлөвшиж, байсныг Неру онцлон хэлж байгаа юм. Харин шинэ дэглэм гэдэг нь чухам юуг хэлээд байгааг монголчууд бид л хэлэх ёстой. Шинэ дэглэм гэдэг нь бидний өвөг дээдсийн хэлж заншсанаар “төвшин сайхны нийхэм” мөн байжээ. Төвшин сайхны нийхэм хэрхэн яаж төлөвшдгийг Чингис хааны алтан аялгуун нууц номонд бичигдсэн байв. Харамсалтай нь, 1691 оноор төгсгөвөл болгож, Монгол улс төвшин сайхны нийхэм гэдгээс хагацаж, манж гүрний колони болж хувирсан түүхтэй. Ер нь ингэхэд Монгол улс маань ямар гээч улс болчихоод байгааг хэлэх шаардлага гарч байна.
Хэрэв найман зуун жилийн тэртээд Монголын их газар нутаг дээр төвшин сайхны нийхэм сүндэрлэж байсан бол өнөө үед Монгол улсад төвшин сайхны нийхэм биш, мөнөөх бидний яриад байдаг социалист нийгэм ч биш, капиталист биш нийгмийн тогтолцоо ч биш, жинхэнэ далд колонийн дэглэм төвөшчихөөд байна. Бид өнөөдөр Монгол улсаа жинхэнэ ардчилсан улс гэж хэлэх эрх байхгүй. Өнөө үед Монгол улс маань гадны гурван давхар далд мөлжлөгт нэрвэгдсэн далд колони улс болчихжээ гэж хэлэх ёстой. Манай улс төрийн том том лийдрүүд өөрийн орныг гадныханд сурталчлахдаа бүрэн эрхт хүмүүнлэг иргэний ардчилсан улс хэмээн хэчнээн ч яриад энэ нь өнөөгийн далд колоничлолын тогтолцоог далдлан нууцалж чадахгүй болчихжээ.
Одоогоос гучин жилийн тэртээд монголчууд бид монгол улсаа социалист улс гэж, тэгэхдээ бүр дэлхийн хоёрдахь социалист улс мөн гэж хичнээн ч тунхаглаад тэр нь социалист улс биш, харин Зөвлөлтийн далд колони улс болчихсныг нууж хааж чадаагүй юм. Бид өөрсдийгөө нэг их лут улс мэтээр өргөмжлөх хэрэггүй. Бодит нөхцөл байдлыг яг л бодитоор нь хэлэх нь зүйд нийцнэ. Худлаа яриад байх хэрэг огт байхгүй. Худал ярихын оронд дээд үнэнийг, чин үнэнийг, чу үнэнийг, хажир үнэнийг ярих нь зөв бус уу. Уг асуудлыг бид бүр зориуд Чингэлтэй дүүргийн нөхөн сонгуультай холбож яримаар санагдлаа.
Нөхөн сонгуульд Монгол улсын ерөнхийлөгч асан Н.Энхбаяр оролцох гэж байгаа мэдээ үнэн болчих шиг болов. Н.Энхбаяр нөхөн сонгуульд ялаад, УИХ-д төрийн дээд эрх барих байгууллагад хүч түрэн орж ирээд, С.Баяртай, мөн Ц.Элбэгдоржтой хувийн тооцоо хийх байр сууринаас хандах юм бол сонгуульд оролцоод хэрэггүй. Төрийн эрх барих дээд байгууллага бол Монгол улсын өнөөгийн эмгэнэлт хувь тавиланг зөв гольдрол руу оруулах тийм хүчтэй байгууллага мөн. Харин УИХ-ын гишүүд энэхүү гайхамшигт зорилтыг хэрэгжүүлэх чадвараар нэн мөхөс байгаа гэдгийг сонгогчид бүгд мэддэг болжээ. Төрийн гурван өндөрлөг хэмээгч агуу лут албан тушаалыг гурвууланг нь эзэгнэж чадсан бөгөөд бас МАХН-ын дарга хэмээх өндөр албан тушаалд заларч орсон Н.Энхбаяр юуны өмнө Монгол улсынхаа нэн эмгэнэлт байдлыгухааран мэдэрч, энэ байдлаас улс орноо аврахын тулд хоёр асуудлыг л нэн даруй шийдэж, өгөх шаардлагатай гэдгийг бид хэлмээр байна.
Хэрэв Н.Энхбаяр үнэхээрийн улс төрийн асар их туршлага мэдрэмж гэгээрэхүйг олж авсан л юм бол УИХ-д ороод хамгийн түрүүнд гадныханд дээд зэргээр танхайрч бүх баялгаа панзалсан тэр 5000 гаруй лицензүүдийг нь бүгдийг нь цуцлах ёстой. Энэ бол нэн түрүүнд шийдэх асуудал мөн гэж бид үзэж байна. Хоёрт нь, төрийн гурван өндөрлөг гэсэн хамгийн балай тогтолцоог таягдан хаяж, жинхэнэ ард түмний засаглал (Ард түмний онц зөвлөл, ерөнхийлөгчийн агуу их гүйцэтгэх засаглал) гэдгийг тогтоох учиртай. Энэ бол Н.Энхбаярын шийдвэл зохих хоёрдахь асуудал мөн. Хэрэв Монгол улсын хувь заяаны асуудал саяын дурьдсан гольдролоор орж чадвал бид Монгол улсаа жинхэнэ ардчилсан улс болж чадлаа хэмээн үзэж болно.
Өнөөдөр төрийн гурван өндөрлөг гадны том том колоничлогчдын лут лут шовинистуудын их зальжин олигархиудын гарын үзүүрээр хөдөлдөг байгууллагууд болж хувирчихаад байна. Хэрэв Фрийдланд Оюутолгойд 1000 тонн алт бишээ, 10 мянган тонн алт байна гэвэл төрийн гурван өндөрлөг түүнийг нь толгой дохин зөвшөөрдөг болчихлоо. Хэрэв Фрийдланд Оюутолгойн алтны нөөц 10 мянган тонн биш ээ, 40 мянган тонн алт байна гэж яривал манай төрийн гурван өндөрлөг бас л толгой дохиод л түүнийг нь зөвшөөрөх болчихоод байгаа. Оюутолгойн орд бол Монголын ард түмний өмч биш, их баян олигархи Фрийдландын өмч мөн гэж хэлвэл төрийн гурван өндөрлөг үүнийг нь бас л зөвшөөрөөд сууж байх жишээтэй. Асуудлыг ийм арчаагүй байдлаар жинхэнэ лут лут мунхаглалаар шийддэг балайрлыг бид таслан зогсоох хэрэгтэй.
Гадныхны заавраар, гадныхны бодлогоор монголчууд бид төрөө удирдуулах ёсгүй. Тэр тусмаа 21-р зуунд ийм гаслант гольдролоор улс орноо мөлхүүлмээргүй байна. Тийм ч учраас бид Монголын ард түмнийхээ найман зуун жилий тэртээх түүхэн их үйлсийг дахин дахин ярих, сурталчлах, ойлгуулах, хэрэгжүүлэх шаардлагатай тулгарчихаад байгаа юм. Тийм ч учраас, бид өнөөгийн Монгол улсынхаа бодит байдлыг, жинхэнэ статусыг онцгойлж ярих шаардлагатай боллоо.
Монголчууд бид өвөг дээдсийн маань тодорхойлсон 400 жилийн цөвүүн цаг гэдэгт гэлдрэн амь зогоож явна. Цөвүүн цагт гурван хаан зэрэг мандаж, нийгэмйиг бараадах ба алтыг шүтэж шунана гэсэн өвөг дээдсийн сургаал бий. Гурван хаан зэрэг мандана гэдэг нь өнөөгийн томъёоллоор бол төрийн гурван өндөрлөг нэгэн зэрэг сүндэрлэж буйг хэлж байгаа бус уу. Энэ гурван өндөрлөг маань алтыг шүтэж шунана гэдэг нь жинхэнэдээ америк долларыг шүтэж шунаж буй асуудал болчихоод байна. Өвөг дээдсүүд маань гурван хаан зэрэг мандаж, алтыг шүтэж эхэлмэгц, улс оронд ямархуу үйл явцууд өрнөдгийг тодорхойлжээ. Юуны түрүүнд гурван хаан (төрийн гурван өндөрлөг) гэгээрлийг орхиж, мунхаглалыг дээдэлнэ. Энэ нь уялгын онолыг орхиж, элдэв хохирлыг даамжруулахад хүргэдэг. Гурван хаан зэрэг мандаж, алт эрдэнэсийг шүтэхийн хамт иргүнийг бус, иргэнийг дөвийлгөж элдэв бузар явдалд дасч, Мон-ыг Гул болгоно. Алт эрдэнэсийг шүтэх нь гэрийн онолыг хаяж, айл, улсыг бутаргана. Ингэж Их Монгол улсыг Мон Гул болгох үүд хаалгыг чөлөөтэй нээгдэнэ. Өвөг дээдсийн маань улс төрийн энэ агуу оноч зурхай зөв байжээ гэдэг нь нотлогдчихлоо. Цөвүүн цаг гэдэг нь 1635 оноос өнөөг хүртэл үргэлжилж байгаа он жилүүдийг хэлж байгаа юм. Цөвүүн цаг гэдэг ойлголтоо гадна өвөг дээдсүүд маань 400 жилийн зэвүүн цаг гэдгийг ярьж байжээ. Энэ нь 1235 оноос 1635 оныг хүртэлх он жилүүдийг хамарч байгаа.
Бидний өвөг дээдсүүд 10 лут онолынхоо нэгийг нь заавал тэсэж үлдэхүйн онол гэж нэрлэжээ. Заавал тэсэж үлдэхийн тулд долоон зүйлийг онц анхаарах шаардлагатай гэдгийг гаргаж тавьсан. Тухайлбал, нэгд, үндэсний хэл бичгээ хамгаалах, хоёрт, газар нутаг, баялгаа авч үлдэх, хэнд ч тонуулахгүй байх, гуравт, язгуур, цус, ясаа бүү хэмлэ, дөрөвт, шунал тачаалд бүү авт, тавд, малаа өсгөх, зургаад, дээд ухамсраа нандигнан хадгалах,
долоод, Их Засаг бол эцсийн гол найдлага мөн гэдгийг бүү март. Ийм долоон зүйлийг онцгойлж анхаарч чадвал монголчууд бид ямар ч хүнд нөхцөл байдлаас улс орноо хамгаалж тэсэн үлдэж чадна гэдгийг бид бүгдэд хэлж үлдээсэн билзэ. Тэсч үлдээд зогсохгүй өсч өндийж, сэргэн мандах ёстой. Ингэхийн тулд монголчууд анд, дэмч, тулгуур гурван онол зэргийг товойлгож, гэгээрэхүй рүү цойлон орж, уялгын онол, гэрийн онол, мон онолоо амилуулах учиртай. Ингэснээр дээд онол бүхий Их засгийг цогцлуулж, ахуйгаа, улсаа цэгцлэн босгож, улмаар төвшин сайхны нийхэмээ сүндэрлүүлнэ гэсэн өвөг дээдсийн маань нэгэн сургаал байдгийг санах хэрэгтэй.
Бид Их Тэмүчин Чингис хааны онол, үзэл, бодлогыг өнөөгийн нөхцөлд үндэсний үзэл гэдэг ойлголтоор бэлэгдэн ярьдаг билээ. Үүнтэй уялдуулж, Их Тэмүчин Чингис хааны онол үзэл бодлого нь бидний баримталж буй үндэсний үзлийн жинхэнэ амин сүнс, нугаршгүй хүчит ноён нуруу нь болж өгдгийг дахин давтан хэлмээр байна. Бидний баримталж буй үндэсний үзэл нь Их Тэмүчин Чингис хааны онол, үзэл, бодлоготой холбогдож байж л жинхэнэ үндэсний үзэл болж чадна. Бид үндэсний үзлийг ийм амилаг, гэгээлэг гольдролоор ярих шаардлага гарч байгааг дурьдах хэрэгтэй. Үүнтэй уялдуулж, бид нэгэн түүхэн баримтыг дурьдая.
Зөвлөлтийн их лийдэр Н.С.Хрущев монголчуудын үндэсний үзлийг эцсийн дүнд Чингис хааны үзэлтэй холбоотой гэдгийг ярьж, уурлаж, уцаарладаг байсан хүн шүү. Н.С.Хрущев 1957 онд МАХН-ын Төв Хорооны 1-р нарийн бичгийн дарга Дашийн Дамбатай уулзаж: “Монгол, Зөвлөлтийн найрамдалд харш үндэстний үзэл танайд өндөлзөж байна. Эх оронч үзлээр халхалсан үндэсний үзэл Чингистэй холбоотой байдаг. Чингисийн асуудалд улайсан гадас шаах хэрэтэй” гэж ширүүн дуугарч байжээ. Хрущев Чингис хааны нэрийг сонсох бүртээ галзуурах шахдаг товарищ байсан юм байна. Чингис хааны асуудлыг Хрущев заавал найрамдалтай холбодог нь ч юув дээ. Чингис хаан найман зуун жилийн тэртээд Монгол, Зөвлөлтийн . найрамдалд Их Тэмүчиний үзэл, бодлого харшилдгийг яаж мэдэхэв дээ. Их Тэмүчин Чингис хаан Хрущев Никита Сергеевич гэдэг үгтэй тааралдвал энэ чинь монгол нэр байна ш дээ гэж хэлж магадгүй. Нэхий, нэхийт гэдэг нь монгол үг болохоос орос үг биш. Үүний нэгэн адил сэргэх, сэргээвч гэдэг нь монгол үг шүү. Мөн “хуруу шив” гэдэг нь яах аргагүй монгол үг гэдгийг бүгд мэднэ. Ингээд “нэхийт, сэргээвч, хуруу шив” гэдэг нь монгол үгсүүд бөгөөд эдгээр үгсийг оросжуулвал Никита Сергеевич Хрущев гэдэг нэр болж хувирна. Чингис хаан Хрущевт хандаж, өөрийгөө монгол нэртэй гэдгээ мэдэхгүй байж, үндэсний үзэл, Чингисийн асуудал гэж битгий дэмийрч яваа хэмээн дуугай чангаруулалгүй эелдэг зөөлнөөр сургах байсан болов уу.

Доктор П.Нэргүй

Сэтгэгдэлүүд: 5
5 | Reaver <<< бичсэн | 2011-08-08 | 10:33 PM Сэтгэгдэлтэй хуудас |
ih hodolmor bna
+ (0) -
4 | Black_hole <<< бичсэн | 2011-07-23 | 5:06 PM Сэтгэгдэлтэй хуудас |
Хэрвээ ингэж шивбэл ч их ажил байна шүү
+ (0) -
3 | tsogtoo <<< бичсэн | 2010-01-12 | 3:32 PM Сэтгэгдэлтэй хуудас |
14tei bandid uhaan bdin haha. Teglee ch bi uuniig bicheegui onoodor soninooos avsan
+ (0) -
2 | enda <<< бичсэн | 2010-01-11 | 8:31 PM Сэтгэгдэлтэй хуудас |
CHINA GEJ BICHEEGUI NI YAMAIDAA
+ (0) -
Аватар байхгүй
1 | zl t1 <<< бичсэн | 2009-10-17 | 6:15 PM Сэтгэгдэлтэй хуудас |
14 tei bandi yugaa medej hutsaad bgan be??? zl chi
+ (0) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !