| Statistics |
 | Нийт Онлайнд 9 Зочид 9 Хэрэглэгчид 0 |  |
 |
|
 | |  |
|
Home
»
2011 » 5-р сар » 23
»
Өмнөд Солонгосчууд Дорнод Монголын газар шороонд эзэн сууж байна.
12:54 PM Өмнөд Солонгосчууд Дорнод Монголын газар шороонд эзэн сууж байна. |
|
Газар нутгаа бусдад худалдсан улс, vндэстэн дэлхийн тvvхэнд бараг байдаггvй. Харин, газрын төлөөх том, жижиг дайнууд бvх улсын тvvхэнд бий. Бас, газраас vvдэлтэй маргаан өнөө хvртэл тасарсангvй. Бидний амьдрах Ази тивд гэхэд газар нутгийн маргаангvй улс тун ховор. Яг одоо, дөрвөн га газар, тvvн дээрх балгасын төлөө Тайланд, Камбож улсууд цус асгаруулан тулалдаж байна. Газар ийм vнэтэй юм. Харин, хоёр онцгой тохиолдол тvvхэнд тэмдэглэгдэн vлдсэн байдаг. Тvvний нэг нь Оросын хаант улс Аляскийг Америкт хямдхан худалдаж, асар их баялагтай нутгаа vvрд алдсан тухай. Харин, нөгөө нь Хойд Америкийн индианууд колоничлогчдод газар нутгаа зvгээр шахуу худалдсан тvvх. Өнөөдөр, нутгаа худалдсан индианууд цөөнхийн цөөнх болж, мөхлийн даваанд тулжээ. Гэтэл, энэ удаа Монгол Улс Аляск болон индиануудын тvvхийг давтаж байгаа талаар Өмнөд Солонгосын мэдээллийн хэрэгслээр мэдээлж байна Энэ талаар “koreaittimes.com” гэх сайтад 2011.03.11-нд дэлгэрэнгvй мэдээг байрлуулжээ www.koreaittimes.com. Өмнөд Солонгос Монгол Улсаас 30.000 га vржил шимтэй нутгийг нь худалдан авч байгаа юм байна. Тодруулбал, солонгосчууд Монголын газрыг ашиглах, тvрээслэх бус, харин худалдаж авч байгаа гэж дээрх мэдээнд бичжээ. Тэгэхээр, Монгол Улс газар нутгаа vvрд алдаж байгаа хэрэг. Солонгосчууд 30.000 га газарт тандалт явуулж байгаа нь.
|
|
Category: Сонин хачин |
Views: 974 |
Added by: mnm_norovoo
| Rating: 4.0/1
|
| |
 | |  |
|
|