Монголын цахим залуусын нэгдэл!
Site menu
Section categories
Видео бичлэг Сонин хачин
Гар утсанд Программ
Tоглоом Хичээл
График Флэш
Chat Box
Statistics
Нийт Онлайнд 11
Зочид 11
Хэрэглэгчид 0

1:57 PM
Microsoft корпарацийн тэргүүн Билл Гейтэс байр сууриа алдлаа


Мексикийн тэрбумтан 2009 оны байдлаар дэлхийн хамгийн баян хүн болж, Билл Гейтсийн өмнө гишгэлээ. Энэ тухай жил бүр тэрбумтнуудын жагсаалт гаргадаг "Форбс” сэтгүүл өчигдөр мэдээлжээ. Харилцаа холбооны зах зээлд ноёлогч мексик эр сүүлийн 16 жилд энэ жагсаалтыг тэргүүлж байгаа анхны америк биш хүн болж байна. Сэтгүүл түүний хөрөнгийн хэмжээг 53.5 тэрбум хэмээн үнэлжээ. Жилийн дотор түүний хөрөнгө 18.5 тэрбум ам.доллараар өссөн аж. Харин "Microsoft” компанийг үндэслэгчийн хөрөнгийг "ердөө л” 500 саяар бага 53 тэрбум ам.доллар гэж үнэлжээ. Жагсаалтын гуравдугаар байрт хөрөнгө оруулагч Уоррен Баффет 47 тэрбум ам.доллараар орлоо.

2008 онд энэ жагсаалтыг Гейтс 40 тэрбумаар тэргүүлж, түүний араас Баффет 37, Слим 35 тэрбумаар хоёр, гуравдугаарт жагсаж байсан юм.

Жагсаалтын эхний 10-т ч бага зэргийн өөрчлөлт орсон байна. Хоёр тэрбумтан шинээр нэмэгджээ. Үүнд, Францын "Louis Vuitton, Moet & Chandon” компанийн эзэн Бернар Арно 27 тэрбумаар VII, Бразилийн ашигт малтмал олборлогч Айк Батиста мөн адил хөрөнгөөр VIII байрт орсон байна. Өмнөх онд нь Арно(16.5 тэрбум) XV, Батиста (7.5 тэрбум) 61 дүгээрт жагсаж байжээ.

"Форбс”-ын эхний 10-т таван тэрбумтан байр сууриа хадгалан үлдлээ. Үүнд, Энэтхэгийн "Reliance Industries” компанийн эзэн Мукеш Амбани (29 тэрбум), дэлхийн хамгийн том ган хайлуулагч компанийн эзэн Лакшми Миттал (28.7), Америкийн "Oracle” компанийн тэргүүн Лоуренс Эллисон (22.5), хувцас борлуулагч "Inditex Group” корпорацийн эзэн Амансио Ортега (25), Германы "Aldi” супермаркетийн сүлжээ эзэмшигч Карл Альбрехт (21.5) нар байна.

Шведийн алдарт "IKEA” худалдааны сүлжээг үндэслэгч Ингвар Бергман болон түүний гэр бүл (23 тэрбум) таваас XI байр руу ухарчээ. Харин Карл Альбрехтын ах Тео (16.7 тэрбум) есөөс 31 дүгээр байр руу доошилсон байна. Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсууд болох Казахстанаас тав, Украинаас дөрвөн тэрбумтан "Форбс”-ын жагсаалтад шинээр оржээ. Тэдгээрээс хамгийн баян нь Украины иргэн Ринат Ахметов 5.2 тэрбумын хөрөнгөөр 148 дугаар байрт жагслаа.

Тэрбумтнуудын тоо 2008 онд 793 байснаа 1011 болж өсчээ. Тэдний нийт хөрөнгө 50 хувиар буюу 2.4 их наядаас 3.6 их наяд болтлоо нэмэгдсэн байна. Мөн баячуудын дундаж хөрөнгө гурван тэрбумаас 3.5 тэрбум болж өсчээ. Эмэгтэй тэрбумтнуудын тоо өмнөх оныхоос 17-оор нэмэгдэж, 89 болсон байна.

Бэлтгэсэн С.Баяр


Category: Сонин хачин | Views: 885 | Added by: tsogtoo | Rating: 0.0/0
Total comments: 2
2 Wikinoy  
0
ene lab Maf baihaa

1 TOOLS  
0
ЯА ЯА ЯАЖ БАЯАН БОЛНОО

Only registered users can add comments.
[ Sign Up | Log In ]
Log In
Search
Calendar
Entries archive
Site friends
Тохиромжтой дэлгэц: 1440х990+, тохиромжтой хөтөч: Firefox 3+.. , Copyright© 2025 eZaluuS Team.Hosted by uCoz