Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Манай засгийн газар шүүхэд дуудагдаж магадгүй - Сонин хачин - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15909
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6577
Эр: 4993
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 0
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 18
Зочид 18
Хэрэглэгчид 0
Манай засгийн газар шүүхэд дуудагдаж магадгүй
poster

Засгийн газар хүний эрхийн ноцтой зөрчлийг нуун дарагдуулж, нэр бүхий албан тушаалтнуудыг хаацайлсан  гэмт хэрэг үйлдсэн хэмээн үзэж байна. Тодруулбал, 2008 онд Хонгор суманд Олон улсын мэргэжилтнүүдийг урихдаа санаатайгаар алдаа гаргасан  гэж тус сумын хордсон иргэдийн төлөөлөл болон Монголын үндэсний ногоон хөдөлгөөний тэргүүн А.Саруул нар өчигдөр мэдээлэл хийлээ. Тэдний хэлж буйгаар Хонгор суман дахь химийн хор саармагжаагүй, өнөөдөр хүртэл бодитоор байгаа гэнэ. Үүний уршгаар олон хүн хорт хавдраар нас барж, зарим нь эрэмдэг зэрэмдэг болоод буй аж. Тэдний төлөөлөл болж 22 настай хөлөө тайруулсан охины хамт хэд хэдэн хүн ирсэн байв.

Даравч далдайна, булавч бултайна

Анх Хонгор сумын хордлогын асуудал дэгдэж байсан тэр үед холбогдох эрх мэдэлтнүүд цианит болон бусад хор илэрснийг мэдсээр байж зөвхөн мөнгөн усны шинжээчид захиалсан байна. Гэтэл "Мич” компанийн агуулахад байсан 19 шуудай цианитийг хэсэг хүнээр тухайн үед ямар ч хамгаалалтгүй зөөлгөж байсан баримт бий.

Бүр зөөсөн хүн нь ухаан  алдан унасныг Эрүүл мэндийн сайд асан н.Отгонболд өөрийн машинаар хүргэж өгч байсан атлаа өнөөдөр түүнийгээ санаатайгаар булзайруулан үгүйсгэж буй гэнэ.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр дээрх 19 шуудай цианатийг холбогдох тайланд цемент болгон зассан байна. Түүнчлэн Хонгор суманд тухайн үед хэдэн зуун мал, 30 орчим хүүхэд зулбаж, хэд хэдэн хүн харвасан. Хохирогчдын бие дээр дулаарахаар тууралт гарч, хүйтрэхээр  алга болдог зэрэг ноцтой баримтыг шинжээчдэд өгөөгүй аж. Энэ талаар ДЭМБ-ын манайд ажилласан багийн ахлагч Ористиан Гуттмишт тухайн үед парламентын ордонд болсон албан ёсны уулзалтын завсарлагаанаар  Монголын үндэсний ногоон хөдөлгөөний тэргүүн А.Саруулд хэлж байсан аж. Үүгээр ч зогсохгүй ДЭМБ-ын шинжээчид манай улсад чөлөөтэй ажиллах боломжийг холбогдох газрынхан  бүрдүүлж өгөөгүй хэмээн мэдэгдсэн талаар хэд хэдэн албаны эх сурвалж өгүүж буй юм.

Хонгор сумыг хордоогүй гэж ДЭМБ огт хэлээгүй гэнэ

Тус сум хордсон, хортой нөхцөлд байсаар байна гэдгийг ДЭМБ 2008 оны дөрөвдүгээр сарын 9-ны өдрийн тайландаа хүлээн зөвшөөрсөн боловч тодорхой эрх бүхий албан тушаалтнууд үүнийг өнөөг хүртэл олон нийтэд зарлаагүй байна. Өөрөөр хэлбэл, санаатайгаар нуун дарагдуулсан гэсэн үг. Үүнийг ч салбарын сайд нь хүлээн зөвшөөрөөд байгаа юм. Уг тайланд (2008 оны гуравдугаар сар) … бохирдлыг бууруулах, арилгах, оршин  суугчдыг хамгаалах арга хэмжээ авах талаар зөвлөсөн байтал өнөөг хүртэл ганц ч хүнийг хамгаалж чадсангүй. Тодруулбал, 60 гаруй хүний алтан амийг хөнөөж, өчнөөн арван нялх үрсийг нөгөө ертөнц рүү илгээчихлээ. Мөн  бохир ус шингээх талбайг хашиж, олон нийт нэвтрэхийг хориглох гэсэн заалтыг үл ойшоосон байна. Түүнчлэн Хонгор сумын төвд бүр 2004 оноос хойш алт цэвэршүүлж байсныг дурьдсан байсан аж. Өөрөөр хэлбэл, "Мич” компанийн хашаанаас мөнгөн ус, бохир ус цэвэрлэх байгууламжийн хаягдал уснаас хүнд металууд, бор хар тугалга илэрсэн гэж бичсэн байжээ. Байдал ийм байсаар байтал Хонгорын асуудлыг зохицуулалтгүй орхисноос одоо дөрвөн сартай бяцхан хүүхдээс эхлээд бүх насны иргэд нэгээс илүү төрлийн хорт хавдар тусчихаад байгааг албаны эх сурвалж өгүүлж буй юм. Хамгийн хачирхалтай нь дээрх компанийн хашаан дахь хөрснөөс химийн маш хортой бодисууд илэрсэн зэрэг ноцтой баримтууд хэд хэдэн удаа дэлгэгдсээр байтал Засгийн газар ч, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, ГХЯ-ны дэд сайд асан Энхмандах зэрэг тэргүүтэй нөхөд "Хонгор хоргүй”. Харь гаригийнхнаас тусламж ав” хэмээн тавлан дормжилсоор ирсэн байгаа юм. Энэ нь  хүний эрхийг ноцтой зөрчиж байна гэдгийг хохирогчид дуу нэгтэй хэлж буй юм. Мөн саяхан ДЭМБ-ын н.Энхцэцэг "Хонгор сумыг хоргүй гээгүй, зөвхөн мөнгөн усны архаг хордлого илрээгүй л гэж хэлсэн” гэсэн байна.

Засгийн газраас нөхөн олговрын мөнгө нэхэмжиллээ

Тэд Засгийн газарт шаардлага хүргүүлэхээр боллоо. Үүнд, манай улсад цианит хэрэглэх онцгой зөвшөөрөлтэй гуравхан компани бий. Гэтэл Хонгор суманд химийн хорт бодис их хэмжээгээр ашиглагдсан ноцтой асуудлыг нуун дарагдуулж, тус сумын 2300 гаруй оршин суугчдын амь насыг гаргуунд нь гаргаж байгаа эрхтэн дархтануудад төрөөс зохих хариуцлага  тооцох. Мөн Хонгор сумтай холбоотой  өмнөх хууль бус шүүх хурлыг хүчингүйд тооцож, хуулийн заалтыг хасалгүй дахин хуралдуулахыг хүсч буй аж. Хэрэв тэгэхгүй бол тус сумын хохирогчид Засгийн газрыг Олон Улсын шүүхэд өгөх болно гэв. Үүний шалтгаан нь Хонгор сумын хэргийг шүүхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулиас төрийн албан тушаалтны хариуцлагыг хасаж,  хэргийг хариуцах эзэнгүй болгосон. Улмаар хэрэгсэхгүй болгосныхоо дараа тус хуулийн заалтыг Эрүүгийн хуульд эргүүлэн шигтгэж орхисон нь үнэхээр хачирхалтай. Ер нь алт угаасан, тэднийг дэмжиж Хонгорыг хордуулан өнөөдрийн байдалд хүргэсэн  хэргийн эзэд анхнаасаа тодорхой байсан. Тодруулбал, тус барилгыг түрээсэлж байсан сумын Засаг дарга асан н.Батнаран, ИТХ-ын дарга н.Энхболд, тэдний үйлдлийг хамгаалагч Дархан-Уул аймгийн Засаг дарга асан, одоогийн УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нарыг ямар учраас ийм хүчтэй өмгөөлж  хуулинд хүртэл дур зоргоороо өөрчлөлт оруулав гэдэг нь анхаарал татаж байна. Дээрээс нь энэ их химийн хорт бодисыг хэн оруулав гэдэг асуудал дахин сөхөгдөх нь тодорхой боллоо.

Түүнчлэн тус сумыг Онц байдлын хуулийн дагуу нэн даруй эрүүл хөрс, устай, дэд бүтцэд холбогдсон газарт нүүлгэн шилжүүлж, хүн амыг эмчлэх арга хэмжээг авч, айл өрхүүдэд учирсан сэтгэл санааны болон эдийн засгийн хохирлыг яаралтай төлүүлэх гэсэн шаардлага тавьж буй аж.

Охин маань их сургуульд орох эрх авсан ч өвчнөөсөө болоод чадаагүй

Хохирогчдын нэг, хорт хавдраар өвчилж хөлөө тайруулан сүүлийн хоёр жил гаруй хугацаанд шаналж буй М.Өлзийзулын ээж Мөнхтөгсөөс зарим зүйлийг тодрууллаа.

-Охины тань бие одоо ямархуу байна вэ?

-Муу байгаа. Үргэлж л өвчиндөө шаналж зовиуртай байх юм. Хоёр жилийн өмнө өвчний шинж тэмдэг илэрч  заримдаа явж чадахгүй уначихдаг байсан. Тэр үед нь эмнэлэгт үзүүлэхэд  химийн бодисноос болж үүсдэг хорт хавдар туссан байна гэсэн. Ингэж өвчиндөө шаналж явсаар өнгөрсөн долдугаар сард хөлөө тайруулсан. Тухайн үед эмч нар хорт хавдрыг бүрэн авсан. Одоо ямар ч аюулгүй гэж хэлсэн. Гэтэл охины маань биеэр хавдар тархаад одоо сүүлийн шатандаа орчихсон. Эх хүний хувьд үр хүүхдийнхээ төлөө зовж шаналахдаа л ингэж явна.

-Одоо түүнд ямар эмчилгээ хийж байгаа вэ?

-Химийн эмчилгээнээс өөр эмчилгээ байхгүй гэсэн. Тэр нь охинд маань тохирохгүй амьсгал нь боогдчих гээд байдаг.

-Цаашид яая гэж бодож байна?

-Биднийг ингэж хохироосон хүмүүсээс нөхөн төлбөр аваад ч хамаагүй охиноо гадаадад эмчлүүлмээр байна.

-М.Өлзийзул хэдэн настай вэ?

-22 настай. Охин маань "Их засаг” их сургуульд элсэн орох эрх авчихсан байх үедээ өвдөөд сурч чадаагүй. Үеийн хүүхдүүд нь эрүүл саруул, сургуульд явж байгааг харахад өвчнөөс нь ч дутахгүй хэцүү байх шиг харагддаг. Дээрээс нь охин маань нялх хүүхэдтэй болохоор үнэхээр хүнд байна даа.

-Хүүхэд нь хэдэн настай вэ?

-Хоёр настай.

-Бие нь зүгээр үү?

-Хорт хавдартай болсон үед нь төрсөн болохоор хавдрын шинжилгээ хийлгэ гэсэн. Харамсалтай тэгж чадахгүй л явна.

-Танд өөр хүүхэд бий юу?

-Би дөрвөн хүүхэдтэй. М.Өлзийзул миний бага охин байгаа юм.

-Тэд чинь гайгүй юу?

-Бие дээр нь тууралт гарсан. Дотор эрхтэн нь ямар байгааг хэлж мэдэхгүй юм.

-Хохирогчдын төлөөлөл  Дархан-Уул аймгийн Засаг дарга асан Д.Хаянхярвааг буруутгаж байна. Тэгвэл яагаад түүнийг УИХ-ын гишүүнээр сонгосон юм бэ?

-Манайд нам гэсэн сонин тогтолцоо байх юм байна шүү дээ. Хэн байх нь хамаагүй нам гэхээр л "ярс”хийтэл гараа өргөдөг.

Г.Долгорсүрэн


Сэтгэгдэлүүд: 3
3 | Wikinoy <<< бичсэн | 2010-04-15 | 5:19 PM Сэтгэгдэлтэй хуудас |
uls tur sonirhodgui biggrin biggrin
+ (0) -
2 | sadness <<< бичсэн | 2010-04-14 | 8:30 PM Сэтгэгдэлтэй хуудас |
tegsench bid nar amjiltand hurehgui n gol n
+ (0) -
1 | ganaaa <<< бичсэн | 2010-04-14 | 12:08 PM Сэтгэгдэлтэй хуудас |
muusain yumnuud deer doorgvi bvgd xuibaldaj bx yumaa manaixan songuulid xeniig ch songoxgvi bbal taarna cool
+ (0) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !