Монголын цахим залуусын нэгдэл!
Site menu
Section categories
Видео бичлэг Сонин хачин
Гар утсанд Программ
Tоглоом Хичээл
График Флэш
Chat Box
Statistics
Нийт Онлайнд 5
Зочид 5
Хэрэглэгчид 0

10:08 AM
Мөнгөөр гачигдахгүй байх арга мөнгөнд.
Салхи оруул
Хэрэв та цалингаа аваад л хав дарчихдаг бол мөнгөний заяа гомдоно. Гэхдээ энэ нь найрлаж, цэнгээд дуусга гэсэн үг биш. Өвчтэй үед нөхдөө эргэх, өнчин ядуу хүнд буян үйлд. Үүнд нэг их мөнгө орохгүй. Харин та сэтгэл санааны хувьд, таашаал авч баясна.

Бүү шуна
Хүсэл, шуналаа хязгаарла. Янз бүрийн арга бүү сэд. Мөнгөнд хэт догдлох мөн эмзэг хандах хэрэггүй. Танаас мөнгө гарах ёстой л бол түүнийгээ өг. Мөнгөө алдсан тохиолдолд хэзээ ч бүү харамс.

Мөнгийг яс бүү тоол
Монгол хүн хувхайрна гээд малаа хуруугаараа тоолохыг цээрлэдэг. Багцааг нь тоймлож мзддэг. Та ч гэсэн мөнгөнд тэгж ханд. Үдэш орой мөнгө бүү тоол. Мөнгөний асуудлаар хүнтэй хэрүүл бүү хий. Өглөө учрыг нь ол.

Фэнгшүгийн хэлбэрийг ашигла

Таазнаасаа болор гэрлийн бүлхүүр өлгө. Түүн дээрээ хэдэн зоос тавьж мөнгө дуудах арга, зан үйлийг хийж болно. Мөнгө байдаг өрөөндөө цэлэлзсэн их ус, далай тэнгис, хүрхрээ дүрсэлсэн зураг бүү өлгөөрэй. Мөнгийг чинь ус аваад явчихна. Мөнгийг хэт шүтээд эхэлбэл танаас тун удахгүй дайжина.

Бусдын хэтэвч рүү бүү өнгий
Хүний цалин асуугаад явдаг хүмүүс байдаг. Саваагүй зантай байж болох ч ингэх хэрэггүй. Түүнээс олон тэгээр төгссөн тоо сонсвол даралт чинь ихсэж магадгүй.

Байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байж сур

Ингэж чадаагүйгээс хүмүүс мөнгөний стресст өртөж бухимддаг. Хөрш нь машин авлаа, шинэ байранд орлоо гэхэд унтаж чадахаа больдог хүн цөөнгүй. Өөрийн боломжоо бодитой дүгнэ. Сайжруулах гээд бүр “шатчихсан” тохиолдол элбэг байдгийг санаарай.

Ажилдаа сонирхотой бай
Өөрийн хариуцсан ажилдаа сэтгэлээсээ ханд. Ажилдаа дур сонирхолтой хүн ямар ч мөнгөнөөс илүү таашаал авч, аз жаргалтай байдаг нь нэгэнт нотлогдсон зүйл. Хэрэв хийсэн ажлын чинь цалин хөлс бага санагдвал удирдлагадаа хэлсэн нь дээр. Дотроо шаналаад явбал стресст амархан өртөнө.

Бүү атаарх
Ямар ч хүн өндөрлөгт хүрэхэд атаархах хүн заавал байдаг. Хүний сэтгэл ерөөсөө ханадаггүй. Ажил амьдралд зөв атаархал байх хэрэгтэй. Гэвч угтаа бол атаархлын мөн чанар ижил байдаг. Атаархал хүнийг сэтгэлийн хямралд оруулдаг.

Өөрийгөө бусадтай бүү харьцуул
Хүн бүрт өөрийн давтагдашгүй онцлог зан чанар байгалиас заяасан байдаг. Найз тань мөнгөө хэмнэж, ямар ч материалаар өөртөө зохицсон хувцас аятайхан урлаад өмсчихвөл бухимдаж барьцах хэрэггүй. Дэмий зүйлд шаналж, өөрийгөө бусадтай жиших нь эрүүл мэндээ хохироохоос өөр үр дүнд хүргэхгүй.


Эх сурвалж: “Санхүүгийн мэдээ”
hundetgesen:MNM_NOROVOO
Category: Сонин хачин | Views: 1261 | Added by: mnm_norovoo | Rating: 5.0/1
Total comments: 12
12 sadness  
0
Хэхэ Өмнө нь энийг нэг сэтгүүлээс уншиж байсан санагдаж байна. Баярлалаа

11 Reaver  
0
xexe

10 WINNER  
1
nyamkabb LOL Ямар сонин хүн бэ айн амьд байсан юм уу чи ? Би чамайг үхцэн юм бодсон шдээ .. Битгий хүүхдийн нэмсэн мэдээнд хошуу дүрээд бай lol lol lol

9 mp  
2
goy medee bna biggrin

8 soul  
0
bi sda nasaaraa uglej bj eh surwaljiin taviulj bgashd

7 Mukalate  
0
naag ene norwoo mal [duugai bgarai bandi mine cham shig medee hulgaildaggui shuu erguuu dagz mine] geneee sad

6 gamer_ezaluus  
0
kriller.blogspot.com гэж мэдхү мэдкү бол мэдэж ав

5 mnm_norovoo  
0
huuy eh survaljaa bichsen bgam shuu

4 alexmercer  
0
ex surwalj aa bichitsen boljil wn shde

3 nyamkabb  
-1
Учир нь энэ хулгайн мэдээ ХАХА
http://tulhuur.com/index.php?option=com_content&view=article&id=224179:d09cd3a9d0bdd0b3d3a9d3a9d180d0b3d0b0d187d0b8d0b3d0b4d0b0d185d0b3d2afd0b 9d0b1d0b0d0b9d185d0b0d180d0b3d0b0&catid=233:bayajih-uhaan&Itemid=260

http://sonin.mn/?p=132420
http://www.mongolnews.mn/i/13118

2 mnm_norovoo  
1
harin krilleer bichih gsn chni font bolohgui bsiin maa :P

1 GaNaA-eZaluuS-4ever  
0
Аймар гоё юм бичиж байснаа Хүндэтгэсэн гэж криллэр бичээгүй байхын smile гэхдээ гоё мэдээ байна баярлалаа

Only registered users can add comments.
[ Sign Up | Log In ]
Log In
Search
Calendar
«  5-р сар 2011  »
Ня Да Мя Лх Пү Ба Бя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Entries archive
Site friends
Тохиромжтой дэлгэц: 1440х990+, тохиромжтой хөтөч: Firefox 3+.. , Copyright© 2025 eZaluuS Team.Hosted by uCoz