Люмино хамтлаг нь албан ёсоор 1998 онд 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр
байгуулагдаж, 2000 оны сүүлээс 3 хүний бүрэлдэхүүнтэй болж өөрчлөгдсөн
юм. Монголын Хип хоп урсгалыг олонд таниулж хүмүүсийн хүртээл болгоход
хамгийн их хувь нэмэр оруулсан хамтлаг гэгддэг бөгөөд Хипх оп хамтлаг
Монгол улсад нэрд гарч болох дээд цэгт нь хүрсэн ганц хамтлаг юм.
Тэдний анхны ХИТ дуунууд хайрын өнгө аяс болон худалдааны чиг хандлагыг
илүүтэйгээр тусгаж байсан хэдий ч, реп хип хоп стилиэ хэзээд алдаж
байгаагүй билээ. Тэд хайрын дууг ч тэр, зугаа цэнгэлийн дууг ч тэр хит
болгохдоо гаршсан уран бүтээлчид гэдгийг Монголын шинэ үеийн хөгжим
сонирхогч хүүхэд залуус надаар хэлүүлэлтгүй байх. Тэд уран бүтээлээ
хийж байх хугацаандаа маш шаргуу хөдөлмөрлөсөн ба 1999-2006 оныг хүртэл
уран бүтээлийн идэвхтэй хүрээнд байж, түүнээс хойш түр завсарласны
эцэст 2010 онд уран бүтээлдээ эргэн орсон байна. Ирэх 2011 онд тэдний
13 насны ой тохиох юм.
Википедиа-гаас иш татав