Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Lady Gaga: “Queen” хамтлагийн “Radio Ga-Ga” дуунаас нэрнийхээ санааг авсан - Сонин хачин - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15909
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6577
Эр: 4993
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 0
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 54
Зочид 54
Хэрэглэгчид 0
Lady Gaga: “Queen” хамтлагийн “Radio Ga-Ga” дуунаас нэрнийхээ санааг авсан
poster
-Таны дуу хоолойг сонсож байхад бусад дуучдаас өөр юм шиг санагддаг. Тиймээс энэ ярилцлагаа уламжлалт маягийн “асуулт”, “хариулт” гэсэн хэлбэрээр хийхийг хүссэнгүй. Би хэсэг хүмүүсийн нэрийг хэлнэ, харин та тэдгээр хүмүүс таны амьдралд хэрхэн нөлөөлсөн талаар ярина. “Pussycat Dolls” хамтлагаас эхлэе.

-Тэд үнэхээр дур дулаам охид. Би дотуур хувцастай охидод хайртай. Тэд бол яг л тийм сайхан охид. Би тэдэнд дууны үг бичиж өгөх хэрэгтэй болоход Nicole Scherzinger миний бодлоос бараг гурван сарын турш гараагүй юмдаг. Охидын хамтлагт шинэлэг санаа бүхий дууны үг бичиж өгөхөд би муугаа мэдэрсэн. Магадгүй энэ нь надад тэдэнд илүү сайн дууны үг бичихэд нөлөөлөх гол хүч болсон байхаа гэж боддог.

-Аконы хувьд?

-Аконтой хамтран ажиллаж байхдаа түүнийг үнэхээр гайхалтай дууны үг бичих авъяастай төрсөн нэгэн гэдгийг ухаарсан. Түүний аялгуунууд үнэхээр солиормоор. Би өөрийнхөө дууны аялгуун дээр ажиллаж байхдаа түүнийг маш олон удаа бодож байсан юм байна. Хөгжилтэй юм. Яагаад гэвэл тэр маш энгийн хэрнээ бас гайхалтай нэгэн. Тэр намайг хурцалж өгсөн. Цаг ямагт хүмүүстэй хамтран ажиллаж байхад олон зүйл суралцаж байдаг гэдгийг би мэдсэн. Акон надад үнэхээр их нөлөөлж чадсан.

-Гайхалтай. “Scissor Sisters”-ийн талаар юу гэж боддог вэ?

-Би тэдэнд хайртай. Тэдний дуу хоолойг нь сонсоод л амьсгалж чадахаа больдог. Би анх радиогоор тэдний дуулахыг сонсож байснаа санаж байна. Тэгээд би “Ямар гайхал нь ингэж сайн дуулдаг байна аа” гэж бодож байсан. Тэд надад өнөөдрийн энэ өндөрлөгт хүрэхэд минь их нөлөөлсөн. Би диско хөгжимд дуртай. Тэдний хувцаслалт, тоглолтондоо хамаг анхаарлаа хандуулан ажиллаж байгаа байдал нь надад таалагдсан. Тэдний ямарваа нэгэн зүйлд ухаалгаар хандаж байгаад нь би илүү их ач холбогдол өгч ойлгодог. Мөн би Элтон Жоны шүтэн бишрэгч. Зүгээр ч нэг биширдэггүй, бүр шүтдэг. Түүний бүх дууг сонсоход ямар нэгэн сайхан мэдрэмж төрдөг. Түүний дуу хоолой, хөгжим надад их нөлөөлсөн. Би Элтон Жон болон “Scissor Sisters”-т хайртай. Агуу хүмүүс. Би тэдний тухай бодож байхдаа “Dirty Rich” дуугаа хийх санаа төрсөн.

-Тэгвэл ч тэднийг сонсох нь эргэлзээгүй. “Red one”-ны хувьд та ямар бодолтой явдаг вэ?
-“Red One” бол миний дуу хөгжмийн тэрхэн бичил ертөнцийн амин сүнс, зүрх л гэсэн үг. Түүнтэй уулзан, намайг гараараа тэврэхэд уран бүтээл хийх урам зориг 150 мянган хувь нэмэгддэг. Тиймээс л бид хамтран ажиллах хэрэгтэй болдог. Тэр “House of Gaga”-гийн анхдагч нь. Түүний надад нөлөөлсөн зүйл гэвэл асар их. Би түүнгүйгээр энэ бүхний цаана гарч чадахгүй байсан. Тэр намайг яг өөрийн гэр бүлийн хүн мэт боддог. Тэр зохиолч, дууны үг бичдэг хүн биш. Тэр бол продюсер. Би дуу хөгжмийн ертөнцийг өөр өнцгөөс харж, боддог болсон болохоор тэр намайг яаж илүү сайн дууны үг бичдэг болгох талаар их ажилладаг болсон.

-“Лэйди Гага” гэдэг нэрийг өгөх санаа хаанаас төрсөн бэ?

-“Queen” хамтлагийн дуу "Radio Ga-Ga" дуунаас.

-"Just Dance" дууны видео клипний талаар?

-Хөгжилтэй бас гайхалтай байсан. Урт удаан хугацаанд миний төсөв бага байсан учраас гайхалтай сайн видео клип хийх хэрэгтэй болсон. Хэрвээ та намайг видео клипээ хийлгэж байхад нэг өдөр ирсэн бол миний бодит дүр төрхийг харах байсан. Би бодит амьдрал дээр даруухан. Бидний эргэн тойронд байдаг шоучин охидын нэг нь би биш. Би дива шиг харагдахын тулд их хичээдэг. Би гадаад дүр төрх болон байгаа байдалдаа байнга санаа зовниж байдаг. Миний өмсдөг хувцас этгээд сонин. Ямар нэгэн дүр үзүүлэх гэж ингэж хувцасладаггүй. Би иймэрхүү видео хийе гэсэн алсын бодолтой байсан. Тэгээд л хийсэн. Клипний найруулагчаар Молина ажилласан ба тэр илүү шинэлэг, ашиг олохоор тийм поп клип хийхийг хүсэж байсан. Энэ надад их таалагдсан.

-Та “хувцаслахын тулд дуулдаг” гэж хэлж байсан. Энэ талаараа?

-Тийм. Үнэхээр тэгж хэлж байсан. Дуулж байгаа дуугаа өмсөж байгаа хувцсаараа илэрхийлэх гэж оролддог. Дуу болон харагдах байдал гэдэг чухал зүйл. Тайзан дээр “хувцаслахын тулд дуулдаг” гэж би хэлсэн нь зүгээр “дуу хөгжим бол бүх зүйл” гэдэг үгтэй зүйрлүүлж хэлсэн санаа юм.

-Ямар нэгэн тайлбарын үүднээс “Папарацци” дуугаа бичсэн байх. Дууны эргэн тойронд гарсан ямар нэгэн түүхээс?

-Бид байнга л олны нүдэнд байж, папараццид өртөж байдаг хүмүүс. Энэ бүхнээс үүдэн энэ дууг хийх санаа төрсөн. Энэ дууг хийхэд аз болж надад хэд хэдэн шалтгаан, тайлбар байсан учраас хийсэн юм. Папарацци дуунд хайр дурлал аль эсвэл алдар нэрийг сонгох хэрэгтэй болдог тухай гардаг. Олны танил хүмүүсийн дунд гардаг амьдралын тухай дуулсан. Мөн хүүхэмсэг залуу папараццид өртөхийн тулд надад дурласан дүр эсгэдэг талаар гардаг. Энэ дуунд папараццийн дуранд татагдаж, олны танил болох гэсэн нэгэн хайрын тухай гардаг бол нөгөө талдаа мөн алдар нэр, жинхэнэ хайрын тухай ч гарна.

-Би нэг сониноос таныг Парис Хилтоны дүүтэй хамт сургуульд сурдаг байсан гэж уншиж байсан юм. Энэ талаар?

-Тийм ээ.
-Тэд танд ямар нэгэн нөлөө үзүүлсэн үү?

-Тэд маш царайлаг, бас цэвэрч нямбай. Үнэхээр цэвэрч. Би Парис Хилтон надаас эгч байсан болохоор түүнтэй уулзаж байгаагүй. Сонин хэвлэлүүд намайг дандаа Паристай хамт сургуульд сурдаг байсан гэж бичдэг. Инээдтэй юм. Үнэндээ бол түүний дүү Никитэй хамт сургуульд сурдаг байсан. Тэд хоёулаа биширмээр сайхан бүсгүйчүүд. Би сургуульд байхдаа хөгжилтэй бяцхан охин байлаа. Үсээ буржийлгадаг байсан. Би сургуулийнхаа театрчилсан тоглолтод оролцож, уруулаа улаан өнгөөр их буддаг байж билээ. Магадгүй хүмүүсийн анхаарлыг татах гэж тэгдэг байсан байх. Миний таамаглаж байгаагаар энэ байдал минь өнөөдрийн Лэйди Гагаг бий болоход нөлөөлсөн байх л даа.

-Та бүжгийн хэмнэлтэй дуу дуулдаг. Гэхдээ ажиглаад байхнаа хэт хип хоп уран бүтээл хийгээд ч байх шиг. Бүжгийн хэмнэлтэй дуу болон хип хоп дууны хооронд их зөрчилдөөн үүсдэг байх?

-Тийм ээ.

-Энэ хоёр өөр төрлийн хөгжмийг яаж холбодог вэ?

-Үнэндээ бол би өөрийгөө бүжгийн хэмнэлээр дуулдаг, тийм уран бүтээлч гэж боддоггүй. Би өөр, өөр хөгжмийн хэмнэлтэй дуу хийхийг оролддог. Бүжгийн болон ретро хөгжмийн хэмнэлийг бага зэрэг оруулж өгдөг. Мөн ерөнхийдөө илүү хотын аялгуу болон бага зэрэг поп найрал дуу ар хэсэгт нь оруулж өгөхийг хичээдэг. Ер нь яг ямар хөгжмийн хэмнэл дуундаа оруулбал сайхан аялгуу болох бол гэдэг үүднээс дэс дараалалтай хөгжмийн хэмнэлийг сонгон авдаг.

-Би “Dirty Rich” дуунд дуртай. Энэ дууны талаар?

-Энэ дууны үгийг бичиж байхдаа би маш их мансууруулах бодис хэрэглэдэг байсан. Энэ дууны үгийг бичихээс хоёр жилийн өмнөөс надад “Dirty Rich” гэдэг дуу хийе гэсэн санаа төрж байсан. Юуны түрүүнд энэ дуугаараа чи хаана амьдардаг, хэн байх нь хамаагүй өөрийн амьдралын хэв маяг, бодол санаанаас шалтгаалан дотоод ертөнцдөө хүн бүр өөрийн гэсэн нэр алдартайг тунхагласан байдаг. Мөн баян айлын жаахан хүүхдүүд болон Нью Иоркийн “Lower East side”-ын нэрд гараагүй одууд хэрхэн мансууруулах бодис хэрэглэдэг тухай өгүүлдэг. Би ч гэсэн нэг хэсэг тэдний нэг байсан. Тэгээд удахгүй “Ааваа, намайг уучлаарай. Би наргиан цэнгээнд хууртаж байсан байна” гэж хэлэх өдөр ирэх болно гэсэн утгатай дуу. Миний найзуудад хар тамхи хэрэглэх мөнгө шаардлагатай үед над руу утсаар ярьдаг байсан. Надад энэ санаагаар дуу бичих бодол төрсөн нь инээдтэй юм аа. “Та хаанаас ирсэн, хэн байх чинь сонин биш. Гагцхүү та сайн сайхан болон бохир баячуудыг мэдрэх болно”.

-Лэйди Гага, фэнүүддээ хандаж юу гэж хэлмээр байна?

-Баярлалаа гэж хэлмээр байна. Надад маш их дэмжлэг өгч байсан та нартаа талархаж байна. Та нартай хайртай шүү. Намайг сонсдог хүмүүс бол ирээдүйн агуу урлагийг ойлгодог, мэдэрдэг хүмүүс гэдэг би итгэдэг.

Сэтгэгдэлүүд: 0
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !