| Statistics |
 | Нийт Онлайнд 1 Зочид 1 Хэрэглэгчид 0 |  |
 |
|
 | |  |
|
8:12 PM Компьютерынхоо хурдыг нэмэх 5 алхам |
|
1. Дискний хэмжээгээ нэм: илүү файлууд, хэрэггүй програмуудаа устгаснаар таны компьютер мэдэгдэхүйц хурдална
- Интернет ороход компьютерт бий болдог түр файлуудыг устаг : Ямар хөтөч хэрэглэдгээс хамаар ч устгах явц нь ондоо байдаг - Хогийн саваа чөлөөл: Хогийн сав уруугаа ороод л бүх зүйлээ Remove хий, хогийн саванд л байгаа хойно хэрэггүй зүйлүүд л байгаа байх. Тогтмол хогоо асгаж сураарай - Windows - ийн түр файлуудыг устаг: Хамгийн амар арга бол Windows - т цаанаасаа байдаг Disk Cleanup програмаар устгах юм. Хайх хэсэгтээ Disk Cleanup гэж хайхаар л уг програм маань гараад ирнэ - Хэрэглэдэггүй програмуудаа устга: Үйлдлийн системүүд хоорондоо устгах явц нь жоохон ондоо гэхдээ бүгд л Control Panel дотор байрлана, Windows 7 гийн хувьд Control Panel\Programs\Programs and Features ийм замаар орж устгана
2. Хатуу дискээ нягтшуул: Хэрэггүй жижиг сажиг юмнуудыг устгаад илүү дутуу зайг нь нөхөөд, хувцсаа эвхээд тавьчихвал хажууд нь дахин хувцас нэмэх зай ч нэмэгдэж илүү ч хурдан болно.
- Үүний тулд эхлээд дараах замаар ор: Start -> All Programs -> Accessories -> System tools - Disk Defragmenter програмыг нээ - Уг програм дотор байрлах Analyze Disk сонголтыг дар
3. Registry - гээ цэвэрлэх: Хэдийгээр энэ хичээл маань шинэ хичээл ч энэ хичээлдээ мөн л үүнийг дурдахгүй бол болохгүй нь учир нь Registry цэвэрлэх нь компьютерыг хурдан болгох хамгийн том алхам юм. Windows цаанаасаа Registry устгах програм өгдөггүй болохоор та өөрөө л нэг тиймэрхүү програм олох хэрэгтэй болох нь дээ, манай сайтад хэд хэд байгаа байх
4. Компьютер асахад ачаалдаг хэрэггүй програмуудаа болиулах
- Run команд өгөгчид msconfig гэж бичээд Enter дар - System Configuration цонхонд Startup табийг нээ - Тэгээд тэндээсээ бараг анти вирус болон бусад хэрэгтэй програмуудаасаа бусдыг бүгдийг нь болиул
5. Эцэст нь манай сайтад байгаа Malware - ийг устгах хичээл ашиглаж илүү дутуу вирусүүдээ устгаарай. Мөн маш сайн вирусийн програм суулгах хэрэгтэй.
|
|
Category: Хичээл |
Views: 2647 |
Added by: tsogtoo
| Rating: 5.0/1
|
| |
 | |  |
|
|