Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Кибер халдлагаас хэрхэн сэргийлэх вэ? - Хичээл - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
«  1-р сар 2011  »
НяДаМяЛхПүБаБя
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15909
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6577
Эр: 4993
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 0
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 11
Зочид 11
Хэрэглэгчид 0
Кибер халдлагаас хэрхэн сэргийлэх вэ?
poster

Монголын кибер довтолгоонтой тэмцэх алба МопСтТ мэдээлснээр жилд 150000 орчим монголчууд кибер халдлагад өртөж, 8000 нь хохирогч болж байгааг мэдэгджээ. Энэ нь асар их хэмжээний хохирол улсын хэмжээнд өгч байгаа тул хэрхэн сэргийлэх талаар зөвлөмж олон нийтэд хүргэжээ


г хохирогчдын тоонд бүхий л байгууллагууд тодорхой хэмжээгээр багтах болов. Ийм эрсдэлийн эсрэг гол хэрэгсэл нь байгууллагын "тооцоолуур ашиглах журам"юм.

Тодорхой, тухайлсан харилцааг л зохицуулдагтул "тооцоолуур ашиглалтын журам" аль ч байгууллага, улсад нийтлэг зарчим, заалттай байдаг. Ингээд тэрхүү зарчим, заалтуудтай танилцъя.

-Тооцоолуур, тооцоолуурын сүлжээ, түүн дэх мэдээллийг байгууллагын өмчийн эд хөрөнгө гэжүзнэ.

Байгууллагын эд хөрөнгө гэдэгт таны хариуцсан тооцоолуур, түүнд хадгалагдаж буй бүхий л мэдээлэл (цахим шуудан, дуут шуудан, цахим харилцааны хөдөлгөөн) хамаарах бөгөөд түүнийг ажилтны хувийн нууцад хамааруулахгүй. Мэдээллийг ил болгох, хэрэглэх эрх нь байгууллагын эрх бүхий этгээдэд хадгалагдана.

- Уг эд хөрөнгийг хуулийн хүрээнд байгууллагын удирдлагын баталж зөвшөөрсөн зорилгод ашиглана.

Ажлын бус цагаар, байгууллагаас илүү зардал гаргахааргуй, ажил үүргийн гуйцэтгэлд сөргөөр нөлөөлөхөөргүй бол тооцоолуурыг хувийн хэрэгцээндээ ашиглах боломж ажилтанд бий. Гэвч эндээс л байгууллага кибер халдлагад өртөх эрсдэл бий болдог. Үчир нь ажилтны "хувийн хэрэглээ" нь байгууллагын хяналт, тооцоололд багтахгүй өргөн хүрээтэй цахим харилцаа байдаг. "Хувийн хэрэглээ"-нд тулгуурласан халдалтын арга зам, нөхцөл нь хувьсан өөрчлөгдсөөр байдаг. Yahoo, Google, Microsoft, Paypal-ийн "үйлчилгээний албанаас" гэх "сайхан мэдээ", онлайн лотоны ялагч боллоо гэх мэдээллүүд нь хэрэглэгчийн бүртгэл, холбогдох нууц мэдээллийг цуглуулах, хулгайлах, хордуулах зорилготой байдаг.  - - Уг эд хөрөнгийг хууль бус зорилгод ашиглах нь хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.

Байгууллагын холбогдох журамд хориглох үйлдэл, түүнтэй холбогдсон хариуцлагыг тодорхойлж өгдөг. Гэхдээ байгууллагын журам зерчсөн үйлдэл нь эрүүгийн, захиргааны хариуцлага хүлээлгэх үйлдэлтэй давхцаж байх нь бий. Энэ нь Эрүүгийн хуулийн боловсронгуй бус байдалтай холбоотой. Нэг үйлдэлд хоёр өөр хариуцлага хүлээх эрсдэл ажилтанд байдаг тул байгууллагын хувьд дотоод журмаа хуулиас нарийвчлалтайгаар боловсруулах нь ажилтнуудаа гэмт хэрэгтэн болгох эрсдэлээс сэргийлэх юм. Гэхдээ энэ нь ял завшуулах тухай бус бөгөөд зөрчил бүхий үйлдэлд тохирсон хариуцлага хүлээлгэх, хэлмэгдлээс сэргийлэх тухай юм.

-Хэрэглэгч зөвхөн албан ёсоор зөвшөөрсөн төхөерөмж, өгөгдөл, мэдээлэлтэй ажиллана.

- Албан ёсоор зөвшөөрөлгүй мэдээллийг олж авахгүй. Тухайн мэдээллийг ашиглах зөвшөөрөлгүй хүнд сүлжээнээс мэдээлэл татаж өгч болохгүй.

-Тухайн тооцоолуур, мэдээлэлтэй ажиллах эрхтэй ажилтны тоо тодорхой, хязгаарлагдмал байна.

-Байгууллагын тооцоолуур, түүний сүлжээнд хохирол учруулахуйц мэдээлэл, программыг нээх, хадгалахыг хориглоно.

- Тооцоолуур, түүний сүлжээг зөвшөөрөгдсөн, мэргэжлийн ажилтнаар гүйцэтгүүлэх.

Тооцоолуурын эзэмшил, бүртгэлийн талаар мэдцэг, андуурахгүй байх нь чухал юм. Мөн сүлжээний хүрээнд хариуцаагүй мэдээлэл хаяг"андуурсан" байдлаар ирэх нь бий. Түүнийгбуцааж илгээх нь зохистой байдаг.

Тухайн байгууллагын ажилтан хэдий ч, тухайн мэдээлэлтэй холбоогүй этгээдэд мэдээлэл дамжуулах нь журмын эсрэг үйлдэл юм.

Тодорхой давтамжтайгаар тооцоолуурын нэвтрэх үгийг солих нь зохистой бөгөөд энэ талаар бусад ажилтанд мэдэгдэх шаардлагагүй юм. Нөгөө талаар, нэвтрэх үгийг солих тухай байгууллагын мэдэгдлийг дууриасан, "хортой" мэдэгдэл ирэх нь ч бий. Иймд нэвтрэх үг солихын өмнө түүний давтамж, хэлбэр зэрэгт анхааралтай хандах хэрэгтэй болдог.

Тооцоолуур ашиглалтын хүрээн дэх аливаа асуудал нь тусгай мэдлэг, туршлага шаардсан зүйл тул ажилтан бүр мздээллийн технологийн мэргэжилтэнтэйгээ зохих хамтын ажиллагаа, харилцаатай байх нь тааварлахад бэрх, олон янзын дүр төрхтэй кибер халдлагаас өөрийгөө болон бусад ажилтнаа хамгаалах гол нөхцөл юм.

Энэ удаа тооцоолуур ашигладаггүй байгууллага, ажилтан ховор болж буй, нөгөө талаар кибер халдлагад өртөх хохирогч нэмэгдэж буйтай холбогдуулан байгууллагад мөрдөх "тооцоолуур ашиглах журам"-ын тухай толилууллаа.


Сэтгэгдэлүүд: 4
4 | BORY <<< бичсэн | 2011-01-10 | 10:14 PM Сэтгэгдэлтэй хуудас |
good
+ (0) -
3 | BORY <<< бичсэн | 2011-01-10 | 10:14 PM Сэтгэгдэлтэй хуудас |
thanks
+ (0) -
2 | EVolUtioN <<< бичсэн | 2011-01-09 | 4:24 PM Сэтгэгдэлтэй хуудас |
Thh gehimuda Unshaagui Bj Nowshroo Shass BI whahahayhahahhahahahah
+ (0) -
1 | Enh <<< бичсэн | 2011-01-09 | 4:05 PM Сэтгэгдэлтэй хуудас |
tnx heregte medee bn
+ (0) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !