| Statistics |
 | Нийт Онлайнд 2 Зочид 2 Хэрэглэгчид 0 |  |
 |
|
 | |  |
|
9:36 PM Хулгайч нар зайлаа |
|
 Өнөөдөр ангийнхаа хүүхэдтэй гадаа байж байсан чинь нэг ах хүрж ирээд энэ орцноос хүн дуудаад өг гэлээ. Тэхээр нь бид 2 нэг л сайн хүн болж дуудаж өгөх гээд хамт орсон чинь. Ардаас нь нэг нь орж ирээд бид 2ийг дээрэмдээд. Миний халаасанд 1000 төгрөг л байсан дахиад мөнгө байхгүй гэсэн чинь лалар чинь хүний шанаа руу шаагаад авдийн. Тэгсэн утсаа өг нтр гээд байхаар байхгүй нтр гэж тас гүрийгээд байж байсан чинь орцны хаалга дугарж бурхан ороод ирэх шиг л боллоо. Би нэгийг нь түлхчээд шууд доошоо туслаарай ахаа гээд л гүйцэн. Тэгээд тэр ах бид 2т туслаад тэр муу 2 хулгайчийг бариад 102 дуудаад цагдаад бариад өгсөн. Сая намайг цагдаагийн газраас дэслэгч ах ирээд авч яваад мэдүүлэг авлаа шд. Тэр муу 2 хулгайчийг ёстой аймар олон жил шоронд хатаана гэсэн. Тэр 2ийг цахилгаан бороохойгоор аваад хаясан аймар өвддөг юм шиг байна лээ. Би тэгээд өнөөдөр тэр тусалсан ах, цагаа нарын ачаар л аврагдлаа. Тэр ах орж ирээгүй байсан бол би алуулах байсан ч юм билүү. Манай 102 маш шуурхай юм байна лээ дуудлага өгөөд 5 минутын дотор л хүрээд ирсэн.
|
|
Category: Сонин хачин |
Views: 923 |
Added by: tsogtoo
| Rating: 3.0/2
|
| |
 | |  |
|
|