Монголын цахим залуусын нэгдэл!
Site menu
Section categories
Видео бичлэг Сонин хачин
Гар утсанд Программ
Tоглоом Хичээл
График Флэш
Chat Box
Statistics
Нийт Онлайнд 1
Зочид 1
Хэрэглэгчид 0

7:31 PM
Хоккейн түүхэн дэх хар өдөр.
ОХУ-ын Ярослав мужид Як-42 нисэх онгоц сүйрч, 43 хүний амь үрэгдсэн тухай тус улсын Тээврийн сайд Игорь Левитин мэдэгджээ. Як-42 нисэх онгоц Ярославль хотын «Туношна» нисэх буудлаас хөөрөн ойролцоогоор нэг километрийн өндөр авсныхаа дараа унасан байна. Онгоцонд тивийн лигийн аварга шалгаруулах тэмцээний эхний шатанд оролцохоор Минскийг зорьж явсан Оросын хоккейн «Локомотив» клубын гишүүд явжээ. ОХУ-ын Онц байдлын яамны урьдчилсан мэдээгээр, онгоцонд 45 хүн явсны 37 нь зорчигч, найм нь нисэх багийн гишүүд байв. Хоккейчин Александр Галимов, онгоцны үйлчлэгч Александр Мизов хоёр ослоос амьд үлдсэн байна. Гэхдээ тэдний бие маш хүнд байгаа ажээ. Ослоор амь үрэгдсэн 43 хүний цогцсыг олсон байна. Хоккейчид амь үрэгдсэнд дэлхийн алдартай хоккейчид болон янз бүрийн орны төрийн зүтгэлтнүүд эмгэнэл илэрхийлжээ. «Ярославльд онгоцны ослоор амь үрэгдэгсдийн төрөл төрөгсдөд эмгэнэл илэрхийлж байна» гэж Оросын Ерөнхийлөгч Дмитрий Медведев «Твиттер»-тээ бичсэн байна. «Оросын шилдэг багуудын нэг, улсынхаа аваргаар нэг бус удаа шалгарч байсан «Локомотив»-ын тамирчин, дасгалжуулагч болон мэргэжилтнүүд амь үрэгдсэн нь онцгой их харуусал төрүүлж байна» гэж Татарстаны Ерөнхийлөгч Рустам Миннихановын илгээлтэд дурджээ. Ийм утга бүхий эмгэнэлийн цахилгааныг Тува, Өвөр Байгалын хязгаар болон бусад бүс нутгаас иржээ. Тэрчлэн АНУ-ын Төрийн департамент, Шведийн Ерөнхий сайд Фредрик Рейнфельт, Польшийн Ерөнхийлөгч Бронислав Коморовский нар болон Канад, Америкийн Хоккейн холбооны төлөөлөгчид амь үрэгдэгсдийн гэр бүлд эмгэнэл илэрхийлээд, шархдагсдад түргэн эдгэрэхийг хүссэн байна. Амь үрэгдэгсдийн дунд гадаадын хоёр иргэн буюу Латвийн хоккейчин Карлис Скрастыньш, Шведийн хоккейчин Стефан Лив нар байжээ. Сүйрсэн нисэх онгоцны эзэмшигч болох «Як-Сервис» компанийн үйл ажиллагааг зогсоох асуудлыг хэлэлцэж байгаа тухай Оросын Тээврийн яамнаас мэдээлэв. Як-42 нисэх онгоц хүний хүчин зүйлийн улмаас сүйрсэн байж болохыг тус яам үгүйсгээгүй байна. Ослын шалтгааныг тогтоох ажил үргэлжилж байна.
Category: Сонин хачин | Views: 1105 | Added by: mnm_norovoo | Rating: 4.0/2
Total comments: 4
4 sv_oogii  
0
imegneltei bna

3 tgstengis  
0
haramsaltai l yum dry

2 Reaver  
0

1 bmurun  
0
Аймшигт осол. sad

Only registered users can add comments.
[ Sign Up | Log In ]
Log In
Search
Calendar
«  9-р сар 2011  »
Ня Да Мя Лх Пү Ба Бя
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Entries archive
Site friends
Тохиромжтой дэлгэц: 1440х990+, тохиромжтой хөтөч: Firefox 3+.. , Copyright© 2026 eZaluuS Team.Hosted by uCoz