Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Хэрхэн компьютераа вирусээс бүрэн хамгаалах вэ? - Хичээл - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
«  11-р сар 2009  »
НяДаМяЛхПүБаБя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15909
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6577
Эр: 4993
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 0
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 11
Зочид 11
Хэрэглэгчид 0
Хэрхэн компьютераа вирусээс бүрэн хамгаалах вэ?
poster

1. Хэрэглээний аюулгүй байдал: Компьютер дахь програмуудын аюулгүй байдлыг хангах үүнд: Internet Explorer, Microsoft Office, Netscape, Outlook express зэрэг үндсэн програмууд орно.
2. Үйлдлийн системийн аюулгүй байдал: Үйлдлийн системийнхээ аюулгүй байдлыг дээшлүүлэх
Доорх зөвлөгөөнүүдээс үйлдэл болгон дахь дэлгэрэнгүй мэдээллийг авснаар та компьютераа вирусдэхээс сэргийлэх боломжтой.

   Мэдээж хамгийн эхний алхам бол вирусын эсрэг софтверт байнгын шинэчлэл хийх хэрэгтэй гэдгийг хүн бүр мэддэг. Үүнээс гадна хэрхэн компьютерийн аюулгүй байдлыг хангах талаар бидний авч чадахуйц үйлдлүүд байдаг. Эдгээр үйлдлүүд нь ерөнхийдөө 2 үндсэн хэсэгт хуваагдана.
1. Хэрэглээний аюулгүй байдал: Компьютер дахь програмуудын аюулгүй байдлыг хангах үүнд: Internet Explorer, Microsoft Office, Netscape, Outlook express зэрэг үндсэн програмууд орно.
2. Үйлдлийн системийн аюулгүй байдал: Үйлдлийн системийнхээ аюулгүй байдлыг дээшлүүлэх
Доорх зөвлөгөөнүүдээс үйлдэл болгон дахь дэлгэрэнгүй мэдээллийг авснаар та компьютераа вирусдэхээс сэргийлэх боломжтой. 

Хэрэглээний аюулгүй байдал:


Internet Explorer болон Outlook Express 6-ийн шинэчлэлийг хийснээр түүн дэхь аюулгүй байдлыг сайжруулах юм. Шинэчлэлийг Microsoft-н үндсэн веб хуудсаас татан авч хийж болно. Доор бид холбогдох хаягийг орууллаа.
http://www.microsoft.com/windows/products/winfamily/ie/default.mspx
Зааврын дагуу ажиллаж програмууддаа шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай ба шинэчлэл хийснээр өмнө нь хэрэглэж байсан Internet Explorer болон Outlook Express 6 дахь таны веб түүх дуртай линкийн жагсаалт зэрэгт нөлөөлөхгүй юм. Харин инсталл дууссаны дараа компьтераа дахин унтрааж асаагаарай.


Томхон хэмжээний вирусууд нь Microsoft Excel, Word, PowerPoint-д документ болон өөрийгөө хувиргах нь их тохиолддог. Гэвч үүнээс хамгаалах энгийн арга бол оффис програмуудын ерөнхий тхоиргоонуудыг өөрчилснөөр томоохон вирусууд нэвтрэх үед таньд сануулан дохио өгдөг болох юм.Доор хэрхэн тохируулгыг өөрчлөх талаар бичлээ. 

Word, Excel,болон PowerPoint  Office 97-н заавар
• Меню сонголтооос хэрэглүүр буюу Tools-г сонго.
• Options сонголтыг дар
• General  гэсэн хэсгийг сонгон дарна.
• Macro virus protection гэсэн жижиг хайрцганд тэмдэглэгээг хийх
Word, Excel, and PowerPoint  Office 2000 болон Office XP-н заавар
• Меню сонголтооос хэрэглүүр буюу Tools-г сонго.
•  Macro –сонгож дараа нь Security-г сонгон дар.
• Тохируулга нь High эсвэл Medium тавигдсан байгаа эсэхийг сайтар шалга.
Microsoft Word 2000, Excel 2000, мөн PowerPoint 2000 эдгээр нь HTML болгон тохируулагдсан вирусыг оффис документ болгон хадгалах нь элбэг байдаг. Энэ хамгаалалтын сул тал нь хакеруудын хувьд ашигтай байж чадахгүй байгаа учир нь вирусыг файл болгон хувиргахаас сэргийлэх тохируулга бас байдаг.Тохируулгыг хийхийн тулд:
• Меню сонголтооос хэрэглүүр буюу Tools-г сонго. Дараа нь Options –г сонго.
• Цонхон дээр нилээд олон tab-ууд гарч ирнэ. Түүнээс General-г сонгоно.
• Confirm conversion at Open гэсэн хайрцганд тэмдэглэгээг хийж өг.
• Ингээд ОК товч дарснаар та дээрх төрлийн өөрийгөө файл болгон хувиргадаг вирусээс сэргийлж чадах юм.

Үйлдлийн системийн аюулгүй байдал:

 


Firewall нь компьютер болон интернэт холболтын хооронд хана босгодог гэсэн ерөнхий ойлголтыг өгч болно. Аливаа зөвшөөрөлгүй үл танигадах оролтуудаас таны компьютерийг найдвартай хамгаалж байдаг учраас энэ софтверийг идэвхижүүлэх нь их чухал.
1.  Start товноос Control Panel-г сонго.
2.  Network Connections-н тэмдэгт дээр давхар дарж ор.
3. Network Connections-н цонх нээгдэж боломжтой байгаа бүх интернэт холболтуудыг танд харуулах болно.
4. Firewall идэвхижүүлэхийг хүссэн холболт дээрээ дарна.
5.  Сонголт дээрээ хулганы баруун товчийг дарж Properties-н цонх гарч ирнэ.
6. Local Area Connection Properties сонголт доор  Advanced tab-г сонгож  дараа нь, Settings товчийг дар.
7. Ингээд Firewall-н сонголтын цонх гарч ирэхэд ON (recommended) товчийг дарж OK дарна.


Windows-н файлын нэр  хоёр хэсгээс бүрддэг.
1. Үндсэн файлын нэр жишээ нь: mydoc
2. Файлын өргөтгөл нэр жишээ нь: mydoc.txt
Файлын өргөтгөл нь файлын ямар үйлдэл хийхийг илэрхийлж байдаг жишээлбэл:

 

.doc  Windows документийг нээх
.xls   MS Excel нээх
.mdb MS Access нээх
.txt   Notepad нээх
.exe  Ачааллах боломжтой програм нээх
.html Internet Explorer дээр нээх
.vbs  Windows Scripting Host хэрэглэж  VB Script-г ачааллуулах
.js     Javascript script-г ачааллуулах

Файлын өргөтгөлийг гаргах


Windows ихэнхидээ файлын өргөтгөлийг харагдахааргүй байхаар тохируулсан байдаг. Гэсэн хэдий ч яг ямар төрлийн файл байгаа гэдгийг мэддэг байх нь чухал. Бидний хувьд хэдийн танил болсон том цэнхэр W бол word харин HTML-н файл том e гэсэн тэмдэглэгээтэй байдаг гэх мэтчилэн мэддэг боловч жишээ нь: vbs, .js  эдгээрийг мэддэггүй шүү дээ.
Эдгээр файл өргөтгөл нь яагаад их чухал вэ гэвэл вирусууд нь loveletter.txt.vbs зэрэг файлын өргөтгөл хэрэглэдэг.
Vbs  гэсэн өргөтгөлийг та харж чадахгүй учир орж ирсэн вирусыг текст байна гэж андуурах замаар компьютертай аюул учруулдаг.
Хэрэв та компьютераа аюулгүй байх үүднээс файл өргөтгөлийг харагдуулахыг хүсэж байгаа бол доорх алхмуудыг хийгээрэй. Файл өргөтөлийг харагдуулахгүй байх боломж үргэлж нээлттэй байдгийг бас хэлье.
1. Windows Explorer руу ор.
    1. Start менюгээс Find-г сонго
    2. Files and Folders гэсэн сонголтыг дар.
    3. Look In  хайрцаг дотор "C:" байгаа эсэхийг хар
    4. Named  гэсэн хайрцагт "explorer.exe" гэж бичиж өг.
    5. Find now  гэсэн товчийг дар.
    6. "Explorer" гэсэн сонголт гарч ирэхэд үүнийг давхар дар.
    7. ОК дар.
2. Windows Explorer дахь Tools менюгээс Folder Options-г сонго. Хэрэв Explorer  4.0 хувилбарыг хэрэглэдэг бол Tools меню байхгүй байгаа харин View менюгээс Options-г сонго.
3. View tab-г сонго.
4. "Hide File Extensions for Known File Types" гэсэн хайрцгыг хайн олоод Uncheck буюу идэвхигүй болго.

.SHS File хэлбэрийг арилгах


Ихэнхи компьютерууд яг ямар файл болохыг таниулах (".") үүний дараах 3 үсгээр тодорхойлогдох файлын өргөтгөлэй байдаг. Файлын өргөтгөлийг нуугдмал байлгахаар компьютер тохируулагдсан байдаг ба энэ нь компьютерт вирус энгийн файл хэлбэрээр харагдаж орж ирэхийг дэмждэг аюултай байдаг. Өргөтгөлийг ил гаргах нь их хялбар байдаг ба дээр хэрхэн үүнийг хийхийг бисэн байгаа.
SHS  гэсэн файл өргөтгөл нь хэзээ ч ил харагддаггүй бөгөөд тэгэхээр энэ нь текст файлтай адил харагддаг. Өөрөөр хэлбэл (<filename>.TXT.SHS) нь аюулгүй файл (<filename>.TXT) адил харагдана гэсэн үг.
Компьютераа вирусаас илүү сайн хамгаалахын тулд .SHS өргөтгөлийг ашиглана. Windows-с  .SHS өргөтгөлийг арилгах хэрэгтэй. Нэгэнт арилгачихсан бол Windows .SHS өргөтгөлийг дахин хэмжихгүй бөгөөд энэ нь ажиллах чадваргүй болох юм.

 

.SHS өргөтгөлийг арилгах нь таны хэрэглэж байгаа Windows-н хувилбараас ихээхэн шалтгаалах бөгөөд алхмуудыг анхааралтайгаар даган хийгээрэй. Та өөр файлын төрлийг арилгахгүйн тулд маш болгоомжтой байх хэрэгтэй ба санаандгүй энэ өөрчлөлтийг хийсэн тохиолдолд мэргэжлийн хүнд хандахийг зөвлөж байна.
1. Start  товноос Run-г дарж дараа нь explorer гэсэн үгийг бичиж өгнө. Open хайрцгаас enter  эсвэл Return товчийг дараарай.
2. Хэрэглэж байгаа Windows-н хувилбараас шалтгаалаад
• Windows 95/98/NT:  бол Windows Explorer менюн хэсгээс  View дараа нь  Folder Options-г дар. 
• Windows 2000/XP:  бол Windows Explorer менюн хэсгээс Tools дараа нь and Folder Options сонгоно.

3. Гарч ирэх цонхноос File Type tab-г сонгоно.
4. Ингээд Windows-ээр танигдсан бүх файлуудын жагсаалт гарч ирэх ба түүнээс Scrap Object  гэсэн файлын төрөл гарч ирэх болтол хулганаа доош чирэн хайгаарай.
5. Файлын төрлийг устгах
• Windows 95/98/NT:  Remove товчийг дар.Үнэхээр үүнийг хийхийг хүсэж байна уугэж асуухад Yes товчийг дараарай.
• Windows 2000/XP:  Delete товчийг дар.  Үнэхээр үүнийг хийхийг хүсэж байна уугэж асуухад Yes товчийг дараарай.
6. Цонхны доод талд байрлах ОК товчийг дарна.  


Ингээд та нэг төрлийн вирусээс компьютераа хамгаалж чадлаа. Ойлгосонгүй гэдэг тэнэг асуулт асуухгүй шүү. Зовон байж бичлээ


Сэтгэгдэлүүд: 2
Аватар байхгүй
2 | bayaa <<< бичсэн | 2011-07-08 | 11:45 AM Сэтгэгдэлтэй хуудас |
hooy malaaa chi tiiim surhiii yumuuu ai udgeee boloj chalichaarai angry angry angry
+ (0) -
1 | nyamkabb <<< бичсэн | 2010-05-23 | 11:01 AM Сэтгэгдэлтэй хуудас |
zarim 1 te1 humuus oilgomjgui l yom bn
+ (0) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !