Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Хараал хүрсэн уран сайхны кинонууд - Сонин хачин - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
2023-06-19
Бичсэн: Baagii0119
Хаана: Бээжингээс ирсэн бие хамгаалагч [монгол хэлээр/шууд үзэх]
2023-01-21
Бичсэн: torootoroo
Хаана: Mary and Max [Шууд үзэх]
2022-07-17
Бичсэн: hello
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-12-28
Бичсэн: uranbat
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-09-24
Бичсэн: baitu
Хаана: Iron Storm (2002/PC/ENG)
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15908
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6574
Эр: 4990
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 1
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 1
Зочид 1
Хэрэглэгчид 0
Хараал хүрсэн уран сайхны кинонууд
poster


"Матриц" (1999-2003)
Нэгдүгээр ангид нь Оракулын дүрийг бүтээсэн Глория Фостер болон ганц хоёрхон хэсэгт тоглосон 22хон настай дуучин асан бүсгүй Аалия нарын золгүй үхэл, Брендэн Лиг гол дүрд тоглуулахаар зэхэж байсан гэсэн сураг зэргээс үзэхэл "Матриц” кино хараал хүрсэн гэлтэй. Магадгүй аймшигтай муу хийсэн 2, 3 -р ангийг нь үзэж цагаа барсандаа бухимдсан сая сая үзэгчдийн хараал хүрсэн байж болох талтай.

"Сталкер" (1979)
Андрей Тарковскийн бүтээл, гүн ухааныг зөгнөлтэй хослуулсан сонгодог  энэ киноны зураг авалтын явцад маш олон хүндрэл учирч байсан. Бүтээлд тайлагдашгүй, ойлгомжгүй зүйлсийн талаар гардаг бөгөөд зохиол нь бодит амьдралд биелэлээ олж эхэлжээ.
Юуны өмнө урьдын хальс ор сураггүй алга болсон учраас киноны зургийг 2дахиа авах шаардлага гарсан байна. Гэвч хараалын талаар хэдэн жилийн дараа л буюу энэ бүтээлд оролцсон олон хүн зуурдаар нас барсны хойно ярьж эхэлжээ. Уг киноны зарим хэсгийн зургийг Пилитэ голын ойролцоох усан цахилгаан станцад авсан бөгөөд голруу бохироо хийдэг химийн станц хажууханд нь байдаг байжээ. Гол дүрийн жүжигчин Анатолий Солоницын, найруулагчийн Тарковский болон түүний туслах Лариса Тарковская нар хоолойны хорт хавдраар нас эцэслэжээ.
 
"Дуудлага-2" (2005)
Энэхүү япон киноны Америк хувилбарыг бүтээх явцад сэтгэл сэртхийлгэм явдлууд их тохиолджээ. Киноны үйл явдал амьдрал дээр амилсэн мэт байж. Зургийг янзалж,  байсан газар мод хугарснаас болж живсний дараахан нүүр хувиргалын багийнхны бага оврын автобус ч мөн живсэн байна. Зохиолд аймшигт амьтад гардаг бол, хортой ялаанууд бага оврын автобусруу дайрсан болон зураг авалтын багруу сүрэг хандгай гэнэт довтолсон зэрэг нь хамгийн аймшигтай байжээ. "Дуудлага” киноны япон эхийг ч бас бүтээсэн найруулагч Хидео Наката зураг авах үеийн оньсого мэт жихүүдэс хүргэм явдлуудыг тоохоо болисон гэдгээ хэлж байжээ. 1998 онд киноны япон эхийн зургийг авч байх үед далайн мандал дээр байрлуулсан байсан дуу хураагчид хий үзэгдлийн дуу хоолой бичигдэж үлдсэн гэдэг ажээ. 
 
"Омен" (1976)
Армагедонны талаархи Христосын зөгнөлөөс болсон уу бүү мэд 1976 онд энэ киноны анхны ангийг гарахад ямар нэгэн далд хүчин саад болсон гэдгийг нь 2005 оны "Омений хараал” баримтад киногоор баталж харуулсан байна. 1976 онд энэ киноны зураг авалт эхэлсэн анхны өдөр л зургийн багийн хамгийн гол хүмүүс нь замын осолд орж бэртэл авсан байна. Дараа нь зургийн зохиолч Дэвид Селтцер жүжигчин Грегори Пек нарыг онгоцонд байхад нь аянга нэргэжээ. Мөн нэгэн удаа зураг авалтын багийнхан хувийн онгоцоор нисэх ёстой байсан ч яг эцсийн мөчид нисэх захиалгаа цуцалсных нь дараа онгоц эвдэрсэн гэнэ. Тухайн үед онгоц нисгэгчийн эхнэр хүүхдийн сууж байсан машин дээр унаж, буудал дээр байсан бүх хүний амьдралын аван одсон жишээтэй. Сафарид зураг авч байхад нь нэгэн жүжигчинрүү 2 арслан дайрч алсан төдийгүй найруулагч Ричард Доннерийн байрлаж байсан зочид буудал дэлбэрсэн гэдэг.

Хараалтай кинонуудын анхдагч бол 1939 оны "Озийн орны шидтэн” юм. Хойд хорон санаат шулмын дүр бүтээсэн Маргарет Хэмилтон зураг авалтын үеэр хүнд түлэгдсэн төдийгүй киног театрийн бүтээл болгоход мөн мөсөн шулмын дүрийн эмэгтэйг золгүй явдал тойроогүй юм. 
 
Жеймс Бондын шинэ цуврал болох "Сайхан сэтгэлт Квант” киног бүтээх явцад ч бас золгүй явдал маш их тохиолдсон бөгөөд киноны багийнхан ямар сайндаа зургийн хальсанд хараал шившчихээ юу дээ хэмээн халагладаг байжээ. 4 сарын 18 нд Aston Martin DBS машинийг барьж явсан хүн жолоогоо алдаж, машин нуурын ёроолд унаснаас 7 хоногийн дараа машины хөөцөлддөг хэсгийн зургийг авч байхад өөр нэгэн орлон тоглогч осолд орж хүнд бэртжээ. Удалгүй дахин нэг машин осолдсон байна.
Бонд - Даниел Крейг хүртэл өөхөө хурууныхөө үзүүрийг санамсаргүй тасалж, нүүрээ зүсч /найман оёдол тавиулсан/, хавиргаа хугалжээ. 
Үүгээр үл барам Pinewood Studios-т гал гарч кинонд зориулсан бүх чимэглэл, хэрэглэлүүд шатсан байхад энэхүү бүтээл дээр ажиллаж байсан техникчийг эхнэр нь хутгалсан ажээ.

 Энэ бүхнээс үзэхэд "Сайхан сэтгэлт Квант” киног хараагдсан гэхэд арай эрт байгаа юм байна , учир зураг авч байхад гарсан ослууд нь ихэвчлэн ажлын хүнд нөхцөл, аюултай зураг авалтуудаас болсон гэнэ. Ер энэ киноны хувьд хараал гэвэл цээжлэхэд хэцүү нэр нь л байна даа.   

Хар хүчний нөлөө Холивудаас өөр газар бүтээгдсэн кинонд ч байна.  1991 оны "Мөнхийн Мэри” хэмээх Итали киноны зураг авалтын үеэр 4 хүн учир битүүлэг агаад санамсаргүй байдлаар амиа алдсан байдаг 
Ингэхлээр сүнс, чөтгөрийг дуудах оролдлогууд нь үнэхээр биелэхгүй гэсэн баталгаа байхгүй байх нь. Аймшигтай, муухай, зохиомол бодит байдлыг бүтээх, бүхий л мэдрэмжинд нөлөөлөхүйцээр кино хальсан дээр буулгах нь тэр аймшигт үзэгдлийг амьдралд биелэлээ олоход уриалан дуудаж, замыг нь нээсэнтэй адил болдог байх нь.

Үүн дээр нэмж хэлэхэд манай кино урлагт гэсэн ийм зүйл тохиолдсон байдаг.  Говийн зэрэглээ хэмээх киног хүн болгон мэднэ.

Тус киноны уран бүтээлчид шөнө явьж байгаад нэгэн айлд оржээ. Тэр айлын эмгэн даргитал буцалж байгаа цайгаа аягалж өгөхөд цэл хүйтэн байхаар нь сэжиглээд бүгд гарцгаагаад хажуугийн толгод дээр очоод харахад өнөөх айл тэмээ мал нь бүгд алга болсон байжээ. Тэрхүү цайнаас амссан хүмүүс бүгд золгүйгээр нас барсан гэх яриа байдаг.



Сэтгэгдэлүүд: 2
2 | amor <<< бичсэн | 2010-04-24 | 11:28 AM Сэтгэгдэлтэй хуудас |
yoooy aimhai huniig ailgd l bhiin daa kkkk aimar yumoo
+ (0) -
1 | kaZe <<< бичсэн | 2010-04-21 | 8:46 PM Сэтгэгдэлтэй хуудас |
aimar aimar
+ (0) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !