Олон зуун тоглоомчдын нулимсийг унагааж байсан үнэхээр сэтгэл хөдөлгөм
гунигтай 5 тоглоомыг танилцуулж байна.
5. Mother 2
VIDEO Японы MOTHER 2 / EarthBound хэмээх энэ тоглоом нь өсвөр насний хүүхдүүдийн сэтгэл хөдлөлийг ихээхэн өдөөсөн гунигтай тоглоом юм байна. Хэдийгээр энгийн нэгэн жижиг хэмжээтэй тоглоом боловч хүмүүс энэхүү тоглоомыг амьдралдаа тоголж байсан хамгийн гоё тоглоомуудын нэг гэж ярьдаг гэнэ.
4. ClannadVIDEO Энэхүү тоглоомыг японы аниме хүүхэлдэйнээс сэдэвлэн бүтээсэн ба мөн л нэлээн сэтгэл хөдөлгөм тоглоом гэнэ.
3. Final Fantasy VIIVIDEO Миний санаж байгаагаар 1998 оны хавьцаа анхны PS - д гарч байсан тоглоом, тэр үедээ жинхэнэ шилдэг RPG тоглоом болж байсан учир сүүлд дахин Remake - ийн хийсэн байгаа. Final Fantasy - гийн бас нэгэн шилдэг анги гэж хэлж болно
2. Dragon Quest VVIDEO 1992 онд хуучны Nintendo консоль дээр гарч байсан, хүмүүс үнэхээр гайхалтай зохиолтой учир энэ тоглоомыг тоглох гэж Nintendo Super Famicom - ийг авч байсан түүхтэй. Гэхдээ мэдээж цаг өнгөрөх тусам тоглоом үнэлгээгээ алдаж байсан учир 2004 онд Playstation2 - т гайхалтай өөрчлөлттэйгээр дахин хийгдсэн байна
1. Final Fantasy X
VIDEO Дэлхийн хамгийн их сэтгэл хөдөлгөм, бараг тоглосон хүн бүрийн нулимсийг унагаасан тоглоомоор Final Fantasy цувралын 10р ангийн тоглоом орсон байна. Ганц төгсгөлд нь ч бус бусад үед ч гэсэн үнэхээр гайхалтай мөчүүд таныг угтаж авдаг байна