tsogtoo Мэдээ: 1632 Сэтгэгдэл: 745 Нэр хүнд: 14 Цол: |
TOOLS Мэдээ: 269 Сэтгэгдэл: 666 Нэр хүнд: 1 Цол: |
ByAmBaA Мэдээ: 191 Сэтгэгдэл: 179 Нэр хүнд: 2 Цол: |
WINNER Мэдээ: 147 Сэтгэгдэл: 429 Нэр хүнд: 6 Цол: |
sadness Мэдээ: 120 Сэтгэгдэл: 1384 Нэр хүнд: 3 Цол: |
Харин саяхан Францын хэсэг эрдэмтэд хүссэн хүүхдээ төрүүлж болно гэсэн дүгнэлт хийсэн нь ихээхэн шуугиан тариад байгаа гэнэ. Тэд зүгээр нэг дүгнэлт гаргаад зогссонгүй хүссэн хүүхдээ олох өвөрмөц аргыг нээсэн байна.
Францын тэдгээр эрдэмтэд ямар хүйсийн хүүхэд төрүүлэхийг зөвхөн хоол ундаар л зохицуулна болно хэмээн мэдэгджээ.
Хэрэв та хүү охин хоёрын аль нэгийг хүсэж байгаа бол үр тогтохоос гурван долоо хоногийн өмнөөс эхлэн тусгай хоолны дэглэм барих ёстой аж. Хэрэв энэхүү хоолны дэглэмийг барьж чадвал хүсэл мөрөөдөл болсон хүү юмуу охин төрүүлэх боломж 80% иар биелэх магадлалтай гэнэ.
Хүүтэй болохын тулд яах ёстой вэ?
-Мал амьтны мах, бас загасны мах аль болох их идэх хэрэгтэй.
-Хүүхдийн будааг сүүгүйгээр идэж болно.
-Жигнэмэг идэж болно.
-Мөөг, төмс, хатаасан вандуйг аль болох их ид.
-Хоолоо аль болох давс ихтэй идэх хэрэгтэй.
-Банана, интоор, абрикос, персик гээд бүх төрлийн жимсийг сайн ид.
-Сүү огт хэрэглэж болохгүй.
-Ногооны салат, байцаа, гоньд идэх хэрэггүй.
-Бүх төрлийн самар, хушга, газрын самар идэж болохгүй.
-Цай кофе, дарс, шар айраг, содтой ус, рашаан, какао болон сүүн шоколад ууж болохгүй.
-Вафли болон бусад сүүн хольцтой нарийн боов идэж болохгүй.
-Талх маш бага хэрэглэ.
-Хэрэв долоо хоногийн дараа эмэгтэй хүн өөрөө давслаг, исгэлэн юм идмээр санагдаж эхэлвэл танайх хүүтэй боллоо гэсэн үг.
Охинтой болохын тулд яах вэ?
-Maл амьтны мах, бас загасны мах аль болох бага идэх хэрэгтэй.
-Жигнэж болгосон хоол аль болох их идэх хэрэгтэй.
-Өндөг идвэл маш сайн.
-Самар сайн ид.
-Манжин, лууван, өргөст хэмх, сонгино, улаан лооль ид.
-Бүх төрлийн сүүн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх нь чухал.
-Төмс эрдэнэшиш, лаазалсан ногоонуудаас аль болох зайлсхий.
-Сахар, зөгийн бал, жимсний чанамал болон бусад амттан болгоныг аль болох их ид.
-Кофе, цай, кальцитай гэхдээ гаазгүй рашаан уувал сайн.
-Ямар ч төрлийн хиам идэж болохгүй.
Хэрэв уг жороос болж биед чинь ямар нэгэн муу нөлөө илэрвэл та энэ хоолны дэглэмээс татгалзах хэрэгтэй.
-Гэхдээ хүссэн хүүхдээ төрүүлхийн тулд тэвчиж чадвал та энэ ертөнцийн хамгийн сайн эх байх болно.
Сэтгэгдэлүүд: 1 | |
1 |
TOOLS <<< бичсэн | 2010-03-12 | 11:26 PM
Сэтгэгдэлтэй хуудас |
mongoliin 1 site deerr baisan www....mn geed he he
(0)
| |