|

ОХУ-ын Тувагийн алдарт хөөмийчдийн нэг, ОХУ-ын гавьяат жүжигчин
Конгар-оол Ондар хэмээгч эрхэм өнгөрсөн 7 хоногт Москва хотод айлчилж
ОХУ - ын ерөнхийлөгч. Д.Медведевтэй уулзан , Монголчуудыг нэг сайхан муулж хөөмий, айраг 2ийг Тувагийнх учир ОХУ -ын соёлын өмч гэж яриа хийсэн нь хөөмий нь Хятадынх байтугай Монголынх ч биш гэж ойлголт өглөө. За ингээд та бүхэн доорх хэсгээс тэр 2 эрхмийн яриаг уншаарай
К.Ондар: Сайн байна уу, эрхэм Дмитрий Анатольевич! Миний
хувьд үнэхээр чухал уулзалт болж байна. Би Сибириэс, Енисей мөрний эх
Тувагаас ирсэн хүн. Манай Сибирийн цөөхүүл үндэстнүүдэд нэг өвөрмөц
урлаг байдаг юм. Хөөмэй гэдэг нэртэй.
Д.М: Аятайхан юм байна лээ.
К.О: Америкт манай хөөмэйг сайн мэддэг, тийшээ очиж тоглох
бололцоо ч овоо гардаг юм. Харин Оростоо болохоор ингэж чадахгүй юм аа.
Д.М: Танайд очихдоо сонсч байсаан.
К.О: Тийм тийм, завшаантай явдал болсон шүү.
Д.М: Тэр үнээн.
К.О: Энэ Хятад, Монгол хоёр манай хөөмэйг өөрийн нэрээр
ЮНЕСКО-д бүртгүүлж патент авах гээд байх юм. Манай өмч биз дээ, энэ
чинь. Ингэж болдог юм уу, Ерөнхийлөгч өө?
Д.М: Патент ий?
КО: Тэгэлгүй яахав. Бид тэрнийг нь дуулаад хоол хоолойгоор давахгүй байна. Манай нүүдэлчдийн юм шүү дээ уул нь.
Д.М: Тэр патентийг нь өгүүлэхгүй ээ.
К.О: Ж.Бушийг Монголд очиход таалагдсан хоёр л юм байж гэнэ.
Хөөмэй, сүүний архи энэ хоёр. Хоёулаа манай юм байхгүй юу. Энэ ч арай
дэндэж байна шүү. Яахав, бид хөрш залгаа улсууд гэдэг нь бол үнэн л дээ.
Д.М: Гэхдээ та нар чинь ах дүү улс шүү дээ. Ж.Бушийн хувьд юм амлаж чадахгүй, харин Б.Обамаг хөөмэйнд уруу татах гээд үзье.
К.О: Би танд болоод энд байгаа эрхмүүдэд зориулаад нэг хөөмэйлээд үзүүлчихье. Огт удахгүй, та зөвшөөрчих.
Д.М: Тэгэлгүй яахав.
/35 секундын турш хөөмэйлэв./
Д.М: Браво. Их баярлалаа.
Уг нь Монгол улсаас албан ёсоор хамгийн сүүлд салсан угсаатан бол Тува юм.
Тус улсыг удирдаж байсан С.Тогоо гэгч өөрийн саналаар Тагна Тувагийн
Бүгд Найрамдах улс нэртэйгээр ЗСБНХУ-ын бүрэлдхүүнд орсон агаад үүний
дараахан "Их тэнгэр”-т болсон нэгэн зоогон дээр маршал Х.Чойбалсан
түүнийг элдэн хөөж, "Эх нутгаа зардаг хүнд эцгийнх нь суран тэлээг
амсуулья” хэмээн зандарч байсан тухай хууч яриа байдаг.
Х.Бадамгэрэл
|