Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Хүүхэлдэй эргэн ирсэн нь-1 - Сонин хачин - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15909
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6577
Эр: 4993
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 0
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 17
Зочид 17
Хэрэглэгчид 0
Хүүхэлдэй эргэн ирсэн нь-1
poster
Хэрэв та энэхүү өгүүллэгийн 2-р хэсгийг уншихийг хүсвэл
http://ezaluus.ucoz.com/news/khkhehldehj_ajmshigijn_gllehg/2010-02-25-1244
Ээжээ цай ууя хэмээн хоёронтоо үглэх охиныхоо дуунаар Индмаа дургүйхэн босч галтогооны өрөөг бараг л нүд аниатай хэвээр зүглэв. Унтахын өмнө юм уухгүй эрхлээд л байдаг мөртлөө яг шөнө дунд хүн сэрээгээд янзын хүүхэд шүү хэмээн амандаа дургүйцэн үглэсээр харанхуй коридороор алхахдаа нүцгэн хөлөөрөө нэгэн зөөлхөн зүйл дээр гишгээд өнгөрсөнөө анзарсангүй ээ. . . Индмаа өглөө эртлэн босч өглөөний унд бэлдээд, том охиноо хувцаслан сургуульд нь нөхөртөө хөтлүүлэн явуулах, өөрөө гэрийнхээ дэргэдэх цэцэрлэгт багыгаа тэврэн аваачиж өгөх их ажил ундардаг ч угийн тайван амгалан учраас нэгээхэн ч удаа бухимдаж байсангүй. Хааяа хоёр охин нь аашаа гарган зэрэг зэрэг бахирч байсан ч гэсэн эв зүйг нь эвтэйхэн олж орхино. Бага охиноо гаргаснаас хойш ажилдаа буцаж оролгүй гэрийн эзэгтэйн албанд сайн дураар шилжиж орж, өөрөө ч сэтгэл хангалуун гэрийн эзэгтэйн амьдралаар амьдарч байгаа нэгэн билээ. Энэ өглөө ч мөн ялгаагүй хоёр охиноо цайг нь уулгаад багыгаа хувцаслан, томдоо зааварчласаар хувцаслаж дуусахаар цүнхийг нь авч нөхөртөө бариулаад, бага охиноо хөтлөн үүдрүү зүглэлээ. Ээжээ би шинэ хүүхэлдэйгээ авч явж болох уу хэмээн асуухад, 1-р ангийн бяцхан эгч нь хэзээ цэцэрлэгт тоглоом авч явж байсан юм хэмээн гөжүүд цовоо дуугаар өрсөн хариулсанаар данн хэмээн хаалга хаагдаж чимээ тасран одлоо. Гэрт нам гүм ноёрхож өрөөнд нисэх ялааны дуу ч сонсдохоор анир чимээгүй болохыг тэднийд буй хэн нэг нь тэсгэл алдан хүлээж байв. Тэр хүүхэлдэй байлаа. Өчигдөр орой бяцхан охин тоглож байгаад хана налуулаад суулгаж орхисон тэр л газраа хүйтэн цэнхэр нүдээ гялалзуулан суусаар ажээ. Хүүхэлдэй гараа аажмаар өргөн баруун хөлөө хурц цоргим нүдээрээ сайтар ажлаа, булцгар резинэн хөл нь булчин хавьдаа хонхойсон бөгөөд түүнийгээ хуучин хэвд нь оруулах гэж ихэд хичээн оролдсон боловч жижиг хонхорхойны ором нь огт арилсангүй хэвээр үлдэв. Хүүхэлдэй ихэд уурслаа, Гайгүй ээ чи, хөлөн дээр хонхорхой гаргах ямар байдгыг чамд үзүүлье, их удаанаар шанална даа гэж хүйтэн цэнхэр нүдэт дотроо занан бодсоор бяцхан гараараа газар тулан босч шинэ гэртэйгээ танилцахаар зэхлээ. Нарны гэрэл туссан цэлгэр сайхан өрөөнд зөөлөн резин биетэй шаргал үст бяцхан хүүхэлдэй аймшигт хэрэг үйлдээд нуугдаж болох ан цав хайж сүүтэгнэн алхах нь харсан хэний ч болов дотор өөрийн эрхгүй зэвүүцмээр. Индмаа урд шөнө галтогооруу явахдаа өөрөө ч мэдэлгүй хүүхэлдэйний хөл дээр нь гишгиж орхисон байжээ. . . Тун удахгүй хаалганы цоож дуугаран Индмаа гэртээ орж ирлээ. Түүнийг өдөржин гэртээ байдаг гэдгийг нь мэдээгүй болохоор үдээс хойш хүүхэлдэйн цухал нь улам хөдлөж байв, тэр өдөржин хөдөлж ч болохгүй суусаар байх юм байна. Хүүхдүүдийнхээ хувцасыг угаасан шигээ суусан Индмаа гэнэт өчигдрийн хүүхэлдэйг угаах хүсэл төрлөө. Шинэ ч гэсэн дэлгүүрээс авсан биш нэг сайхан угаагаад орхиё гэж бодоод хүүхэлдэйг шүүрэн авч халуун усаар мулцайтал нь угааж орхиод зогсохгүй, хоёр даашинзыг нь сайтар угаагаад нүцгэн хүүхэлдэйг цонхны тавцан дээр суулгаж орхив. Хүүхэлдэй час халуун усаар угаалгахдаа Индмаагийн гарыг тас хазан, зүрхийг нь зогстол айлгахыг хүссэн хэдий ч, илүү алгуурхан илүү тарчлаантай хэмээн зэвүүн бодол дотроо тээсээр нүдээ үл цавчин халуун угаалгыг тэсч өнгөрүүллээ. Хүүхэлдэй даашинзаа хэзээ өмсүүлэхийг хүлээн сууна. Ашгүй удаж төдөлгүй цэцэрлэгийн бяцхан охин ирж даашинзыг нь өмсүүлсэн хэдий ч үсийг нь самнах нэрээр удтал дуу дуулан угзарч суух нь дэндүү тээртэй. Хүүхэлдэй шөнө болохыг хүлээж чадахгүйгээ мэдлээ, хөлөн дээр гишгинэ гэнээ. . . Оройхон хоёр охин нь эвтэй найртай тоглож, нөхөр нь хөлбөмбөг гарч буй дэлгэцрүүгээ орох нь холгүй догдлон Индмаа нөхрийнхөө авчирдаг өдөр тутмыг сонинг шохоорхон эргүүлж сэтгэл дүүрэн жаргалтай сууж байтал бага охины час хийн уйлах дуу гэнэт хадлаа. . .Сандран харвал том охин нь ээжээсээ хүртэл өмөөрдөг бяцхан дүүгийнхээ ургаж ядан буй хөөрхөн өрөвлөг үснээс нь тас атган хүчтэй гэгч нь угзчиж байх нь тэр. Бага охин нь нүдээ тас аниад амаа ангайн хар чадлаараа бахирч ээжээ, аниа хэмээн ээлжлэн зүрх зүсмээр уйлахад Индмаа ухасхийн очихдоо нөхрөөсөө хожимдсон байлаа. Хоёр охиндоо амь шиг хайртай нөхөр нь өөрийнхөө охин гэж өмчилдөг том охинруугаа гар далайн хар чадлаараа алгадаад авахыг хараад Индмаа өөрийн эрхгүй сөхрөн суув. Охин нь дүүгийнхээ үснээс атгасан гараа тавьж тээр тэнд өнхрөн ойчиход нөхөр нь тоож харсан ч гүй, буцан сууж хөлбөмбөгөө шимтэн үзэхийг хараад Индмаа миний нөхөр мөн үү хэмээн айх гайхах зэрэгцэн цочирдлоо. Бурхан минь гэж өөрийн эрхгүй амандаа үглээд Индмаа 2 талд ам мэдэн чарлаж буй хүүхдүүдрүүгээ ухасхийв. Үсрэн унасан том охиноо тэврэн орон дээр хэвтүүлээд, бяцхан дүүгийнх нь нулимсийг арчин нөхрийнхөө өвөр дээр бараг л шидэж орхиод, угаалгын өрөө орж хүйтэн усаар алчуур норгон том охин дээрээ гүйж очлоо. Долоохон настай балчир охины баруун хацар нь тэр аяараа улайж халуу дүүгэн памбайн хурууны ором тодхон харагдана. Индмаа одоог хүртэл мэгшин уйлсаар буй охиноо үнсэн аргадаж, хацар дээр нь хүйтэн жин тавьсаар тэврэн сууж айх гайхах зэрэгцэн хоромхон зуурын явдлыг эргэцүүлсээр суулаа. Нөхөр нь урд нь хоёр охиноо энэ байтугай үймүүлэн буулгаж байхад тоосон ч шинжгүй байдаг төдийгүй хааяа нэг Индмааг том дуугаар загнахад хүүхэд айлгачихлаа яахнав хэмээн өмөөрч суудаг олон таван үггүй бодь сэтгэлтэй нэгэн билээ. Том охиноо бүүр толгой дээрээ гартал эрхлүүлчихсэн, өнөөх нь ч гэлээ хэрэг төвөг тарихаараа хар багаасаа аавын ард нуугдвал загнуулахгүй гэж мэддэг болчихсон зальтай охин. Гэтэл гэртээ чангахан хашгирч ч үзээгүй амгалан зантай нөхөр нь өнөөдөр яахаараа галзуу мэт үсрэн давшилж, тэр бүү хэл жаахан охиноо хар чадлаараа алгадаж авдаг билээ. Тийм их сургах гээд байгаа юм бол бөгсөн дээр нь зөөлөн алгадаж болсонгүй юу хэмээн бодтол нөхөртөө гомдох сэтгэл төрөн өөрийн эрхгүй нүднээс нь нулимс урсан гарч арайхийн тайвшраад унтаж буй охины нүүрэн дээр дусаллаа. Харин бараг л дэргэдхэн нь цэв цэнхэр нүдтэй хүүхэлдэйн шилэн нүдэнд хорсол баясал зэрэг тодрон очтоод бүдгэрсэнийг Индмаа анзаарсангүй ээ. . . .
Өглөө том охин нь босохгүй хэмээн урвагнан орондоо хөрвөөхөд хоцорчино хэмээн Индмаа босгохоор очиход охин нь халуурч байгаа нь илт харагдлаа. Духыг дарж үзвэл нилээд халуунтай байх нь тэр. Өнөөдөртөө хичээлд нь явуулахгүй, бага охиноо ч цэцэрлэгт нь өгөхгүй гэж шийдсэн Индмаа тусдаа гарсанаас хойш анх удаагаа нөхрийнхөө цайг нь аягалаж өгсөнгүй ээ. Охиныхоо толгой дээр хүйтэн жин тавиад, эм өгөлгүй түрдээ харзнаж, шингэн зүйл сайн уулгая гээд Индмаа хярам буцалгахаар явлаа. Бяцхан дүү нь эгчийнхээ өвөрт шурган ороод өвчтэй гэж тоосон шинжгүй хөөр баяр болон тоглож эхэллээ. Нөхөр нь ажил дээрээ очсон ч сэтгэл нь тогтворгүй босон суун байлаа. Өчигдөр гаргасан авирнаасаа болж өглөө халуурч байгаа охиноо үнсэлгүй гарсандаа санаа зовон цайны цагийг хүлээлгүй эртхэн гэррүүгээ очьё хэмээн шийдэв. Бяцхан охин орноос дэвхрэн бууж хүүхэлдэйгээ шүүрэн авч өвөртлөөд эгчийгээ ээж болгоод хүүхэлдэйгээ охин нь болгоод тоглож гарлаа. Индмаа бүлээн хярам аяга дүүрэн барьж ирээд охиндоо уулгах гэтэл охины хоёр хацар мэнчийн улайж амьсгаа нь ихэд дээрдсэн байхыг хараад яаран халууны шил суганд нь хавчуулаад сайтан хучин хажууд нь суулаа. Бага охиноо хүүхэлдэйтэй нь эгчийнх нь орноос босгосон нь харин оножээ. Охины халуун бараг 40 хүрч охин уйлагнаж эхлэхтэй зэрэгцэн Индмаа хүүхдийн түргэн хурдхан дуудаад ачаалал ихтэй 1 цаг гаруйн дараа гэсэн хөшүүн хариутай зэрэгцэн нүдэндээ нулимс мэлтэлзүүлэн нөхөррүүгээ залгалаа. Аргагүйн эрхэнд халуун буулгах эм өгөөд, халбагаар шингэн зүйл амруу нь хийн суулаа. Учир мэдэхгүй жаахан хүүхэд нь өвдөхөөс илүү хэцүү зүйл эх хүнд байхгүй болохоор Индмаа өөрийн мэдэлгүй дотроо нөхрөө элдэв үгээр хараасаар сууж байв. Удалгүй нөхөр нь ч ирж, араас нь түргэний эмч ч орж ирлээ. Хэт хүйтэн зүйл уусан уу, халуун буулгах эм хэзээ өгсөн, хоолойг нь харья хэмээн ойр зуурын үзлэг хийсэн эмч бүсгүй халууны эм дахин өгч шингэн зүйл сайн уулга хэмээн зөвлөгөө өгөөд орой бүүр буухгүй бол дахин түргэн дуудахыг сануулаад буцан явж одлоо. Чамаас болж байгаа юм хэмээн чанга дуугаар Индмаа өөрийн эрхгүй хашгирч, гэртээ хэлэх нь бүү хэл гудамжинд сонсохоос ч эвгүйцдэг үгсээр өөрийн эрхгүй нөхрөө булж гарлаа. Нөхөр нь эхлээд ихэд гайхсан авч тун удалгүй нүүрээ мэнчийлгэн уурлаж ам мэдэн хэрэлдэж гарав. Хоёр охин нь гэр дүүрэн зүрх эмтлэм чарлан уйлахыг ч тэр 2 анзааралгүй аль муу үгсээр бие биеэ булж, нөхөр нь зурагтан дээрх гэр бүлийн жаазтай зургаа авч газар чулуудаад хаалга тас саван гарч одоход Индмаа сая нэг сэхээ авч амаа хамхилаа. Бага охиноо аргадан тэвэрч үнсээд, халуунтай охиноо зовоож байдаг хэмээн орных нь дэргэд нь суун одоо аав ээж хоёр нь дахиж хэрэлдэхгүй хэмээсэн ч хоёр охин нь гэр дүүрэн хэрүүлээс айсандаа чангаар уйлалдсан хэвээр байв. Би чинь юу л хийгээд байна даа, байтлаа хүүхдүүдийнхээ дэргэд хэрэлдэх нь дутаж дээ гэж Индмаа хүүхдүүдээ аргадах зуураа гайхашран бодлоо. Охины халуун буурахгүй л байв. . . Орой тийш охиных нь халуун буурахгүйгээр үл барам эмэнд ч дарагдахгүй шинжтэй болсоноор аргагүйн эрхэнд нөхөррүүгээ залгаж түргэний машинаар эмнэлэгт хэвтэхээ хэлж, бага охиноо гэртээ ирж харахыг хүслээ. Индмаад нөрөө ирсэний дараа түргэн дуудъя гэж цаанаасаа нэг санагдаад байсан нь зөв болов. Учир нь удаж удаж ирсэн нөхөр нь нилээдгүй халамцуу байх нь тэр. Бараг л өдөр хаалга саван гарсанаас хойш тасралтгүй уусан гэлтэй. Индмаа аргагүйн эрхэнд бага охиноо халамцуу нөхөртөө орхиод, түргэний тэргэнд охиноо тэврэн орохдоо ийм үед санаа амар архи уун тэнэж явсан нөхрөө зэвүүцсэн хэвээр байв. Хүүхэлдэй баярласандаа бараг гараараа даллах дөхлөө, баяртай бүсгүй минь миний хөл дээр гишгихээр ийм л юм болдог юм даа. Эмнэлэгтээ тавтай морил. 7 настай хүүхдийн сахиуртай хэвтүүлэхгүй гэсэн эмчийн заавраар Индмаа гадна нь хоол ундгүй орой болтол хүлээн охины биед нааштай өөрчлөлт гарахыг хүлээн эмнэлгийн урт хонгилоор нааш цааш холхисоор цаг хэрхэн өнгөрсөнийг ч анзаарсангүй. Нэг мэдэхэд хэдийнэ орой болж ашигүй сувилагч хүүхэн халуун буурахгүй байгаа ч дахин нэмэгдэхгүй байна. Халуун буулгах эм уугаад овоо тайвширч унтаад өглөө гэхийг сонсоод шөнө муудвал заавал утасдахыг аминчлан гуйгаад өглөө эрт ирэхээр гэр өөдөө явлаа. Гэртээ яаран очиход нөхөр нь архи нь нилээд гарсан гэмшингүй царайтай байх бөгөөд хоол хийж, зад шидсэн жаазтай зургийнхаа шилийг нь түүн хаяж буцаан байранд нь тавьсан байх ажээ. Яасан бэ гар утсаа яагаад авсангүй гэхэд Индмаа эмчийн зөвлөгөөг дамжуулан хэлээд гар цүнхэнд байсан утсаа үзтэл нээрэн салгагдсан байв. Дуртай дургүй хоол идэж байтал нөхөр нь хувцасаа өмсөөд, эмч сувилагчийг нь гуйж байгаад охиноо сахиж хононо гээд гарахаар завдахад Индмаа учиргүй баярлан золтой л уйлсангүй. Өрөөнд нь орсон даруйдаа утасдаж ямар байгааг хэлээрэй гэж захиад өглөө эрт хоол цайтай очно хэмээгээд гэрийн шаахайг нь уутанд хийж өгөөд нөхрөө эмнэлэг явууллаа. Нөхөр нь сахина л гэсэн бол яаж ийгээд л охиноо сахиж л орхино гэдгийг Индмаа сайн мэдэж байснаас санаа нь жаахан ч гэсэн амарчээ. Миний охин хоолоо идсэн үү хэмээн асуухдаа бага охиноо орж ирсэн цагаас нь авахуулаад өрөөний буланд хөдөлгөөнгүй суусаар байгааг гэнэт анзаарав. Айчихсан бололтой гэж Индмаа дотроо оношлоод хоёулаа хүүхэлдэй үзье, бас гадаа гарч хүссэн зайрмагийг нь худалдаж авч өгье хэмээн өвөр дээрээ авч тэврэхэд бие нь хөшүүн төдийгүй нилээд хүйтэвтэр байсанд зүрх нь амаар гарах шахан түг түг хийн хүчтэй цохилж миний охион гээд өөрийн эрхгүй цүнхээ шүүрэн авч гарч гүйж байхдаа гэнэт сэхээ авлаа. Гэртээ түргэн дуудчихаж болох байсан шүү дээ, би чинь яагаад ингээд учир тоймгүй сандраад байна вэ эрүүл ухаангүй юм шиг гэж бодсон боловч охиноо тэврэн салхинд жаал суугаад үзье гэж шийдээд орцны хаалгаар гарлаа. Индмааг эх хүний төрөлх зөн совин нь охиноо шүүрэн авч гэрээ орхиход хүргэсэнийг анзаарсангүй. Гадаа гартал охин нь ээжээ зайрмаг илье гэх шиг болоход Индмаа охиноо хартал уруулаа цорвойлгон аяархан дуугаар дахин ээжээ зайрмаг гэж хэлэхэд дотор нь цэлсхийн онгойх шиг санагдав. Гарыг нь барьтал түрүүний хөшүүн хүйтэн арилсан мэт хурууны үзүүр нь хөөрхөн бүлээн болсон байсанд Индмаагийн санаа нь амарчээ. Дэлгүүр зүглэх зуураа тэвэрсэн охиноо энхрийлэн үнслээ. Айчихсан байна, аргагүй шүү дээ. Мэдээ орсон цагаас нь хойш аав ээж хоёр нь тэдний дэргэд чанга хашгиралдаж хэрэлдэх нь бүү хэл, чангахан дуугарч хоёр биеэ муухай харж байсан удаагүй болохоор Индмаагийн таавар нь чухам зөв мэт өөрт нь санагдаж байв. Охин нь тэврүүлсэн чигээрээ дэлгүүрт ороод ээжийгээ сайхан ааштай байгаагаар далимдуулан том гэгчийн зайрмаг заахдаа баярлан эгдүүтэй гэгч нь инээд алджээ. Хоёр цаг хэртэй гадаа суусан Индмаа охиноо зайрмагаа идэж дууссаны дараа гулгуурруу гүйн очиж нэг гулгаж, нэг шороо ухаж баярлан гүйхийг харан сэтгэл тайван сууж байгаад гэнэт нөхөррүүгээ залгахаар утсаа гаргатал утас нь аанай л унтарсан байгааг харлаа. Зай нь муудчихаж дээ хэмээн бодсоор охин дээрээ очиж хацрыг нь илж, гарыг нь атгатал гүйсэндээ болоод хөөрхөн халууцчихсан байсанд олзуурхан гэр өөдөө зүглэлээ. Гадаа нэгэнт харанхуй болсон ажээ. Гэртээ ороод гар утсаа асаан цэнэглэхэд нөхрөөс нь охиноо сахиж байна, ашгүй халуун нь ялигүй буурсан, утсаа асаагаачээ гэсэн мэссэж аваад баярлан тэр доор нь хариу бичээд унтахаар ороо засч эхлэв. Тэр шөнө Индмаа аймшигтай хар дарж зүүдэллээ. Хэн нэгэн аймшигт этгээд түүнийг тас харанхуй хонгилоор мөр даран гүйх бөгөөд Индмаа эргэн харахад үзэгдэх зүйл юу ч үгүй хирнээ аймшигт хэн нэгэн ард нь мөр даран хөөж байгааг мэдэрсээр хүчээ баран урагшаа гүйн зугатаах ажээ. Арайхийн нэгэн хаалга онгойлгон дотор нь орвоос зэгэл саарал өнгөнд ууссан өөрийнх нь гэр байх нь тэр. Гэхдээ Индмаа гэртээ орсон мэт атлаа гэрээ бүхэлд нь дээрээс нь өнгийж харж байгаа нь гайхалтай, бас бүх өрөөгөө нэгэн дор харах нь бүүр ч сонирхолтой мэт. Гэхдээ яагаад ч юм том охин нөхөр хоёр нь харагдахгүй байв. Нээрэн эмнэлэгт байгаа гэж зүүдэндээ бодонгоо Индмаа бага охиноо хайж зэгэл саарал будангаар дүүрсэн гэр дотуураа тэмчтэн явтал хөл доор нь охин хэвтэж байх нь тэр. Ухасхийн тэврэн автал тэс хүйтэн болсон бие нь гарыг нь час хийн хайрах мэт болоход дуу алдан хашгираад өөрийн эрхгүй өвдөглөн суутал, яг ард нь хамаг бие өөрийн эрхгүй арзас хиймээр аймшигт хахирган хүйтэн дуу гарлаа. Индмаа толгойгоо зугуухан эргүүлэн харахад гэрийн булангийн сүүдийнсэн зэгэл булангаас мөс шиг хүйтэн хөх цэнхэр хоёр нүд эгц ширтэсээр наашлан айсуйд Индмаагийн бүх биеийн цус царцах мэт санагдан өөрийн эрхгүй аймшигтай дуу алдан хашгирлаа. .
Хоолойн чадлаар хашгирсан болоод ч тэр үү Индмаа хар дарсан зүүднээсээ арай ядан сэрж чадлаа. Аймшигт зүүдний уршигаар түүний хамаг биеийн хар хөлс цувж, зүрх нь хүчтэйгээр түг түг цохилно. Үүр хаяарах яагаач үгүй дүн шөнийн гүн харанхуй өрөө дүүрэн ноёрхсон хэвээр байсан болохоор Индмаа гараа сарвайн дэргэдээ унтах охиноо наашлуулан тэврэхээр гар хүртэл. . . Гай дагуулсан зүүдний биелэл нь үнэн болох нь түүнд мэдэгдэж, охины бие цэл хүйтэн байх нь тэр. Индмаа ухасхийн охиныхоо хүйтэн биеийг гартаа тэврэн авч сэтгэлээ барьж дийлэхээ байж, өөрийн эрхгүй хүчтэй цурхиран уйлах тэрхүү мөчид түүний ардхан талд төмрийн хөрөө хяхаран дуугарах мэт дотор хүйт оргиулсан дуу гарах мэт болов. Индмаагийн ухаан айсан цочсоноосоо балартах шахаж арайхийн толгойгоо эргүүлэн харлаа. Тас харанхуй өрөөний зүүн хойд булангаас мөс мэт хүйтнээр гялалзсан цэв цэнхэр хос нүд түүнийг чиглэн бодитоор айсуйг хараад Индмаа чангаар хашгиран дуу алдаад, өөрт тохиолдсон гэнэтийн зүйлсийг давж дийлсэнгүй ухаан балартан унах нь тэр. Шөнөжин том охиноо цурам хийлгүй эмнэлэгт сахисан нөхөр нь өглөөний 9 цаг өнгөрөх үеэс дотор бачимдан цухалдмаар санагджээ. Өдийн Индмаа цай хоол болоод ирнэ гээд байгаагүй билүү, охиноо сэрэхэд гэрийнх нь цайг уулгавал аштай юу хэмээн дотроо үглэвч гаднаа тайван дүр үзүүлэн охиноо сахисаар байв. Индмаагийн гар утасруу, бас гэрийнхээ утасруу бараг хорин удаа залгачихад утсаа тэрээр авсангүй. Өглөөний эмчийн үзлэгээр охины халуун жаахан буусан байна хэмээхүйд ээжийг нь нааш нь ирүүлнэ гэж охиндоо амлаад гэрээр гэрийн зүг явлаа. Ажилруугаа утасдаж чөлөө авчихаад гэрийн зүг явахдаа бухимдал нь арилахгүй л байв. Өглөө эрт Индмаа ирчихсэн бол ажилруугаа амжаад очихгүй юу, над биш юм гэхэд охиндоо цай авчрахаа яана хэмээн дотроо үглэсээр гэрийнхээ хаалганд түлхүүрээ эргүүлэн орлоо... Гал тогооны өрөөнд хангир жингэр хэмээн дуугарах чимээнээр Индмаа нүдээ арай ядан нээж харав. Гэрийнх нь хөшиг, онгорхой салхивч, дутуу хаагдсан ханын шүүгээ. Ханын шүүгээний цаанаас хэн нэгэн түүний ширтэх мэт эвгүй мэдрэмж төрсөнөөр Индмаа гэнэт урд шөнийн явдлыг нэгд нэгэнгүй эргэн санаж, бушуухан өндийн бостол охин нь байхгүй, орон дотроо тэрээр цор ганцаар хэвтэж байсанд өөрийн эрхгүй муухай дуугаар бахардан хашгирлаа. . . Аймшигт хашгираанаар гал тогоонд цай чанаж байсан нөхөр нь дэргэдээ суугаад томоотой гэгч нь печень мэрэн идэж суусан бага охиноо хөтлөн Индмаагийн унтаж буй өрөөрүү хар чадлаараа чавхдан оров. Яасан бэ хэмээн өөрөөс нь дутахгүй бахирах нөхрийнхөө дуунаар Индмаа гайхан эргэн харсаны дараа өөрийгөө галзуурчээ гэж анх удаа бодох нь тэр. Цай самарч байсан том халбага барьсан нөхөр нь, гартаа идэж байсан печений үлдэгдлээ барьсан бага охиныхоо хамтаар хоёулаа түүнийг нүдээ дүрлийлгэн гайхширах ажээ. Индмаа биеэ хүчлэн босоод нөхрийнхөө асуултанд ч хариу хэлэлгүй охиныноо урд нь очин биеийг нь бас, духыг нь сайтар барьж үзэв. Яг л хуучнаараа бүлээхэн хөөрхөн хацартай бяцхан охин нь ээжийгээ шоолон инээд хөөр болоход Индмаа бүр учраа олохоо больж нөхөррүүгээ гайхан ширтэвээс, ууртай харцаар түүнийг тас ширвээд буцан галтогооны өрөө тийш зүглэхдээ өвчтэй юм уу хаашаа юм хэмээн амандаа үглэх нь тодхон сонсогдлоо. Чи хэзээ ирээв, охин яаж байна хэмээн асуухад нөхрийн тэвчээр барагдан тэсэрч гарлаа. Чамайг нозоортлоо унтаж байх хооронд охин чинь тэнд цай ч үгүй байна, яасан санаа нь амарсан хүн бэ чи, хаа байна тэр хар өглөөгүүр авч ирэх цай хоол чинь хэмээн ар араас нь агсарч гарав. Индмаа шөнийн болсон үйл явдлаас айсан цочрол нь бүрэн гараагүй тул өөрийн эрхгүй толгой нь эргэн зүүдэллүү, болсон явдал уу хэмээн эргэцүүлсээр ороо ч хураалгүй дээр нь суусаар байгаагаа анзаарсангүй. Эмнэлэгт байгаа охин бид хоёрыг бодохоо байг гэхэд энэ жаахан амьтанд аяга цай буцалгаад өгчихгүй яасан их нойртой хүн бэ хэмээн цухалдсаар нөхөр нь орж ирсэнээ алмайрсаар суугаа Индмааг хараад золтой л галзуурах нь холгүй дахин уурлаж гарав. Нөхрийнхөө бачимдан хашгирах дуугаар Индмаа дахин сэхээ орж дуу шуугүй гэр орноо цэгцлэн, охиндоо хоол бэлтгэн аваачиж өгөхөөр галтогоог зүглэв. Нөхөртөө урд шөнийн талаар хэлж дотроо онгойлгон хуваалцмаар байгаа ч гэлээ уурлан цамнасаар байгаа түүнд ингэж ярьвал асч байгаа галд тос нэмэхтэй адил хэрэг болно хэмээн Индмаа дотроо дүгнээд дуугайхан байж ажилд нь явуулая гэж шийджээ. Гар утсаа яагаад асаадаггүй юм, гадуур зугаалаад байгаа юм уу хэмээн зэвүүрхэн үглэх нөхрийнхөө үгэнд Индмаа үнэндээ тэссэнгүй. Хэл ам татлах дургүй нөхөр нь яаж өөрчлөгдөөд байгааг гайхахын зэрэгцээ дүүртэл нь цэнэглэсэн гар утсаа гарган үзвэл үнэхээр унтарсан байх нь тэр. Утсаа асаангаа өөрийн эрхгүй ганц шөнийн нойр алдаа л биз юун сүртэй юм хэмээн хэлчсэний дараа өөрөө ч яагаад тэгж хэлсэнээ бодоод олсонгүй ээ. Гарахаар зэхэж байсан нөхөр нь тэрхүү үгийг сонсоод аль хэдийн түүний дэргэд дэгдээд ирчихсэн байлаа. Ингээд амьдралдаа анх удаа Индмаа нөхөртэйгээ зад хэрэлдээд зогсохгүй, хэзээ ч бие биеэ хэлж байгаагүй аль муухай үгээр дуудалцаж гарав. Эцэст нь охин нь дуу тавин чангаар уйлж, нөхөр нь түүнийг арчаагүй тэжээлгэхээс өөр мэдэх зүйл байхгүй гэж, Индмаа нөхрөө зайл цаашаа хэмээн хашгирсанаар нөхөр нь хаалгаа тас саван гаран оджээ. Индмаа дахиад л уйлсаар байгаа охиноо тэврэн аргадаж, бушуухан хоол хийгээд эмнэлэг явахаар галтогооны өрөөг зүглэхдээ сүүлийн үед түүний гэр бүлийг ямархан янзын гай дайраад байгааг толгой сэгсрэн гайхсаар байв. Түүний цаашаа харан алхан явах тэр мөчид дутуу хаагдсан ханын шүүгээний хаалга аяндаа өөрөө хаагдахыг Индмаа даанч анзаарч харж чадсангүй. Эмнэлгийн гаднах сандалд Индмаа жаахан тайвшран удаан гэгч нь суулаа. Эмчийн хэлсэн охины халуун бууж байгаа, гэхдээ энд хэд хононо гэсэн үг түүнийг түр ч гэсэн амсхийлгэж байв. Ядаж л удахгүй охин нь зүгээр болох юм байна, харин нөхөр нь юу болоод өөрчлөгдөөд байна вэ гэсэн асуулт Индмаагийн толгойд эргэлдэн хариулт нэхсээр л байлаа. Тэрээр ердөө нэг цагийн дараа гэртээ харьсан ч гэлээ нөхөр нь аль хэдийн хэдэн хувцасаа цүнхэнд хийсэн болтой, том хар цүнх үүрэн орцны хаалгаар гаран явж байхыг өөрийн нүдээр хараад Индмаа охиноо тэврэн гудамжинд ичиж зовохоо умартан чангаар уйлж гарчээ. . .
Сэтгэгдэлүүд: 0
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !