Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Хүч чадлын гайхамшиг Hummer түүх болно - Сонин хачин - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15909
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6577
Эр: 4993
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 0
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 14
Зочид 14
Хэрэглэгчид 0
Хүч чадлын гайхамшиг Hummer түүх болно
poster


Америкийн цэргүүдийн гол унааны нэг болсон Хаммер жийп автомашины түүхэнд бичигдэх унааны нэг боллоо. Учир нь Америкийн автомашин үйлдвэрлэгч "Женерал Моторс” компани дөрөвдүгээр сарын 12-ноос эхлэн Хаммер жийп үйлдвэрлэхээ зогсоохоор болжээ.

Үйлдвэрлэл зогсох ч гэлээ энэ машины эзэмшигчдийг 15 жил тоног төхөөрөмжөөр хангах аж. "Женерал Моторс” компанийн олон улсын үйл ажиллагаа хариуцсан дарга Тим Ли энэ мэдэгдлийг хийсэн байна. Ингэснээр Хаммер жийп Понтаик, Сатурн зэрэг шилдэг брэндийн автомашины адил амьгүй брэнд болж байгаа юм. "Женерал Моторс” компани Хятадын "Тенжон” компанитай байгуулах хэлэлцээрт Хятадын Засгийн газар саад болжээ. Хятадын компани Хаммер брэнд болон автомашин үйлдвэрлэх технологийг худалдан авахын тулд 150 сая долларын гэрээ байгуулахаар ярилцаж байсан ч талууд тохиролцоонд хүрээгүй аж. Ингэснээр Америкийн явган цэргийн гол унааны нэг болсон Хаммер жийп жирийн хэрэглээнд орсон 20 жилийн түүхийг эцэс болгожээ. Америкийн Мичиган муж улсын Лансин хот дахь "Женерал Моторс” компанийн салбар үйлдвэр дөрөвдүгээр сарын 12-нд Н2, Н3 загварын хамгийн сүүлийн 849 ширхэг Хаммер жийпээ үйлдвэрлэх аж. Гэхдээ цэргийн зориулалтын автомашины үйлдвэрлэлийг үргэлжлүүлэх юм.

"Женерал Моторс” компани зөвхөн энгийн хэрэглээний Хаммер жийп үйлдвэрлэх эрхтэй. Цэргийн зориулалтын Хамви автомашиныг Америкийн армид нийлүүлэх ажил үргэлжилнэ” гэж "ЖМ” компанийн хэвлэлийн төлөөлөгч Роман Сколский мэдэгдсэн байна. Хамви хуягт автомашиныг  Америкийн хүнд машин механизм үйлдвэрлэгч "АМ Женерал” компани үйлдвэрлэдэг аж. Тус компани Хамви машины анхны загварыг 1970 онд үйлдвэрлэсэн бөгөөд энгийн хэрэглээний Хаммер жийп 1990 онд анх бүтээсэн байна. Энэ төрлийн автомашин нь "Цөлийн шуурга” цэргийн ажиллагааны дараа хүмүүсийн сонирхлыг ихээр татах болжээ. "АМ Женерал” компани Хаммер жийпийн албан ёсны худалдааг 1992 оноос эхэлжээ.

1999 онд "ЖМ” компани Хаммер жийп үйлдвэрлэх эрх авсан байна. Ингэснээр тус компани Н1 загварын Хаммер жийп үйлдвэрлэн дараа нь Н2, Н3 загварыг худалдаанд гаргасан юм. 2006 он гэхэд Хаммер жийпийг дэлхийн 33 оронд худалдаж байжээ. 2006 оны 10 дугаар сараас хойш "ЖМ” компани Оросын Калининградын Автотор үйлдвэр, Өмнөд Африкийн Порт Элизабет хотын үйлдвэрт энэ машинаа угсрах болжээ. Гэвч 2009 оноос эдгээр үйлдвэрт Хаммер жийпийн үйлдвэрлэлийг зогсоосон байна. Энэ загварын машины үйлдвэрлэлийг зогсоосон ч ирэх 15 жилийн хугацаанд уг машинд хэрэглэдэг тоног, төхөөрөмжийг үйлдвэрлэх аж. Гэсэн хэдий ч Хаммер жийп унадаг эрхмүүдэд өөр олон эрсдэл тулгарч байна. Жишээ нь машин үнэ цэнээ алдаж, тоног хэрэгсэл нь ховордон үнэ нь нэмэгдэнэ гэж хэрэглэгчид сэтгэл дундуур байгаа юм.

Америкийн автомашин үйлдвэрлэгч хамгийн том компани "ЖМ” компани өнгөрсөн онд 9046 ширхэг Хаммер жийп борлуулсан бол 2006 онд 71 мянган Хаммер худалдаж байжээ.

С.Отгонбаяр



Hummer H1, H2, H3


Hummer H4 буюу Hummer HX

4X4 Hummer: Hummer Official Trailer [Тоглоом]



Hummer Full Drive

Сэтгэгдэлүүд: 0
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !