|
Дэлхийн хэмжээнд 2.7 тэрбум ам.долларын орлого олсон найруулагч Гор Вербинскийн "Карибийн тэнгисийн дээрэмчид” киноны дөрөвдүгээр анги 2011 онд дэлгэцнээ гарах билээ. Киноны шинэ ангийг найруулагч Роб Маршалл найруулах бөгөөд ирэх жилийн тавдугаар сарын 20-нд нээлтээ хийхээр төлөвлөөд байгаа юм. Харин киноны зураг авалтыг Хавайд хийх болсон талаар тус мужийн амбан захирагч Линда Лингль болон "Дисней” кино компанийн зүгээс мэдэгдлээ. "Pirates of the Caribbean: On Stranger Tides” /Карибийн тэнгисийн дээрэмчид: Үл таних далайн түрлэг дээр/ нэрээр үзэгчдийн хүртээл болох киноны дөрөвдүгээр ангид жүжигчин Жонни Депп "Болжмор Жэк”, харин Жеффри Раш "Барбосса”-гийн дүрээр эргэн ирэх юм. Тэд Нью-Орлеан гэх шинэ нутагт уулзалдах бөгөөд мөнхийн усны эрэлд хамтдаа гарах ажээ.
|