Монголын цахим залуусын нэгдэл!
Site menu
Section categories
Видео бичлэг Сонин хачин
Гар утсанд Программ
Tоглоом Хичээл
График Флэш
Chat Box
Statistics
Нийт Онлайнд 4
Зочид 4
Хэрэглэгчид 0

2:43 PM
Justin Bieber-ын үсний засалт моодонд оров

Нью-Йоркт хажуу тийшээ самнасан, мотоциклын дуулга шиг хэлбэртэй "The Bieber” үсний засалтыг 150 ам.доллараар хийдэг салон ажиллаж байна гэж New York Times сонин мэдээлсэн. Нью-Йоркын Манхаттан дүүрэгт байдаг үсний салоны эзэн Cozy Friedman түүний залуу эрэгтэй үйлчлүүлэгчдийн бараг 60 хувь нь Bieber шиг үсээ засуулахыг хүсэж байна гэж ярьсан. Түүнчлэн түүний хүүтэй чацуу зургаадугаар ангийн хөвгүүд бараг бүгдээрээ тийм байдлаар үсээ засуулж байна. Бараг нүд нь харагдахгүй шахам, бөөн л сэгсгэр үс байгаа гэж тэр ярьсан.

Зарим хөвгүүд яг тэрэн шиг гэж хэлэхээсээ ичдэг тул Justin гэж хэлэлгүйгээр харин нэг тийм, урт, дугуйдуу гэх мэтээр дүрсэлж хэлдэг. Хэдийгээр хөвгүүд ичдэг ч энэ засалт нь охидын хувьд их таалагдаж багаа тул засуулж зүрхэлж байгаа бололтой. Үсээ Bieber шиг засуулаад явж байхдаа дэндүү их охидын анхаарал татдаг, "Ангид байхад охидууд ямагт үсээр маань оролддог. Заримдаа бүр залхмаар байдаг” гэж Vancouver хотод амьдардаг өсвөр насны хөвгүүн Tommy Ledger ярьж байна. Justin хэрхэн өөрийн үсийг арчилдаг нууцыг нь "MTV”-ын "The Diary of Justin Bieber” /Justin Bieber-ын өдрийн тэмдэглэл/ нэвтрүүлгээр задалсан. "Baby” гэдэг клиптээ дуучин хүү өөрийн үсийг алчуураар болон сэнсээр хатааж, хөвсийлгөж байгаа гардаг. Тэр үүндээ бүр мэргэшсэн тул үсний стайлистын тусламж бараг авдаггүй байна.

Justin Bieber 1994 оны гуравдугаар сарын нэгэнд Канадад төрсөн дуучин юм. Түүний "You Tube”-д тавьсан бичлэгийг Scooter Brown харсан бөгөөд түүнтэй холбогдон улмаар түүнийг Atlanta хотод дуучин Usher-тай уулзах уулзалт зохион байгуулсан. Түүнээс хойш удалгүй Bieber Usher-тай хамтран ажиллах гэрээ байгуулжээ. 2009 онд Bieber "One Time” гэдэг анхныхаа синглийг гаргасан нь дэлхий даяар хит болсон. Түүний дараахан 2009 оны 11 сарын 17-нд "My World” гэдэг анхныхаа цомгийг гаргасан нь богино хугацаанд нэг сая гаруй хувь зарагдан "platinum” цомгийн ангилалд багтсан билээ. Bieber 2010 оны гуравдугаар сарын 23-нд "My World 2.0” цомгоо гаргаад байгаа бөгөөд энэ цомог нь хэд хэдэн улсад хит цомгуудын жагсаалтыг тэргүүлж байна. 
Category: Сонин хачин | Views: 1194 | Added by: pun1shir | Rating: 0.0/0
Total comments: 3
3 muugii_0116  
0
ymar teneg um be? Manai mongolin bandi nar ihenh n iimerhu ustei shde xaxa

2 alexmercer  
0
han bi emo boloh gj usee urguulsan bolhoos iim boloh gsn yumuu angiin ohid uud medchuul bi odoo nassaaraa onigoond oroh n de :))

1 alex0221  
0
Bi ch gsn iim ustei boloh geed usee goy urguultsan bsan chine eej avhuul geed aimar joohon ustei boltson sad
uul ni ene zasalt ne aimar goy shd

Only registered users can add comments.
[ Sign Up | Log In ]
Log In
Search
Calendar
«  5-р сар 2010  »
Ня Да Мя Лх Пү Ба Бя
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Entries archive
Site friends
Тохиромжтой дэлгэц: 1440х990+, тохиромжтой хөтөч: Firefox 3+.. , Copyright© 2026 eZaluuS Team.Hosted by uCoz