Apple корпорацын таблетийн ертөнцөд хувьсгал хийсэн бүтээгдэхүүн болох
iPad - ийн шинэ хувилбар iPad 2 гарчээ. Шинэ iPad нь 33 хувиар нарийн,
15 хувиар хөнгөн болсон байна. Мөн Dual Core A5 хэмээх шинэ chip тэй
болсноор 2 дахин хурдан болж чаджээ.
Графикийг 9дахин илүү буюу 9 дахин хурдан болгосон учир iPad дээр тоглоом тоглох нь жинхэнэ таашаалыг өгч чадахнээ. Мэдээж цэнэгээ барих хугацаа нь нэмэгдэж илүү их цагаар цэнэглэлгүй хэрэглэх боломжийг олгосон байна.
Шинэ iPad - д зориулсан хамгийн гол зүйл бол iPad Smart Cover болон 2 талд байрлах камерууд юм.