|
Яагаад ч юм би өөрийнхөө интернэтийг одоог хүртэл хэрэглэхдээ энэ талаар бодож үзсэнгүй.... Одоо л бодож бичих цаг нь бололтой .... Би Монгол улсад ганцаараа амьдардаг байсан ч бусад улстай Интернэт хэмээх Дэлхий дахиныг даяарчилж чадсан дэлхий хэмээх хаяанд цуг буусан бусад улс руу холбогдож чадна. Интернэттэй байхад 6 тэрбум хүн бөөгнөрсөн мэт бие биетэйгээ холбоотой байж Хүн бүр өөрийн гэсэн бодолтой байдаг шиг Интернэтэд янз бүрийн зүйл байдаг билээ. Тэгэхээр бид компьютер хэмээх зүйлийг ядаж гарын 10 хуруугаараа үг бичиж чадах чадвартай болтлоо сурч боловсрох хэрэгтэй шүү дээ ... Үүнийг бид зүгээр суугаад олж авахгүй ... Саяхан мэт би шинэ компьютэр авж байсан бол бас л саяхан мэт нет тавиулж байхдаа юу ч мэдэхгүй амьтан байснаа санаж байна... Одоо бол бас л юу ч мэдэхгүй амьтанаас дөнгөж 1 шат ахиад ингээд мэдээ нийтлээд сууж байна. Гэхдээ компьютерийг та аяандаа сурах болно ... Гадаад форум орж ганц ч байтугай гадаад хүнтэй Форумдахад энэ дэлхийд ямар олон хүн байдаг юм бээ гэж бодогдмоор, даяарчлал ямар их хүн хамарсныг бас л бодоод гайхмаар .... Эхлээд нэг муухан үзүүлэлтэй компьютер ав .... Тэгээд тэрнийгээ орлдож ухаж төнх ... Дотроос нь илүү их юм гарч ирнэ ... Компьютерээ эвдэртэл нь оролд... Тэгэж байж та сая нэг мэдэж явбал зохих анхны мэдэгдэхүүнээ авна. Саяхан манай нэг хальт таньдаг ахаасаа та яаж ингэж сайн компьютер эзэмшиж сурсан юм бэ гэхэд : - Сайн компьютерээ оролдож сонирх Ингэвэл ингэнэ тэгвэл тэгнэ гэж бүгдийг мэддэг байж сурах хэрэгтэй гэж хэлсэн юм даа ... Үүнийг нээрээ тэр ах маань хэлсэн юм шүү Энэ нэг амьтан юу ч мэдэхгүй амьтан байж гэж бодсон ч болно. Та хэзээ нэг өдөр компьтерийг ядаж жоохон ч байтугай мэддэг болно гэдэгт итгэж байна. Яагаад жоохон гээд байгаа вэ гэхлээр энэ мэдлэг бидний одоо мэдэх хэрэгтэй буй зүйлээс хамаагүй бүүр өчүүхэн зүйл нь шүү ..... Цогтоо өмнө нь энэ талаар эсвэл энэнтэй холбоотой юу ч бичсэн энийг би ямар ч сайтаас хулгайлаагүй өөрийнхөө бодлыг шууд буулгалаа ...
|