| Statistics |
 | Нийт Онлайнд 1 Зочид 1 Хэрэглэгчид 0 |  |
 |
|
 | |  |
|
11:02 PM Интернэтийн ертөнцөд нэр хүндтэй болох |
|
1. Бусдаас суралц: Бусад хүмүүс тухайн сайтаар хэрхэн үйлчлүүлж, ямар үг хэрэглэж, юуг түлхүү сурж байгааг нь судлаж мэдэх хэрэгтэй. Ингэснээр та бусадтай адил хэмжээнд хүрнэ, хэрвээ та илүү их зүтгэвэл та тэднээс ч илүү гарна
2. Мэдээ нэм, бусадтай мэдээний тухай ярилц: Хэрэв та их хэмжээний мэдээ нэмэх эсвэл Sadness, Tools нтр шиг их хэмжээний сэтгэгдэл бичиж тухайн мэдээний тухай ярилцвал хүмүүс таныг илүү их анхаарж та бусад хүмүүсээс илүү их нэр хүнд, байр суурьтай болно. Иймэрхүү идэвхтэй гишүүдийг сайт ч мартахгүй урамшуулах болно
3. Онигоо сайн түгээ: Интернэт бол онигооны уул уурхай гэж хэлж болно, та тэднийг хуулаад бусаддаа тараа ингэснээр таныг хүмүүс хөгжилтэй хүн байна гэж бодож илүү их анхаарал өгнө. Хэрэв та өдөрт 1 онигоо тогтмол бусдад хүргэвэл удалгүй хүмүүс тухайн сайтад таны онигоог унших гэж орж ирдэг болж болно гэхийг үгүйсгэх үндэслэл байхгүй. Гэхдээ та энийг заавал мэдээгээр хүргэх албагүй, тухайн сайтын чаат, сэтгэгдэл бичих хэсэгт бичхэд л болно,
4. Боломж гарвал л илүү ихийг хай: Интернэтээр илүү дутуу зүйл хийлгүй боломж гарвал л илүү ихийг хайж мэдлэгийн сангаа баяжуул. Ингэснээр бусад хүмүүс таныг амьдралд идэвхтэй, ухаалаг хүн хэмээн бодож таныг хүндлэх болно
5. Хэтэрхий их хугацаанд мэссэнжерт бүү бай: Боломжийн хэрээрээ offline байх нь бусад хүмүүс таныг удахгүй анзаарна. Учир нь тухайн хүн мэссэнжертээ орох болгонд та онлайн байвал таныг амьдралгүй хүн хэмээн бодох болно.
6. Интернэтээр илүү сонин хачин зүйл унш: Хүмүүс таныг интернэтэд мэдээлэл авах гэж суудгийг тань мэднэ, тиймээс тэд танд худлаа ярихгүй учир нь та мэдлэгтэй хүн
7. Бүү бууж өг: Дээрх алхамуудыг болон өөрийн зөв гэж бодож буй алхамуудаа сайбер ертөнцөд ашиглах тусам хүмүүс таныг хүндлэх тийшээ хандана. Гэхдээ үргэлж сайн хүн байдаггүй гэдгийг санаарай, таныг нэр хүндтэй болох тусам зарим нэг хүмүүс таныг үзэн ядаж, зарим нь чадлаараа доошоо хийнэ. Учир нь энэ ертөнц бол хийсвэр тиймээс тэд танд юу гэж ч хэлж, доромжолж болно тэгэх тусам илүү урагшаа зүтгээрэй. Гэхдээ энэ нь таныг үргэлжлүүлээд хэрэлдээд бай гэсэн үг биш юм шүү
|
|
Category: Хичээл |
Views: 1485 |
Added by: tsogtoo
| Rating: 5.0/1
|
| |
 | |  |
|
|