
Энэхүү програм нь надад Nero энэ тэрээс дээр санагддаг, би PlayStation -
ий тоглоом интернетээс татаж аваад энэ програмаар DVD дээр шараад
ажиллуулдаг, шарж байх үед, тоглож байх үед гээд л ер нь ямар ч үед
бараг алдаа гардаггүй. Мөн хэн нэгний CD, DVD энэ тэрийг нь түр аваад
image буюу ISO - г нь хуулаад авчхаж болдог, өөрөөр хэлбэл CD, DVD,
Bluray зэрэг дискнүүдийг бүрэн хуулах чадвартай. Хамгийн гол нь бусад
програм шиг мөнгө төгрөг нэхдэггүй цаанаасаа үнэгүй програм...
- CD / DVD / HD DVD / Blu-ray зэрэг бүх төрлийн дискнүүд дээр шарах, дискнээс хуулах чадвартай
- Хэн нэгний дискийг түр авах гэж байгаа бол энэ програмаар CD - г хуулаад авчхаж болно, хэрвээ Daemon Tools байгаа бол шарахгүйгээр шууд компьютероосоо тэдгээр дискийг (ISO) унших боломжтой
- Энэ програм нь уг дискийг 100 хувь тухайн файлыг суулгах чадвартай эсэхийг нь шалгаж өгдөг онцлогтой, өөрөөр хэлбэл таны дискийг бүрэн шалгаж өгөөд тухайн дискийг найдвартай эсэхийг танд мэдэгдэнэ.
ISO, BIN, CCD, CDI, CUE, DI, DVD, GI, IMG, MDS, NRG, PDI гэх мэт бараг бүх төрлийн дискний image хуулах, шарах чадвартай
AAC, APE, FLAC, M4A, MP3, MP4, MPC, OGG, PCM, WAV, WMA, WV зэрэг аудио файлууд шарах чадвартай
Мөн та үүнийг ашиглаж DVD Видео диск бүтээж болно, үүний тулд та тухайн видеогоо зөв фолдерт хуулах ёстой
- DVD бол VIDEO_TS
- HD DVD бол HVDVD_TS
- Blu-ray бол BDAV / BDMV зэрэг фолдерт шараарай
Windows 95, Windows 98, Windows Me, Windows NT4, Windows 2000, Windows
XP, Windows 2003, Windows Vista, Windows 2008 болон Windows 7 гээд бүх Windows - ийн үйлдлийн системүүд дээр ажиллахаас гадна Wine програм байгаа бол Linux болон бусад x86 битийн Unix үүд дээр ажиллах боломжтой.