Монголын цахим залуусын нэгдэл!
Site menu
Section categories
Видео бичлэг Сонин хачин
Гар утсанд Программ
Tоглоом Хичээл
График Флэш
Chat Box
Statistics
Нийт Онлайнд 4
Зочид 4
Хэрэглэгчид 0

5:04 PM
Их аварга сумогоос хөөгдөхөд ганц хуруу дутлаа


Улаанбаатар таймс сонин

Гуравхан хоногийн өмнө өндөрлөсөн Хацу башёгийн чимээ шуугиан намжиж амжаагүй байхад Их аварга Асашёорюүг тойрсон нэг дуулиан дэгдлээ. Одоогоос ес хоногийн өмнө Өглөөний хөх луугийн тухай нэгэн мэдээлэл "FRIDAY” сонинд гарчээ. Тус сонинд бичсэнээр бол нэгдүгээр сарын 16-ны өглөөний 04.00 цагт Өглөөний хөх луутай холбоотой дуудлага цагдаагиинханд ирсэн байна. Тэд дуудлагын дагуу Токио хотын нэгэн цэнгээний газарт очиход Их аварга найзуудтайгаа сууж байсан бөгөөд тэрбээр өөрийн хувийн менежерээ шанаадаж унагаасан байна. Хувийн менежер гэх тэр залуу нь Такасаго сургуулийн эзний хүү ажээ. Их аваргын хохирогч болох менежер залуу иймэрхүү зүйл байж л байдаг хэмээн цагдаад гомдол гаргаагүй учраас дээрх үйлдэлд нь хэрэг үүcгэж мөрдөн байцаалт явуулах боломжгүй болсон байна. Гэхдээ Их аварга энэ хэрэгтээ уучлалт хүсчээ.

Харин Их аваргын энэхүү үйлдэлтэй холбоотойгоор Сумогийн зөвлөл хуралдаж хэрхэх талаар зөвлөлдөж, Их аваргыг сумогоос хөөх үү гэдэг дээр санал хураахад зөвхөн хоёр л хүн хөөх нь зөв хэмээн шийдсэнээр түүнийг энэ удаа сумогийн дэвжээнд үлдээжээ. Харин дахин нэг л удаа алдаа гаргавал уучлахгүй гэдгээ Сумогийн зөвлөл хатуухан мэдэгджээ. Үүнээс өмнө Их аварга таван удаа сануулга авч байсныг мөн мэдээлэлд дурдсан байна. Дээрх хэрэгтэй холбоотойгоор түүний дэвжээний багш Ояката Такасаго мөн уучлал гуйсан байна.

Б.Анар


Category: Сонин хачин | Views: 840 | Added by: tsogtoo | Rating: 5.0/1
Total comments: 3
3 UnitMerci  
0
nuguu neg aihtar yakuza nar ni deerlheed naad chin mongoloos 180 zaluusiig uuriiguu hamgaaluulahiin tuld japand avaachsan dandaa eruugiin elmentuudiig (hund garuudiig) dry

2 enhuush87  
1
odoo ch ig awargiig uunees oor argaar sumogiin dewjeeneesee awch hayh oo oldohgui l bga bailgui deee

1 muu1019  
1
xaxa muu .. chini

Only registered users can add comments.
[ Sign Up | Log In ]
Log In
Search
Calendar
«  1-р сар 2010  »
Ня Да Мя Лх Пү Ба Бя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Entries archive
Site friends
Тохиромжтой дэлгэц: 1440х990+, тохиромжтой хөтөч: Firefox 3+.. , Copyright© 2025 eZaluuS Team.Hosted by uCoz