Монголын цахим залуусын нэгдэл!
Site menu
Section categories
Видео бичлэг Сонин хачин
Гар утсанд Программ
Tоглоом Хичээл
График Флэш
Chat Box
Statistics
Нийт Онлайнд 2
Зочид 2
Хэрэглэгчид 0

5:08 PM
Grand Theft Auto 5 тоглоом 2012 онд гарна


Виртуал ертөнцөд Grand Theft Auto хэмээх тоглоомыг мэдэхгүй хүн ховор. Анх 1997 онд анхныхаа цувралыг гаргаж байснаас хойш өдгөөг хүртэл байлдан дагуулагчийн дүрд тасралтгүй оршсоор ирсэн энэхүү гайхамшигт тоглоомыг хөгжүүлэгч Rockstar Games тус тоглоомынхоо тавдугаар цувралыг хийж эхэлсэн. Ямартай ч шинэ анги нь Rockstar-ынхны мэдээлснээр "2011 will be non-Gta-year” буюу энэ жил биш хэмээн мэдэгдсэн. Тэгэхээр ирэх жил нээлтээ хийж худалдаанд гарах нь тодорхой байгаа Grand Theft Auto 5-ын хөгжүүлэлт дуусах шатандаа ороод байгаа талаар видео тоглоомын сайтууд мэдээлж эхэллээ. Тэдгээр эх сурвалжуудаас үзвэл энэхүү шинэ ангийн үйл явдал өрнөх байрлал нь Английн нийслэл Лондон байх аж. Мэдээж хэрэг газар нутгийн хэмжээгээр өмнөх ангиудаас зүйрлэшгүй их буюу зөвхөн Лондон төдийгүй ойр хавийн хотууд ч багтах аж. Мэдээж хэрэг хотын нэр виртуал ертөнцийн өөр нэрээр нэрлэгдэж бидний гарт ирэх нь тодорхой. Тус тоглоомын цөөнгүй фэнүүд San Andreas-ын үргэлжлэл гурвал метрополисыг хүсэж байгаа нь дамжиггүй. Нэгэнт хөгжүүлэлт нь дуусах шатандаа орсон бол тун ч удалгүй Rockstar-ынхан тоглоомынхоо нууцуудаас бага багаар задалж эхлэх бизээ. Платформын хувьд эхний ээлжид Xbox болон Playstation дээр гаргаж нэлээд хэдэн сарын дараа PC-д шилжүүлэх гэнэ. Зарим эх сурвалжийн үзэж буйгаар энэхүү шинэ анги нь GTA-гийн цоо шинэ эрин үеийг тунхаглах бөгөөд магадгүй бүхэл бүтэн тивийг /мэдээж хэрэг Европыг хэлж буй/ хэрэн хэсэж даалгавар биелүүлэх ч магадлалтай гэнэ.

Ташрамд дурдахад Grand Theft Auto-г дөрвөн ангиар нь дөрвөн эрин үе гэж хуваадаг бөгөөд энэхүү дөрвөн эрин үеийн туршид нийт 15 хувилбар худалдаанд гарсан юм. Үүнээс хамгийн их ашиг орлого олсон үе нь гуравдугаар эрин үе буюу Grand Theft auto 3 ба Vice City, San Andreas, Liberty City нарын үе юм. Нийтдээ Rockstar энэхүү зохиол тоглоомоос 124 сая хувийг борлуулж чадсан гайхамшигтай амжилттай. 124 сая хувь шүү.

Энэ тоглоом маань Гиннесийн номд хоёр ч удаа борлуулалтаараа, нэр хүндээрээ бүх цаг үеийн тоглоомуудаас ороод амжсан түүхтэй. GTA-гийн фэнүүд болох найман настнаас наян настан хүртэлх нь ирэх оныг тэсэн ядан хүлээх л үлдлээ дээ.     

Эх сурвалж: News Агентлаг
Category: Tоглоом | Views: 1861 | Added by: tsogtoo | Rating: 5.0/2
Total comments: 4
4 dx_demon  
0
uneheer saihan togloom shuu

3 tsogtoo  
0
харин тийм мэдээж PS3 дээрх нь Bluray Disc дээр байх нь ойлгомжтой тэгээд РС уруу шилжүүлэхээр 4, 5 ДиВиДи болох байх

2 GaNaA-eZaluuS-4ever  
0
Гоё болох ндээ гэхдээ хэмжээ нь ямар том байх болоо biggrin

1 Reaver  
0
1st shuuu nice

Only registered users can add comments.
[ Sign Up | Log In ]
Log In
Search
Calendar
«  6-р сар 2011  »
Ня Да Мя Лх Пү Ба Бя
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Entries archive
Site friends
Тохиромжтой дэлгэц: 1440х990+, тохиромжтой хөтөч: Firefox 3+.. , Copyright© 2026 eZaluuS Team.Hosted by uCoz