Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

“Google”-ээс хэрхэн өөрт хэрэгтэй зүйлээ хайж олох вэ? - Хичээл - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15909
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6577
Эр: 4993
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 0
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 15
Зочид 15
Хэрэглэгчид 0
“Google”-ээс хэрхэн өөрт хэрэгтэй зүйлээ хайж олох вэ?
poster
Тэр ч байтугай чиний гэрийн даалгаврыг ч хийж өгч чаддаг. Гэхдээ энд интернет гэдэг шидтэн байгаа юм биш. Дэлхийн өнцөг булан бүрээс хоорондоо сүлжээгээр холбогдсон компьютерууд байгаа хэрэг, үүний цаана мэдээж хүн байгаа. Интернетийн тэр агуу том мэдээллийн санг дэлхийн өнцөг булан бүрт байгаа интернет хэрэглэгчид бүрдүүлсэн байдаг.Мэдээллийн сангийн нөөцийг нь далайтай зүйрлэвэл бид хэрэгтэй мэдээллээ интернетээс олж авах нь загасчлахтай утга нэг болох агаад загас сайн барьж сурах хэрэг гарна. Сайн загасчинд сайн уурга дэгээ хэрэгтэй. Тэгвэл танд “Google” гэдэг уургыг санал болгоё. Энэ бол маш сайн уурга. Гэхдээ зөв хэрэглэж чадвал...
Та өөрт хэрэгтэй мэдээллээ хэрхэн хайдаг вэ?

Мэдээж хэрэг хамгийн анхны алхам бол browser-ийнхоо хаяг дээр www.google.com гэж бичиж хайлтын систем рүүгээ ордог. Тэгээд хайх зүйлээ бичээд ENTER дардаг.

Тэгвэл тэр хайх утгуудаа хэрхэн оруулах вэ?

Зөвлөмжөө хамгийн энгийн, амархнаас нь гүнзгий төвшин рүү хүндрэх зарчмаар бэлдэнэ. Хамгийн амархан нь мэдээж хайх үгээ оруулаад л болоо. Үүнийг хүн бүр мэддэг учраас илүүц нуршаад яахав.
Жишээлбэл, та "Аватар" киног шууд үзэхээр хайж байгаа бол түүнийгээ бичихэд маш олон үр дүн гарч, бүгд төлбөртэй, эсвэл хаана юу нь байгаа нь мэдэгдэхгүй.

Зорилгодоо хүрч чадсангүй юу.

Тэгвэл дараагийн төвшин рүү орцгооё.

1. Тусгай түлхүүр тэмдэгтүүдийг ашиглах. Үүнд хэд хэдэн тэмдэгт бий.
“+” тэмдэг, үүнийг ашигласнаар заавал байх ёстой утгыг агуулна. Жишээ нь “Harry Potter +3” гэж бичвэл зөвхөн гуравдугаар ангийг нь хайна.
“-” тэмдэг дээрх нэмэх тэмдгийн эсрэг утгатай ба энэ үг байх ёсгүй гэсэн утгыг агуулна.
“~” тэмдгийг ашиглан ижил утгатай үгнүүдээр нь хайна. Та ямар нэгэн юм хайхыг хүссэн боловч тэр үгнийхээ утгыг нь мэдэхгүй байгаа үед илүү тохиромжтой.
“ОR” тэмдэг, үүнийг “Boolean” төрлийн үйлдэл гэдэг.
Ихэнх тохиолдолд I гэж бичдэг. Амьдрал дээр "бол", "эсвэл" гэсэн утгатай. Жишээ нь, Лондон юм уу Парис хотод амралтын газар хайж байгаа бол "vacation London OR Paris" гэж хайж болох юм.

Тооны интервал оруулах: Та ямар нэгэн тооны заагаар хайх боломжтой. Бичихдээ дээд доод хязгаарын дунд 2 цэгтэйгээр бичих хэрэгтэй. Жишээ нь "XBOX 360 $250..$300" гэж хайвал танд 250-300 долларын үнэтэй ХВОХ олдох болно.

2. Тусгай үгнүүд ашиглах

"INTITLE" Энэ бол маш чухал түлхүүр үг. Тухайн хуудасны нэршил буюу title-д байх үгээр хайдаг. Хамгийн түгээмэл ашиглагддаг.
Та уг түлхүүр үгийг ашигласнаар ямар нэгэн файлыг шууд татахаар олж авч чадна. Жишээлбэл, ямар нэгэн дууг шууд татахаар хайя гэвэл "?intitle:index.of? mp3 (хамтлаг болон дууны нэр) гэж хайвал та хүссэн дуугаа хайж олох боломжтой.

Жишээ нь: MC Sniper хамтлагийн "Gloomy Sunday" дууг хайх хэрэг гарвал "?intitle:index.of? mp3 MC Sniper Gloomy Sunday гэж бичээд л хүссэн үедээ шууд татахаар олж авч болно.

"INURL" URL буюу тухайн хуудас байрлаж буй интернет хаягийг нь тодорхойлж өгдаг. Жишээ нь, "inurl:andromeda" гэвэл url-д нь andromeda гэсэн үг орсон бүх сайтыг олно.

Define: гэсэн комманд нь тухайн үгний олон хэл дээрх тодорхойлолт буюу тайлбарыг гаргаж ирнэ. Үүнийг толь бичиг болон шинжлэх ухааны тайлбар толь ашиглалгүйгээр тухайн үгний олон хэлний тайлбарыг олоход ашиглана.
Жишээлбэл, Define:USA товчилсон vгний Англи, Испани, Итали, Португали гэх мэт олон хэлээрх тодорхойлолтыг vзэж болно.

Filetype: Энэхүү коммандыг өөрийн хүссэн өргөтгөлтөй файл, баримт хайхад хэрэглэнэ. Өргөн хэрэглэдэг MS Office-ийн Word ".doc", Excel ".xls" Powerpoint ".ppt" өргөтгөл, Adobe Acrobat Reader ".pdf гэх мэт төрөл бvрийн файлыг хайж болох юм.

Жишээлбэл: дипломын ажил filetype:doc гээд бичихэд төрөл бүрийн сэдвээр MS Word дээр хийгдсэн дипломын ажлууд гарч ирнэ.

Site: комманд нь хайлтаа ямар өргөтгөлтэй сайтуудаас хайхыг тодорхойлно. Монголын сайт ".mn", боловсролын сайтуудаас хайх ".edu.mn", ".edu" гэх мэтээр хайх бөгөөд хайлтынхаа хvрээг хумьж, оновчтой хайлт хийхэд тусална.
Жишээлбэл, American college site:edu Хайлтын vр дvнд зөвхөн АНУ-ын боловсролын ".edu" өргөтгөлтэй коллежийн сайтуудыг харуулна.
In коммандын тусламжтай өөр нэгж хэмжээсүүдийг хооронд нь шилжүүлэн гаргаж болдог. Жишээлбэл, 3 miles in km милийн хэмжээсийг километрт шилжvvлэх. 23 USD in Euros, 130 lbs in kg, 98.6 Fahrenheit in Celsius, 1 year in seconds гэх мэт.

Хайлтын системийн коммандын талаар дэлгэрэнгvй мэдээллийг http://www.googleguide.com/advanced_operators.html вэб хуудаснаас авч болно. Дээрх командуудыг зөвхөн Google, Yahoo үйлчилгээгээр хязгаарлахгүйгээр бусад хайлтын системvvдэд ашиглаж болдог.
Мөн тооны нэмэх хасахаас эхлээд функцүүд ашиглан тоо бодож болдог.
http://www.googleguide.com/help/calculator.html хэсгээс хайлтын системд хийж болох тооны vйлдлийн талаарх мэдээллийг аваарай.

Сэтгэгдэлүүд: 4
4 | Tsarena <<< бичсэн | 2011-08-03 | 9:03 PM Сэтгэгдэлтэй хуудас |
Woow ene stoi dajgvi shv ene medee tgd bs ter komiinha hurdig nemeh ntrgeel neg tmrhvv medeellvd ezaluusiig ulam j hogjvvlj ogdg ta nar lag shv
+ (0) -
3 | pun1shir <<< бичсэн | 2010-04-08 | 1:10 AM Сэтгэгдэлтэй хуудас |
kkkk
zuragnaas aigaad bgaan bol
tegyoo tegii
biggrin
hergtei bol ashgvi dee
+ (0) -
2 | muugii_0116 <<< бичсэн | 2010-04-08 | 0:06 AM Сэтгэгдэлтэй хуудас |
Ene chn mangar heregtei medee bn tnx. Tgd punishert 1 ym helya. Ooroo aimshigin oguulleg ih nemeh yma ter oguulleginhe zurgig arai daruuhan bdlar nemku bol sited orod irsen chn aimshigin sited orod irsen l ym shg bollo .
+ (0) -
1 | nyamkabb <<< бичсэн | 2010-04-07 | 8:22 AM Сэтгэгдэлтэй хуудас |
SONIN L YOM BN BI MDDEEEEEGGUI BSAN CH DEE GHDEE ENE CHIN Хичээл CH DEEEEEEEEEEEEE AIN HOOE
+ (0) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !