Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Гомо гэв үү дээ - Сонин хачин - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15909
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6577
Эр: 4993
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 0
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 49
Зочид 49
Хэрэглэгчид 0
Гомо гэв үү дээ
poster


Гомо гэв үү дээ

Үндэсний бөхийн барилдааныг тайлбарлаж суусан бөхийн тайлбарлагч:
За, залуу бөх Батнасан ард нь гарлаа, мордлоо яасан гомо/гоомой/ юм хийж байна даа гэжээ. Түүнийг сонссон хоёр үзэгч арай гомо гээгүй байгаа даа хэмээн инээлдэцгээжээ.

Би сохорчихлоо гэж айсан

Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Дэлхийн аварга П.Сэрдамба нэг удаа Эрдэнэт үйлдвэрийн спорт зааланд бэлтгэл хийж суутал цахилгаан тасарсан байна. Гэтэл түүнтэй хамт бассейнд сэлж байсан тамирчин нь гэнэт уснаас гарч ирчихээд ”ээжээ, би сохорчихлоо” хэмээн учиргүй хашгирч сандарчээ. Гэтэл Хөдөлмөрийн баатар маань мөн "би ч бас сохорчихлоо” хэмээн хашгирсан гэнэ. Цахилгаан тасарсан болохыг тэдэнд хэлэлгүй тэр хоёрын сандарч байгааг харсан бусад нь элгээ хөштөл инээцгээжээ.

Обама бид хоёр амидаа

Байт харвааны тамирчин Цэвээнравдангийн Баярмааг бүгд л "Бама” хэмээн авгайлдаг. Нэг удаа түүнтэй тааралдсан найз нь:
-За, Оо-Ба-Маа, сайн уу гэж дуудахад тэрбээр:
-Хөөх, ингээд Америкийн Ерөнхийлөгч Обама бид хоёр амидаа боллоо шүү. Түүнээс манай байт харвааныханд хоёр нум ч болтугай гуйх юмсан хэмээн хэнэг ч үгүй хэлжээ.

Өө тэгвэл дахиад дөрвөн жилийн зай байна

Өдгөө Канадын нийслэл Ванкувер хотноо цагаан олимпийн төгсгөлийн тэмцээнүүд явагдаж буй. Манайхаас тэшүүрийн төрөлд хоёр тамирчин оролцож байгаа билээ. Тэднийг тэмцээнд оролцохоос өмнө нэгэн биеийн тамирын сургуулийн багш оюутнууддаа манай цанын холын зайн уралдаанд оролцох тамирчныг олимпид оролцуулахгүй болсон гэнээ гэтэл нэг оюутан:
-Яагаад тэгж байгаа юм бэ?
-Танай түрүүчийн олимпид орсон тамирчин одоо болтол бариандаа ороогүй байна гэсэн гэнэ. Гэтэл нэгэн оюутан жаахан чимээгүй сууж байснаа
-Өө, тэгвэл дахиад дөрвөн жил болох юм байна л даа гэжээ.

Бөх төрүүлэх охин байна шүү

Дархан аварга Д.Дамдин хөдөөний нэг айлд зочилтол гэрийн эзэн аваргыг дээшээ суу хэмээн хүндлэн идээний дээдийг барьжээ. Аварга ч нэлээд халамцаж, хөлд орж буй хүүхдийг өвөр дээрээ суулган ихэд өхөөрдсөнөө
-Сайн эр! Ёстой бөх болох хүү байна гэхэд гэрийн эзэн
-Аваргаа, наадах чинь охин шүү дээ хэмээхийг сонссон аварга
-Сайн охин! Ёстой бөх төрүүлэх охин байна хэмээн магтаж өөрийгөө эвгүй байдлаас цэвэрхэн авч гарчээ.

Жавхаагийн хоолой сөөвөл яг Бат-Эрдэнэ шиг болно

Бөхийн өргөөнд болсон нэг удаагийн үндэсний бөхийн барилдааны үеэр гавьяат жүжигчин С.Жавхлангийн дуу танхимд эгшиглэхийг сонсож суусан Аймгийн арслан хоёр бөх хоорондоо
-Хүүш ээ, энэ Жавхаагийн хоолой нь сөөвөл яах болоо гэхэд нөгөөх нь
-Яахав дээ, яг л Бат-Эрдэнэ шиг дуулна шүү дээ гэжээ.

Б.Билэг


Сэтгэгдэлүүд: 2
2 | TOOLS <<< бичсэн | 2010-03-15 | 0:04 AM Сэтгэгдэлтэй хуудас |
hudlaa baih oo
+ (0) -
1 | sadness <<< бичсэн | 2010-03-01 | 8:24 PM Сэтгэгдэлтэй хуудас |
Зарим нь инээдтэй л юм biggrin biggrin
+ (0) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !