Монголын цахим залуусын нэгдэл!
Site menu
Section categories
Видео бичлэг Сонин хачин
Гар утсанд Программ
Tоглоом Хичээл
График Флэш
Chat Box
Statistics
Нийт Онлайнд 1
Зочид 1
Хэрэглэгчид 0

6:57 PM
Газар хөдлөлт болвол юу хийх вэ?


Байшин дотор байвал
- Ширээ болон бусад бат бөх тавилгын доогуур орж нуугд, газар хөдлөлт дуустал
тэндээ тэсээрэй, хэрэв таны эргэн тойронд ширээ эсвэл доогуур нь орох бат бөх
тавилга байхгүй байвал өөрийн нүүр болон толгойгоо гараараа нууж барилгын
даацын хаана эсвэл буланд нуугд
- Шил, цонх, хаалга болон бусад унаж болох зүйлээс хол бай, чийдэн, тавилга гэх мэт
- Хэрэв та орон дотроо байсан бол, тэндээ үлдэж өөрийн толгойгоо дэр, хөнжил
гэх мэт зүйлээр хамгаал, таны ор доогуураа орж хэвтэх зайтай бол орон доогуураа
орж хэвт гэхдээ таны ор нь дээр унах зүйл байхгүй бол шүү дээ, хэрвээ ор нь дээр чинь юм унвал та дарагдах аюултай
- Газар чичирхээ больтол дотроо үлд, газар чичирхээ больход нь гарвал илүү
аюулгүй, ихэнх осол гэмтлүүд нэг байрлалаас нөгөөд шилжэж байхад гардаг
- Цахилгаан бараанаас хол бай, тэд дэлбэрч, гал гаргах аюултай
- Цахилгаан шат (Лифт) хэрэглэж болохгүй

Гадаа байвал
- Тэндээ үлд, байшин савруу орж болохгүй
- Барилга, гудамжны гэрэл, цахилгаан утас болон бусад аюултай зүйлээс хол
бай
- Газар хөдлөлт дууссан бол чимээгүй байж дуу чимээ сайн сонс, нуранганд
дарагдсан хүмүүс байж болно, тэднийг сонсож олох хэрэгтэй

Хөдөлгөөнт тээврийн хэрэгсэл дотор байвал
- Маш хурдан, аюулгүй газар очиж зогс, барилга байшин, мод, цахилгаан утас
гэх мэт аюултай зүйлээс хол зогсоно шүү
- Газар хөдлөлт дууссан бол тээврийн хэрэгсэл аль болох барихгүй байх хэрэгтэй
учир нь газар хөдлөлтөөс болж зам, гүүр хагарж гэмтсэн байх аюултай

Нуранганд дарагдсан бол
- Шүдэнз, гал асааж болохгүй
- Битгий хөдөлж, хөшиглөж тоос шороо босго
- Ам хамраа алчуур, хувцас гэх мэт зүйлээр тагал
- Труба буюу хоолой эсвэл хана зэргийг тогш тэгвэл таныг аврагчид сонсож
авхар болно, шүгэл байвал шүгэлдэж дуу гарга, хашгирах нь хамгийн сүүлийн
арга учир нь хашгирвал шороо таны ам хамарт орж амьсгалахад хэцүү байна
- Одооноос нэг савтай ус аваад, цүнхэдээ хадаглаад явж байхад илүүдэхгүй, идэх юм аваад хадаглаж байсан ч болно, нуранганд дарагдсан хүн 1 сарын дараа олдож байсан тохиолдол ч бий.
- Иргэний үнэмлэх болон бусад бичиг баримтаа байнга биедээ авч яв
- Бэлэн мөнгө авч явж бай
- Газар хөдлөлтын үед сургууль болон бусад олон нийтийн газар байвал багш, эмч гэх мэт коммандлагчийг хүлээх хэрэггүй амиа л бод






Category: Сонин хачин | Views: 1393 | Added by: tsogtoo | Rating: 5.0/1
Total comments: 8
8 sadness  
0
Medeh yum bna tnx tsogtoo biggrin biggrin biggrin

7 alex0221  
-1
Eniig huulaad blog deeree tavibal zugeer uu?

6 alex0221  
0
TNX

5 mp  
0
thanks medeelel ogsond biggrin biggrin biggrin

4 tegii  
0
medeeleld mash ih byarlalaa tnx biggrin

3 erdenebulgan123  
0
yostoi bayarlalaa. Heregtei yum bna. Mongold neeree gazar hodlohiinmuu

2 TOOLS  
0
ene tuhai bagaas n surguuld ordog bol sain yumsan

1 alexmercer  
0
hehe thanks ene zuragan deer bgag harval bagsh n l amid uldehiin bna l daabusad suragchid n shireen dooroo bagtahgui bnashd kkkk thanks

Only registered users can add comments.
[ Sign Up | Log In ]
Log In
Search
Calendar
Entries archive
Site friends
Тохиромжтой дэлгэц: 1440х990+, тохиромжтой хөтөч: Firefox 3+.. , Copyright© 2025 eZaluuS Team.Hosted by uCoz