Монголын цахим залуусын нэгдэл!
Site menu
Section categories
Видео бичлэг Сонин хачин
Гар утсанд Программ
Tоглоом Хичээл
График Флэш
Chat Box
Statistics
Нийт Онлайнд 2
Зочид 2
Хэрэглэгчид 0

2:09 PM
Facebook хэрэглэгчдэд өгөх зөвлөгөө


1.     Friends list жагсаалтыг ашигла (Friends list)

Хэрэв танд олон найз байгаа бол тэднийг хооронд нь ангилж цэгцтэй байлга. Жишээ нь: анги, ажил, гэр бүл, найзууд гэх мэт. Ингэснээр хайлт хийхэд болон хэрэглэхэд хялбар болно

2.    Өөрийн мэдээллээ бусдаас нууцлах

Та өөрийн мэдээллээ хэнд, юугаа үзүүлэхээ тохируулах боломжтой. Үүний тулд Privacy Settings – Profile Information цэсээр орч About me- ийн хойно байрлах тохиргоо руу ороорой. Хэрвээ зөвхөн найзууддаа үзүүлэх бол Only Friends, эсвэл хэсэгхэн бүлэг хүмүүст үзүүлэхгүй гэвэл Customize-г сонгох хэрэгтэй. Ингээд гарч ирэх нүүрний доорх нүдэнд нь тухайн хүний и-мейл эсвэл нэрийг бичээрэй.

3.    Өөрийгөө хайлтын системээс устгах

Мэдээж хэн нэгэн таны нэрийг хайлтын системээс хайгаад олчихдог, хэн хүссэн нь таны Facebook хаягийг мэдэх нь утгагүй. Тиймээс өөрийгөө хайлтын системд харуулахгүйн тулд та Privacy Settings – Search гэж ороод Everyone тохиргоог Only friends болгоорой. Ингэснээр зөвхөн найзууд тань таныг хайсан тохиолдолд Facebook тань гарч ирэх болно.

4.    Өөрийгөө Google болон хайлтын системүүдээс устгах


Privacy Settings – Search гэж орохоор Public Search Results гэсний хойно Allow нүдийг чагталсан байгааг та олж харна. Энэ нь бусад хайлтын системээр таныг хайвал таны мэдээ, мэдээлэл гарч ирнэ гэсэн үг. Тиймээс өөрийгөө хамгаалах үүднээс тэр нүдний чагтыг арилгах хэрэгтэй.

5.    Зураг, бичлэгээ нууцлах


Та өөрийн зурагнаас гадна бусад найзуудынхаа зурагнуудыг хүртэл нууцлах боломжтой. Найзуудын тань тавьсан ёс бус зурагнууд таныг эвгүй байдалд оруулж болох шүү дээ. Үүний тулд мөн Privacy Settings руу ороод Profile Information-г дар. Ингээд та хүссэн тохиргоогоо хийж болох юм.
Photos and Videos of Me, Posts by Me, Posts by Friends зэрэг тохиргоонуудыг тохируулснаар өөрийн болоод өрөөлийн оруулсан зурагнуудыг зохицуулах боломжтой болно.

6.    Зургийн цомгоо хамгаал

Фото цомгоо бүх хүмүүст харуулахыг хүсэхгүй бол Photo Albums руу орж тохируулга хийгээрэй.

7.    Ёс бус этгээдүүдээс өөрийгөө хамгаал

Хэрвээ хэн нэг хүн таны зурагнууд дээр элдэв янзын сэтгэгдэл /коммент/ бичиж, ёс бус авир гаргах аваас тэрхүү хүмүүсийг таны Facebook  рүү орох эрхийг нь хаах буюу ямар ч тохиолдолд тэр хүн таны Facebook-т дахин элдэв янзын юм бичиж чадахгүй болгож болно.

Ингэхийн тулд Privacy Settings рүү ороод Block List-ыг дар. Ингээд та гарч ирэх нүүрэнд тухайн хүний и-мейл хаяг, нэрийг нь бичихэд л болно.
Эх сурвалж: Google Books


Category: Хичээл | Views: 1718 | Added by: tsogtoo | Rating: 0.0/0
Total comments: 2
2 chloe  
0
bayarlalaa
smile

1 Enh  
0
1t. tnks Tsogtoo

Only registered users can add comments.
[ Sign Up | Log In ]
Log In
Search
Calendar
«  9-р сар 2010  »
Ня Да Мя Лх Пү Ба Бя
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Entries archive
Site friends
Тохиромжтой дэлгэц: 1440х990+, тохиромжтой хөтөч: Firefox 3+.. , Copyright© 2025 eZaluuS Team.Hosted by uCoz