eZaLuuS.uCoz.CoM сайт нь 1 нас хүрлээ, манай сайт нь нэг жилийн
хугацаанд эрэгтэй 2565 эмэгтэй 625н нийт 3190н гишүүнтэй болж. 7 хоногт
багагүй их хүн орж ирдэг болжээ. Энэ хугацаанд бид бүх бие биенээсээ олон
шинэ зүйл суралцан авч, зарим нэг нь сайн анд нөхдүүд болж, санал сэтгэгдлээ хуваалцаж, мэдээ мэдээллээ бусдад хүргэж хeZaLuuS - т
өндөр хувь нэмэр оруулсаар ирсэнд та бүхэндээ маш их талархаж байна.
Мэдээж энэ хугацаанд бидний дунд үл ойлголцол хэдийгээр олон гарсан
боловч энэ нь бидний харьцааг улам бататгаж, сэтгэлийн тэнхээг бий
болгож улам дээшлэх хүслийг оргилуулжээ.
Хэдийгээр бидний ихэнх нь хоорондоо жинхэнэ амьдрал дээр нүүр тулан уулзаж байгаагүй ч бид аль хэдийн хийсвэр ертөнцийн анд нөхдүүд болжээ.
Та бүхэн цаашдаа ч бидэнтэй үргэлж хамт байж жаргал, зовлонгоо хуваалцан жинхэнэ анд нөхдүүд болцгоогоорой. Шинэ гишүүдийн хувьд ч манай сайт байнга нээлттэй байх учир та шинээр бүртгүүлээд л байгаа гэдгээ бусдад сайн сайхнаар мэдрүүлэхэд л хангалттай.
!!!!HAPPY BIRTHDAY!!!!
eZaLuuS - н төрсөн өдрийн мэндийг нийт сайтын цахим залуустаа хүргэж байна, энэ 10 сарын 5ны өдөр нь цахим залуусын хувьд анхны 1 жилийн ойн өдөр юм