tsogtoo Мэдээ: 1632 Сэтгэгдэл: 745 Нэр хүнд: 14 Цол: |
TOOLS Мэдээ: 269 Сэтгэгдэл: 666 Нэр хүнд: 1 Цол: |
ByAmBaA Мэдээ: 191 Сэтгэгдэл: 179 Нэр хүнд: 2 Цол: |
WINNER Мэдээ: 147 Сэтгэгдэл: 429 Нэр хүнд: 6 Цол: |
sadness Мэдээ: 120 Сэтгэгдэл: 1384 Нэр хүнд: 3 Цол: |
3-р сарын 8 буюу олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт тэмдэглэж байна. Энэ өдрийг анх 99 жилийн өмнө олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болгожээ.
Дараа нь энэ өдрийг цагаач эмэгтэйчүүд өөрсдийн эрх ашгийг хамгаалах
өдөр болгожээ. Энэ өдөр эмэгтэйчүүд ажил хаялт зарлан, жагсаал цуглаан
зохион байгуулж эрхээ хамгаалан тэмцэх өдөр болгон тэмдэглэж ирсэн
байна.
Ийнхүү тэмцэж байсан эмэгтэйчүүдийн ихэнх нь Орос, Итали, Польшоос
ирсэн цагаачид байлаа. Тэд өдөрт 15 цаг тасралтгүй хөдөлмөрлөдөг байсан
ч үүнийхээ төлөө тал цалин авдаг байжээ. 1908 онд оёдлын үйлдвэрийн
ажилчин эмэгтэйчүүд ажлын цагийг багасгах, илүү цаг ажилласан хөлсийг
нь олгохыг шаардан, ажил хаялт зарлаж байсан юм. Гэвч тухайн нийгмийн
цаг үеэс шалтгаалан эмэгтэйчүүдийн дуу хоолойг төдий л хүлээж авдаггүй,
тоодоггүй байсан учир эмэгтэйчүүд өөрсдийн тэмцлийг олон улсын
хэмжээний болгон өргөжүүлж, 1909 оны 11-р сарын 22-нд "20 мянгын
бослого” нэртэй олон улсыг хамарсан эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах
аян өрнүүлжээ. Энэ жагсаал цуглаан хүрээгээ хоромхон зуурт тэлж, хэдэн
сар үргэлжилж, өдөр ирэх тусам эгнээгээ өргөжүүлсээр байсан юм. Энэ бүх
хүчин чармайлт ч талаар өнгөрсөнгүй, цагаач эмэгтэйчүүд өөрсдийн дуу
хоолойг хүргэж, эрх ашгаа тодорхой хэмжээгээр хамгаалж чадсан байна.
Энэ явдлаас жилийн дараа буюу 1910 онд болсон социалист, коммунистуудын
олон улсын чуулга уулзалтаар 3-р сарын 8-ны өдрийг олон улсын
эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах өдөр болгон зарлажээ. 3-р сарын
8-ны өдрийг эмэгтэйчүүдийн өдөр болгох чуулга уулзалтын санаачлагыг
дэмжиж байсан хүмүүсийн дотор Оросын аугаа удирдагч Владимир Ленин
байжээ. Энэ цагаас хойш энэ өдрийг ихэнхдээ ажилчин ангийн эрх ашгийг
хамгаалах, хүйсээр ялгаварлан гадуурхахын эсрэг өдөр болгон тэмдэглэж
ирсэн ч өнөөдөр энэ баяр бүсгүйчүүд, эмэгтэйчүүдийн гол баяр болж
хувираад байна. Энэ өдөр тэмцэл жагсаал хийхээс илүүтэй, эрчүүд хайртай
бүсгүй, эхнэр, ээж, эгч дүүгээ баярлуулдаг эрхэм сайхан баярын нэг
болон хувирчээ.
Эрхэм цахим залуус та бүхэндээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе!
Сэтгэгдэлүүд: 1 | |
1 |
TOOLS <<< бичсэн | 2010-03-08 | 11:29 PM
Сэтгэгдэлтэй хуудас |
TSOGTOO ADMINDAA AMJILT
(0)
| |