Монголын цахим залуусын нэгдэл!
Site menu
Section categories
Видео бичлэг Сонин хачин
Гар утсанд Программ
Tоглоом Хичээл
График Флэш
Chat Box
Statistics
Нийт Онлайнд 1
Зочид 1
Хэрэглэгчид 0

12:17 PM
Double A” бичгийн цаасны гэрээт борлуулагчид чуулав


Бичгийн цаасны хаан гэж хэлж болох "Double A” бичгийн цаас чанар, баталгаат байдлаараа монголын хэрэглэгчдэдээ танил болсон төдийгүй хэрэглэгч байгууллага, хүмүүсийнхээ нэр төртэй үйл ажиллагааг илэрхийлэгч нь болж чадсан.

"Таван Богд” ХХК-ий хамт олон байгальд ээлтэй бичгийн цаас "Double A”–г Монголын хэрэглэгчдэдээ танилцуулсны 5 жилийн ойн баяраа гэрээт борлуулагчдынхаа хамт Кемпинскийн Хаан Палас зочид буудалд тэмдэглэлээ.

Ойн баярт 30 гаруй гэрээт борлуулагчид хүрэлцэн ирсэн бөгөөд тэд "Double А” бичгийн цаасны үйлдвэрлэл, худалдан борлуулалт, ирээдүйн төлөвлөгөөтэй танилцаж, санал хүсэлтээ солилцлоо.

Ойн баярын хүлээн авалтыг нээж Таван Богд ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Зоригт хэлсэн үгэндээ: Double A хэмээх байгальд ээлтэй бичгийн цаас өнөөдөр хэрэглэгчдийн сайн танил нь болж чаджээ. 5 жилийн хугацаанд бидэнтэй хамт байсан нийт харилцагчдадаа баярлалаа. Бид нэгдүгээрт байхыг чухалчилдаггүй. Харин 2-т байхыг илүүд үздэг. Энэ нь ямагт нэгийн төлөө, тэргүүлэгч байхын төлөө тэмүүлж ажиллана гэсэн үг. Тиймээс биднийг өдий зэрэгт хүргэсэн өрсөлдөгчдөдөө баярлалаа гэж хэллээ.

Морин хуурын аялгуунд уярч, амьд хөгжмийн тоглолтод сэтгэлээ сэргээсэн арга хэмжээний үеэр гэрээт борлуулагчдаасаа азтангуудаа шалгарууллаа. Тэд дэлхийн брэнд FujiFilm-ийн Finepix брэндийн 2010 оны шинэ загварын гэрэл зургийн аппарат, XEROX брэндийн хэвлэх, хувилах тоног төхөөрөмж, "Double A” бичгийн цаас, гэх мэт шагналуудын эзэд боллоо.
Category: Сонин хачин | Views: 1149 | Added by: l_bigbang | Rating: 1.0/1
Total comments: 1
1 l_bigbang  
0
goe medee

Only registered users can add comments.
[ Sign Up | Log In ]
Log In
Search
Calendar
«  6-р сар 2010  »
Ня Да Мя Лх Пү Ба Бя
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930
Entries archive
Site friends
Тохиромжтой дэлгэц: 1440х990+, тохиромжтой хөтөч: Firefox 3+.. , Copyright© 2026 eZaluuS Team.Hosted by uCoz