Монголын цахим залуусын нэгдэл!
Site menu
Section categories
Видео бичлэг Сонин хачин
Гар утсанд Программ
Tоглоом Хичээл
График Флэш
Chat Box
Statistics
Нийт Онлайнд 2
Зочид 2
Хэрэглэгчид 0

5:27 PM
Домогт Атлантида хаана байна?!?


Эртний Грекээс гаралтай энэхүү таамаглал одоо ч эрдэмтэн судлаачид тэр бүү хэл тайлагдашгүй нууцуудыг судадлдаг хүмүүсийн анхаарлын төвөөс гараагүй л байна. Бүхэл бүтэн 2 мянга 500 жилийн насыг зооглосон энэхүү таамаг ямар учраас өнөөг хүртэл олны анхаарлыг татаад байгаа нь Ер бусын зүйл биш гэж үү?

"...Танай хэлээр бол Геракловын бөөгнөрөл гэх далайн нэгэн хоолойн өмнө арал байсан ба газар нутгийнх нь хэмжээ Ази, Ливийг нэгтгэсэн хэмжээтэй. Атлантида гэсэн нэртэй байсан байна. Тэрхүү арал дээр хаадын холбооноёрхож Ливээс Египет хүртэл, Пиррен хүртэлх Европыг эзэлж байсан агуу улс байжээ. Хожих их газар хөдлөлт, уул усны үеэрээс далайд живэн үгүй болсон. Түүнээс хойш тэрхүү арлын байсан газрын далай тэнгисийн хэсэгт агуу их лаг шаврын ертөнц бий болсоноос далайн хөлөг онгоц өнөөг хүртэл явдаггүй байна...” энэ бол МЭӨ 6-р зууны үеийн эртний "Тимей” бүтээлд дурдагсан зүйл.

Ер нь Атлантида байсан эсвэл байгаагүй гэсэн таавар таамаглал бүр эртнээс үүссэн маргаан байсан аж. Жишээ нь Бага Плиний, Сицилийн Диодор нар Атлантидаг оршин тогтнож байсан гэж үзэж байхад алдарт Аристотель, газар зүйч Страбон нар харин үгүйсгэж байсан тухай эх сурвалжуудад тэмдэглэгдэн үлдсэн байдаг.

  • 1922 онд Х.Шультен: Испанийн нутаг дахь Гвадалаквивир голын ай савд орших эртний далайчидын Тартесс хот Атлантидын үлдэгдэл
  • 1930 онд А.Геррман: Өнөөгийн Тунис улсын нутаг Сахарын цөл бол Атлантида
  • Францын эрдэмтэн Ф.Гидон: Атлантида бол Францын баруун эрэгт байсан бөгөөд одоо живсэн аж. Үүнийг 1997 онд В.Кудрявцев мөн хөхүүлэн дэмжсэн байдаг байна.
  • 1953 онд Юрген Шпанут: Атлантида бол Балтын тэнгист Гельголанд аралын ойролцоо байсан

гэх мэтээр Атлантидын талаарх эрдэмтэдийн таамаглалууд одоо ч гэсэн гарсаар л байна.

Харин алдарт гүн ухаантан Платон Атлантидаг бүхэл бүтэн тив бус арал улс байсаныг тэмдэглээд: "Атлантидын соёл иргэншил нь эртний Египет, Хеттууд, Микен, Инда, Месопотамынхтай төстэй байсан бөгөөд Атлантууд хаантай, удгантай, дайн хийдэг, жадаар зэвсгэлдэг, хэдний бурхан шүтдэг, суваг байгуулан, тариа тарьж, далайн хөлөг бүтээж, зэс, хар тугалаг, хүрэл, алт, мөнгө, металл боловсруулдаг байсан” хэмээн тэмдэглэн үлдээжээ. Түүний тооцоогоор Атлантида нь МЭӨ 9000 жилд оршин тогтнож байсан хэмээн үздэг байж. Платон мөн хэд хэдэн таамаг өгүүлсэн байдаг.

"...Атлантидаас бусад аралд очиход хялбар, тэнгис далайгаар хэмжигдсэн эх газар харагдана, харин нөгөө талд Гибралторын хоолой байна...”хэмээн Платоны өгүүлсэнийг иш татан Америкийн эрдэмтэн Ренд Флем Ат: Атлантида бол Антарктикт хэмээн таамаг дэвшүүлсэн нь олон хүний сонирхолыг татаж байлаа. Хамгийн сонирхолтой нь эрдэмтэд Антарктиктийг 50 сая жилийн өмнөөс мөсөөр хучигдмал гэж үздэг байсан боловч 1990 онд Антарктиктийг судалдаг эрдэмтэдийн баг Антарктиктийг мөсөн дороорс 2-3 сая жилийн настай мод илрүүлсэн байдаг. Түүгээр ч барахгүй 1513 болоод 1531 онуудад гарсан газрын зураг дээр Антарктикт нь мөсгүйгээр барахгүй ургамал амьтан бүгд байсан "ногоон” тивээр зурагдсан байдаг. Нээрээ энэ Антарктикт нь алдарт АТЛАНТИДА юм болов уу?

Тэгвэл өнөө үе буюу орчин үеийн хамгийн шуугиан тарьсан таамаглал бол Атлантида Эгийн тэнгис дэхь Санторин арал байж болох ба туух, архелоги, геофизикийн олдворууд уг арлаас олдсоор байдаг. Санторин аралын төв хэсэг олон жилийн өмнө усанд живсэн бөгөөд үлдэгдэл болох өнөөгийн Тира, Тирасия, Аспрониси хэмээх гурван арал байдаг. Эдгээрээс олдсон архелогийн олдвороос харахда Санторин арлын эзэд нилээд соёл иргэншсэн байсан нь тодорхой харагддаг. Мөн Санторин арал нь Крито-Минойн соёл иргэншилийн төв байсан бөгөөд архелогийн олдвор, судалгаанаас харахад Платоны Анлантидагийн талаар бичсэн нийтлэлүүд буюу Атлантуудын амьдрал, нийгэм соёлтой нилээд төстэй байгаа нь мэдрэгдэж байна.

Эцэст нь нөгөө Атлантидагийн нууц тайлагдсан уу гэвэл хэн ч хариулж чадахгүй байна. Хэдийгээр Платоны нийтлэлүүд, "Крито-Миной”-н таамаглалууд бүхэлд нь тайлсан гэх боловч АСУУЛТ үлдсээр байна. Тэдгээрийн хамт таавар, таамаглалууд хамтдаа байсаар л.....


Category: Сонин хачин | Views: 1251 | Added by: tsogtoo | Rating: 0.0/0
Total comments: 8
8 zest  
0
ene chini usan dr bdag gj sonssiim bn kuukel ntr dr bs gardag bha

7 ucoz_anhaa  
0
bii dooshoo chirsen shdee hehe

6 HaS  
0
ene ni huuheldein deer gardagtai adilhan ene aral ni usan dor baij bdag ym

5 bayanaa  
0
unshihad taatai bailaa biggrin

4 erdenebulgan123  
0
udahgui mani hed oorsdoo ingeed tuuhiin huudasnaas archigdchihaad bur hoichiin uydee baisan baigaagui geed marguulaad suuh tsag ireg viidee

3 sadness  
0
yostoi medehgui yum dam yaria gej l bodoj irsen biggrin biggrin

2 strelok  
0
2nd bi enig jivsen hot gj boddog

1 TOOLS  
0
1 st bi aral gej boddog

Only registered users can add comments.
[ Sign Up | Log In ]
Log In
Search
Calendar
«  5-р сар 2010  »
Ня Да Мя Лх Пү Ба Бя
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Entries archive
Site friends
Тохиромжтой дэлгэц: 1440х990+, тохиромжтой хөтөч: Firefox 3+.. , Copyright© 2025 eZaluuS Team.Hosted by uCoz