Монголын цахим залуусын нэгдэл!
Site menu
Section categories
Видео бичлэг Сонин хачин
Гар утсанд Программ
Tоглоом Хичээл
График Флэш
Chat Box
Statistics
Нийт Онлайнд 1
Зочид 1
Хэрэглэгчид 0

3:14 PM
"Дэндүү эрт явсан" нэртэй кино гаржээ


Канадын сэтгүүлч, зохиолч Ян Хэлперин поп хөгжмийн хааны тухай баримтат кино хийжээ. Variety мэдээлснээр дуучны амьдралын сүүлийн өдрүүдийн амьдралыг өгүүлсэн "Дэндүү эрт явсан" нэртэй 88 минутын баримтат киног Францын Канн хотод дөрөвдүгээр сард толилуулахаар болсон байна. Дараа нь зургадугаар сарын 25 буюу Майкл Жексоны нас барсны нэг жилийн ойн өдөр Канад болон Францын кино театруудад гаргахаар төлөвлөжээ. Хэлперин киног бүтээхдээ дуучны гэрт хийгдсэн 300 цагийн бичлэгийг ашигласан бөгөөд кинонд попын хааны стилист, өмгөөлөгч, менежер зэрэг хамтран ажиллаж байсан олон хүмүүсийн ярилцлагыг багтаасан байна. Зохиогчийн хэлснээр кинонд дуучны амьдралын дуулиант хэргүүдийн талаар ч оруулж өгсөн гэнэ. Жексоны гэр бүл уг төсөлд оролцоогүй ч энэ тухай мэдэж байжээ.

 Ян Хэлпер нь үүнээс өмнө Майкл Жексоны амьдрал уран бүтээлийг таван жилийн турш судлан "Үнэн төрх: Майкл Жексоны сүүлийн жилүүд" номыг бичиж байсан юм. Энэ ном өнгөрсөн жил New-York Times сонины алдартай номын жагсаалтыг тэргүүлж байсан юм. 2008 оны 12 дугаар сард сэтгүүлч Жексоны эрүүл мэнд таагүй байгааг мэдээд түүнийг хагас жилээс илүүгүй наслана гэдгийг багцаалж байжээ. Үүнээс гадна Хэлперин нь Курт Кобейны үхлийн тухай хоёр номыг хамтран бичиж байсан хүн билээ.

Л.Золбаяр


Category: Сонин хачин | Views: 825 | Added by: tsogtoo | Rating: 0.0/0
Total comments: 3
3 boogii  
0
he,s just amazing !!! FOREVER

2 Wikinoy  
0
hmmm soninl yum

1 TOOLS  
0
ter ynen shyy gehdee oird yagaad iim aimar medee iheer oruulaad bainaa ain

Only registered users can add comments.
[ Sign Up | Log In ]
Log In
Search
Calendar
Entries archive
Site friends
Тохиромжтой дэлгэц: 1440х990+, тохиромжтой хөтөч: Firefox 3+.. , Copyright© 2025 eZaluuS Team.Hosted by uCoz