Монголын цахим залуусын нэгдэл!
Site menu
Section categories
Видео бичлэг Сонин хачин
Гар утсанд Программ
Tоглоом Хичээл
График Флэш
Chat Box
Statistics
Нийт Онлайнд 7
Зочид 7
Хэрэглэгчид 0

2:28 PM
Дэлхийн хамгийн том хөлөг онгоц


"Royal Caribbean International” компанийн бүтээсэн 360 метр урт, 72 метр өндөр, 65 метр өргөн, 16 давхар, 225,282 тонн жинтэй дэлхийн хамгийн том усан онгоцны анхны аялал амжилттай үргэлжилж байна.
"Oasis of the Seas” буюу "Тэнгисийн баян бүрд” нэртэй энэхүү тансаг зэрэглэлийн аварга том хөлөг онгоцыг бүтээхийн тулд найман мянган хүн бүтэн жил гаруй хугацаанд ажилласан бөгөөд өнгөрсөн сарын 28-нд хөлөг онгоц аялалд гарахаар төлөвлөсөн байв. Харин өнгөрсөн баасан гаригт Финландаас хөдөлж, АНУ-ын Флорида мужийн Форт-Лодердейл хотын "Эверглейдс” боомтын зүг хөлгийн жолоо залсан байна. Балтын тэнгисийг гатлах замдаа "Oasis of the Sеаs” хөлөг онгоц Данийн алдарт "Great Belt” гүүрэн доогуур гарсан бөгөөд ердөө 0.6 метрийн зайтай зөрсөн гэнэ. Дэлхийд алдартай "Queen Mary II” хөлөг онгоцоос даруй 1.5 дахин том энэ аварга хөлөг онгоц 2700 өрөөтэй бөгөөд 6300 зорчигчийг нэг дор тээвэрлэх хүчин чадалтай. Мөн хөлөг онгоцон дээр багийн 2100 гишүүн ажиллаж байна. Зорчигчдод зориулсан 150 м2 талбай бүхий тагт, 24 лифт, 750 хуний суудалтай задгай театр, мини гольфын талбай, фитнессийн танхим, цэцэрлэгт хүрээлэн, дөрвөн усан сан, волейбол болон сагсан бөмбөгийн талбай, залуучуудад зориулсан цогцолбор болон хүүхэд багачуудыг асрах байгууламжтай гэнэ. Төв цэцэрлэгт хүрээлэн нь 12175 зүйлийн ургамал бүхий далай дээрх хамгийн том амьд цэцэрлэг аж. "Oasis of the Seas” хөлөг онгоц жилийн туршид далайд аялах бөгөөд анхны зорчигчдоо ирэх арванхоёрдугаар сарын 1-нд хүлээн авах гэнэ.

Category: Сонин хачин | Views: 1228 | Added by: tsogtoo | Rating: 0.0/0
Total comments: 3
3 Wikinoy  
0
TITANIC shig yum bolchihgui bol goel hulug ongots bna hehehe biggrin

2 TOOLS  
0
ya ya aldag yum baina

1 sadness  
0
POOH avraga tom yumaa happy happy

Only registered users can add comments.
[ Sign Up | Log In ]
Log In
Search
Calendar
Entries archive
Site friends
Тохиромжтой дэлгэц: 1440х990+, тохиромжтой хөтөч: Firefox 3+.. , Copyright© 2025 eZaluuS Team.Hosted by uCoz