Монголын цахим залуусын нэгдэл!
Site menu
Section categories
Видео бичлэг Сонин хачин
Гар утсанд Программ
Tоглоом Хичээл
График Флэш
Chat Box
Statistics
Нийт Онлайнд 12
Зочид 12
Хэрэглэгчид 0

9:19 PM
Дэлхийн хамгийн үнэтэй зүйлс


Дэлхийн хамгийн үнэтэй авто угаалгын газар

Энэхүү авто угаалгын газрыг 5 жилийн өмнө Их Британийн Gurcharn Sahota хэмээх залуу байгуулжээ. Энэ нь энгийн нэг угаалгын газар биш ба машины хэсэг бүрийг юу ч үлдээлгүй цэвэрлэдэг ба гадна, дотно үгүй нийт 5 удаа цэвэрлэдэг ба цэвэрлэгээндээ 100 төрлийн цэвэрлэгээний бодис ашигладаг байна. Хамгийн гайхамшигтай нь тэрээр задлангийн эмч нар нас барсан хүний бие дээрх нарийн шарх сорвийг харахын тулд ашигладаг бие арчигчийг машин угаалгадаа ашигладаг байна. Энэ цэвэрлэгээг хийхэд нэг машинд 250 цаг зориулдаг ба төлбөр нь багадаа 10.000 ам доллар болно, Монгол банкны одоогийн ханшаар бол 12,584,700 төгрөг юм.

Дэлхийн хамгийн үнэтэй нохой

11 сарын настай, 180 поунд жинтэй Hong Dong хэмээх энэхүү нохойг нэгэн баян нүүрсний үйлдвэрийн эзэн Хятадаас 188,700,000,000 орчим төгрөгөөр худалдаж авснаар дэлхийн хамгийн үнэтэй нохой болоод байгаа юм. Энэ эртний нохойг ингэж их мөнгөөр хамгаалсан нь түүний хурц улаавтар-хүрэн үслэг арьсанд болсон хэрэг. Энэ нохойг ингэж олж, их мөнгөөр худалдан авснаар хятадын хөрөнгө чинээтэй ангийн дунд нийгэмд эзлэх байр суурийн илэрхийллийн нэг хүчин зүйл болоод байгаа болов уу. Энэ Мастифф нохойг Чингис хаан ба Эзэн Будда эзэмшин байсан нь түүхийн баттай эх сурвалж дээр байдаг байна.

Дэлхийн хамгийн үнэтэй маникюр

Энэ маникюрын хамгийн гол онцлог нь таны хумсыг 10 каратын очир эрдэнээр бүрдэг байна. Мэдээж маш найдвартай хийж өгөх ба хэдэн сар ч таны хумсанд байх чадвартай, та хүссэн үедээ үйлчилгээ явуулдаг Cherish Angula дээр очиж шигтгээгээ авахуулж эцэст нь түүнийгээ зөв хэлбэртэй очир эрдэнэ болгуулж авч болох байна. Энэ үйлчилгээ нь
Монгол банкны одоогийн ханшаар бол 64,158,000 төгрөг юм.

Дэлхийн хамгийн үнэтэй монополи тоглоом

Бидний сайн мэдэх энэхүү ноёрхол буюу монополи тоглоом нь 18 каратын алтаар хийсэн хувилбар нь юм. Энэ тоглоом нь Америкийн санхүүгийн музейд 2 жилийн хугацаатай байрлаж байгаа ба нийт өртөг нь 2,516,000,000,000 төгрөг юм. Шоо нь л гэхэд 12,580,000 төгрөгийн үнэтэй учир нь шооны тоо бүрийг эрдэнийн чулуугаар хийсэн байна.

Дэлхийн хамгийн үнэтэй хүүхдийн ор

Posh Tots хэмээх компани хүүхдийн хамгийн онцгой бөгөөд хамгийн тансаг тавилга үйлдвэрлэдэг байна. Тэдний нэг бүтээгдэхүүн нь дэлхийн хамгийн үнэтэй хүүхдийн ороор шалгарсан ба үнэ нь 59,126,000 төгрөг байна. Охидын жинхэнэ мөрөөдлийнх нь ор байна гэж тэд үзсэн ба үнсгэлжин киноны хааны ордныг дуурайлган хийжээ.

Category: Сонин хачин | Views: 2486 | Added by: tsogtoo | Rating: 3.0/2
Total comments: 8
8 ZmGkL  
0
nice

7 Benz  
0
sonin2 garuud bxiimaa demii ymand demii ym xiigeed

6 bolorman  
0
ene neeree laitai amitan bna shu chingis haand bsn gedeg ni estoi medehgui um. Ih haand maani buh l um bsn baihdaa kk

5 dragonball  
0
chingis haan iim hogiin nohoi ezemshigchgui

4 tgstengis  
0
goy yumoo, hen ter 12 say tugruguur mashiinaa ugaaldagiin soliotoi

3 bayanaa  
0
haha biggrin

2 mnm_norovoo  
0
goy goy xaxaxaxax

1 Reaver  
0
xexe

Only registered users can add comments.
[ Sign Up | Log In ]
Log In
Search
Calendar
«  4-р сар 2011  »
Ня Да Мя Лх Пү Ба Бя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Entries archive
Site friends
Тохиромжтой дэлгэц: 1440х990+, тохиромжтой хөтөч: Firefox 3+.. , Copyright© 2025 eZaluuS Team.Hosted by uCoz